Эзлэгдсэн бүс нутгуудад "Сбербанк"-ийн салбарыг нээв

Эзлэгдсэн бүс нутгуудад "Сбербанк"-ийн салбарыг нээв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Эзлэгдсэн бүс нутгуудад "Сбербанк"-ийн салбарыг нээв

ОХУ-ын төрийн өмчит "Сбербанк"-ийн салбарыг Украины өмнөд хэсэг дэх эзлэгдсэн Херсон, Запорожье мужуудад нээжээ. Банкны хэвлэлийн албанаас мэдээлснээр энэхүү салбар нь бүх төрлийн үйлчилгээг бүрэн үзүүлнэ.

Шинэ салбарууд Херсон мужийн Геническ хот болон Запорожье мужийн Мелитополь хотуудад нээгдсэн. Өмнө нь Луганск, Донецк мужуудад хэдийнэ салбар нээгдсэн байсан. Луганск, Донецк дахь үйл ажиллагаа нь харьцангуй өргөн цар хүрээтэй аж. Тодруулбал, Донецк хотод дөрвөн салбар, Луганск хотод таван салбар үйл ажиллагаа явуулж байна.

Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-д нэгтгэж буйгаа Путин 2022 онд зарласан. Улмаар энэ оны нэгдүгээр сард Оросын банкуудыг Украины эзлэгдсэн бүс нутгуудад өргөжүүлэх ажлыг илүү идэвхжүүлнэ гэж мэдэгдсэн юм. "Сбербанк"-аас өмнө төрийн өмчит "Промсвязьбанк" эдгээр бүс нутагт үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байжээ.

Дайны эхэн үед Оросын компаниудад хориг арга хэмжээ авахад "Сбербанк" тэдний тоонд багтсан. Ингэснээр "Сбербанк" Европын зах зээлээс бүрмөсөн гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.10.20.90

sfse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж