Москва дахь цөмийн хамгаалалтын хүчийг хариуцаж байсан ахлах генерал цахилгаан дугуйнд нь нуусан тэсрэх төхөөрөмж дэлбэрсний улмаас нас барсан гэж Оросын мөрдөн байцаах хороо мэдэгдэв.
Радиологи, хими, биологийн хамгаалалтын армийн дарга байсан ахлах генерал Игорь Кириллов Мягмар гаригт Рязаньскийн өргөн чөлөөнд байрлах орон сууцны байшингийн гадаа амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Кириловвын цахилгаан дугуйнд нууцаар бэхэлсэн байсан тэсрэх төхөөрөмж нь TNT-тэй тэнцэх хэмжээний 300 грамм жинтэй учир их хэмжээний хохирол учруулсан. Хэргийн газрыг баримтжуулсан зургаас харахад, дэлбэрэлтийн улмаас орон сууцанд нуранги үүссэн байх бөгөөд цусанд будагдсан хоёр цогцос цасан дунд хэвтэж байжээ. Мөрдөн байцаах хороо хавтаст хэрэг нээснээ мэдэгдэж, сэжигтэй тохиолдлуудыг цаг алдалгүй хууль сахиулах байгууллагат мэдээлэхийг уриалсан байна.
Радиологи, хими, биологийн хамгаалалтын цэргүүд нь цацраг идэвхт нөхцөлд ажилладаг тусгай хүчин юм.
Кириллов амиа алдахаас нэг хоногийн өмнө Киевийн прокурорууд түүнийг Украины газар нутагт химийн хориотой зэвсэг ашигласан гэх үндэслэлээр ялласан. Орос улс үүнийг үгүйсгэж, Кирилловын эзгүйд яллах дүгнэлт үйлдсэн учир хүчингүйд тооцохоо мэдэгдсэн байжээ. Кириллов болон цөмийн зэвсгээс хамгаалах хүчин үймээн самууныг дарах зорилгоор хлоропикрин гэх хорт бодисыг байлдааны талбарт ашигласан тухай Их Британи аравдугаар сард мэдээлж байсан төдийгүй түүнд хориг арга хэмжээ авсан.
Хлоропикрин нь дэлхийн нэгдүгээр дайны үед нулимс асгаруулагч хий хэлбэрээр өргөн хэрэглэгдэж байсан амьсгал боогдуулагч гэгддэг хурц үнэртэй тослог шингэн юм.
Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPCW) үүнийг ашиглахыг тусгайлан хориглодог. Орос улс цэргийн химийн зэвсгийн нөөцгүй гэж мэдэгддэг. Гэсэн хэдий ч олон улсын зүгээс илүү ил тод байхыг шаарддаг билээ. Учир нь Украины Аюулгүй байдлын алба /SBU/ 2022 оны хоёрдугаар сараас хойш орос цэргүүд байлдааны талбарт 4800 гаруй химийн зэвсэг, ялангуяа К-1 байлдааны гранат ашигласан тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдсэн байдаг.
ЗОЧИН 1 минутын өмнө 203.91.115.52
ОРОС ОДОО ТАМ БОЛОХ НЬ. ҮЙЛИЙН ҮРЭЭ ӨӨРСДӨӨ ЭДЛЭЭД БАЙЖ ДЭЭ.
Нэргүй 2 минутын өмнө 103.57.94.76
Энэ дэлбэрсэн генерал,,,,,нөгөө шумуулны тухай яриаг дэгдээсэн юмшүүдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Нэргүй 40 минутын өмнө 103.57.94.76
Украины моссад самар шиг цөмжийнээ,,,гях,,,,гяхх,,,гяхх,,,удахгүй кгбгын гоожуурыг бункерт нь дэлбэлэн алнаа,,,,,
Өвгөн 1 цагийн өмнө 192.82.65.103
ха ха ха ха сайхан.
Нэргүй 1 цагийн өмнө 78.246.245.188
Хамгийн сайн орос бол үхсэн орос.
Зочин 53 минутын өмнө 59.153.115.130
Сүбээдэй баатар хэлсэн гэдэг байх аа, тэр их хүн мэдэж л хэлсэн байгаа даа