Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 407 ХУРДАН цэг ажиллаж байна. Үүнээс орон нутагт 256, нийслэлд 103, боомтод 1 цэг байна. 1.6 жилийн хугацаанд дээрх цэгүүдийг байгуулж, 926 мянган үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд ХУРДАН цэгүүдийг нийслэлийн дүүргүүдэд нэвтрүүлж эхэллээ.
Мөн төрийн үйлчилгээ буюу лавлагаа, тодорхойлолтыг банкуудын АТМ-ээр үзүүлэх ажил Төрийн банкинд бүрэн хэрэгжсэн байна. Тус банкны 114 ATM-ээс лавлагаа, тодорхойлолт гаргах бэлтгэл ажил хангагджээ. Бусад арилжааны банкуудтай энэ асуудал дээр зөвшилцөхөөр ярилцаж байна.
785 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 43 байгууллагын 451 үйлчилгээг нэвтрүүлэв. 16 мэдээлэл хариуцагч байгууллагын 124 үйлчилгээг хасан, давхардсан, цахимд шилжих боломжгүй үйлчилгээнүүдийг ангилжээ. Нэмж 24 байгууллагын 210 үйлчилгээг нэвтрүүлэхээр судаллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд 1263 үйлчилгээ байгаагаас портал хэлбэрээр 746, оператораар 529, аппликейшнаар 295, киоскоор 105 үйлчилгээг үзүүлж байна. Дээрх ажлын хүрээнд 517 хэрэгцээ шаардлага нь эргэлзээтэй үйлчилгээнүүдийг тодорхой болгожээ.
Төрийн үйлчилгээнд процессын инженерчлэл хийж, дахин загварчлах тухай 1996 оны 36-р тогтоолоор буюу 28 жилийн өмнө хөндөгдөж байжээ. ТЦҮЗГ-аас ЖДҮГ-т 3 сарын хугацаанд процессын инженерчлэл хийж, бүтэц, чиг үүргийг зөв болгох, системтэйгээр нэгдсэн бодлогоор цахимжуулах, оролцогч талуудыг тодорхой болгох, уялдаатай байх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох тал дээр анхаарч ажиллав.
Дээрх танилцуулга, ажлын явцтай танилцсаны дараа ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү доорх үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.
- Цахим салбартай холбоотой зөвлөл, үндэсний хорооны асуудлыг цэгцэлж, төр хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллахыг бодлогын түвшинд тодорхойлох.
- Процессын дахин инженерчлэл хийхдээ иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээнд анхаарах. Ингэхдээ хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглан хэрхэн загварчилж болохыг судалж, олон улсын туршлагаас хуваалцах.
- Шилэн дансны системийг сайжруулж, иргэдэд ойлгомжтой, хялбар байдлаар хөгжүүлж, шинэчлэх,
- Агаарын бохирдлыг бууруулахад инновацын ямар шийдэл байж болох, инновац, өндөр технологид яам манлайлалтай оролцох зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.113.245
эрүү шанаагаа тулаад чалчаад сууж байх хооронд чинь өчнөөн хүр хордож бна аль хэдийн шийдлээ олсон байх байсан хүсэл сэтгэл алга хулгай хийхээ л боддог хулгайч нар
Нэргүй 1 цагийн өмнө 103.168.34.147
Монголд иж бүрэн тоноглосон судалгаа хөгжүүлэлт хийх, туршилт явуулах боломжтой лаборатори байна уу өнөөдөр? Эрдэмтдийн судалгааны ажилд тэтгэлэг хэр олгож байгаа вэ? Юун цахим хөгжил, юун инноваци? Хятадад хийсэн хэдэн антен авчирч суурилуулах нь цахим хөгжил, инноваци мөн үү?
Төр тэжээгчээ алдаад дууслаа!! Гамшиг цаашаа.. Зүгээр л химийн дайн! 1 цагийн өмнө 202.21.104.2
Хэдэн үндэсний компаниуддаа утаагүй түлш үйлдвэрлэх, шинэ технологи гаргах боломж олгоод төрөөс жоохон дэмжээд өгчихөөч дээ тэнэгүүд ээ!! Монголчуудын оюун санаа, мэдлэг чадварыг яагаадүнэлдэггүй юм бээ? Төрөөс жоохон л эмжлэг өгчихөөч! Хөнгөлөлттэй зээл, үгүй ядаж бүтээгдэхүүнийг нь найдвартай борлуулах, туршил судалгаа хийхийг нь дэмжээдөгөөч!!! Тэр дээр зөөлөн сэнтийд сууж байгаа хэдэн дарга л асуудлыг өөрөө шийдэж, өөрөө буруу зөрүү юм шахаж баяжих тухай бодох юм. Ард түмэн үхээд дууслаа!