Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно

Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрөөс хуралд оролцож буй газар, хэлтсийн дарга нарын ирцийг хяналтын самбарт /дашбоард/ байршуулж эхлэв.

Сайдын шуурхай хуралдааны үеэр ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баясгалан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа.

ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь “Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд гурван ажил гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд газрын станц барих 5 байршилд үнэлгээ хийж, радио давтамжийн судалгааг гүйцэтгэв. Тус ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 12-р сарын 20-нд хүлээлгэж өгнө. Мөн хиймэл дагуулын арилжааны гэрээний орчуулга хийгдэж, ГХЯ-нд хүргүүлсэн байна. Энэхүү орчуулга батлагдсаны дараа яамдууд руу санал хүргүүлж, эцсийн байдлаар батлана. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Мөн Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбарыг хөгжүүлж, нэвтрүүлэх үүрэг чиглэлийн дагуу хөгжүүлэлт хийгдэж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглах боломжтой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРгэн 1 цагийн өмнө 202.21.104.2

Яахжайн? Иргэдээ тагнаж чагнах систем суурилуулж байгаам уу??ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж