Шивээхүрэн боомтод жолоочгүй тээврийн хэрэгслийг туршина

Шивээхүрэн боомтод жолоочгүй тээврийн хэрэгслийг туршина

Шивээхүрэн боомтод жолоочгүй тээврийн хэрэгслийг туршина

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд газрын станц барих таван байршилд үнэлгээ хийж, радио давтамжийн судалгааг эхлүүлжээ. Уг судалгааны ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 20-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байн. Мөн хиймэл дагуулын арилжааны гэрээний орчуулгыг бэлтгэн, ГХЯ-нд хүргүүлсэн байна. Тэрчлэн хилийн бүс орчимд 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл турших ажлыг Шивээхүрэн боомтод хэрэгжүүлэхээр 11 байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллахаар болжээ. Тус боомтод жолоочгүй тээвэр турших дэд бүтэц нь бэлэн учраас 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн 5G ашиглах радио давтамжийн хувиарлалтыг төлөвлөсөн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Heartland 2024-12-17 202.126.89.158

Нэргүй бөгөөд ухаан дэндүү болжээ….

Avatar

Heartland 2024-12-17 202.126.89.158

Европчууд АНУ баячуудыг гүйцэх гэж зовохын оронд зөвхөн нийгмийн халамж,хувьцааныхаа ноогдол ашигаар амьдарч робот боолоор ажлаа хийлгээд өөрсдөө ЛГБТчүүд болох замдаа оров оо,хөөрхий…..!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-12-17 202.9.46.89

Улныханг хоолноос нь салгаж эхэлж байна даа. Мөдхөн роботоор хог цэвэрлүүлээд ТҮК-ийнхэнг ажилгүй болгох байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж