Цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа

Цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа

Цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд арванхоёрдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг УЦУОШГ-аас анхаарууллаа.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -29…-34 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -24…-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -13…-18 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж