Орос, Хойд Солонгосын хооронд галт тэрэг явдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2024.12.17-нд нийтлэгдсэн

Орос, Хойд Солонгосын хооронд галт тэрэг явдаг болжээ

Орос, Хойд Солонгосын хооронд галт тэрэг явдаг болжээ

Орос, Хойд Солонгосын хамтарсан зорчигч тээврийн төмөр замын үйлчилгээ сэргэсэн гэж Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлаг мэдээлэв. Тодруулбал, Алс Дорнодын Приморски мужийн Хасан болон Хойд Солонгосын Тумангангийн хооронд 17 минут үргэлжлэх төмөр замын чиглэлийг 2020 онд "Covid-19" гарснаас хойш түр зогсоосон байжээ.

Хилийн хоёр талд орших уг хотууд нь хоорондоо 3.2 километрийн зайтай бөгөөд Түмэн голоор тусгаарлагддаг.

Бүс нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, Хасанаас хилийн цаадах Туманган хот хүрэх галт тэрэг долоо хоногийн гурван өдөр буюу Даваа, Лхагва, Баасан гаригт хөдлөх бөгөөд хоёр орны найрамдлын гүүрээр дамжин явах болжээ. Алс Дорнодын төмөр замын төлөөлөгч Риа Новостид хэлэхдээ, дөрвөн жилийн дараах хамгийн эхний галт тэрэг Москвагийн цагаар Даваа гаригийн өглөөний 08:30 цагт Хасан өртөөгөөс хөдөлсөн. Уг галт тэргээр Оросын хоёр иргэн Хойд Солонгосын хилийг давсан байна.

Орос 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш Кремль, Пёньяны эрх баригчид хамтын ажиллагаагаа өргөсгөх болсон. Үүний хүрээнд хоёр орны хооронд хил дамнасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр зорьж буй.

Жишээлбэл, 2024 он гарснаар 1000 гаруй орос жуулчин Хойд Солонгост очсон гэж Чонжин хот дахь Оросын консулын газар аравдугаар сард мэдээлсэн байдаг.

Хасан-Туманган чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг энэ оны зургадугаар сард туршилтын журмаар эхлүүлсэн байна. Бүс нутгийн гаалийн ажилтан РИА Новости агентлагт хэлснээр, туршилтын хугацаанд долоо хоног бүр тогтмол үйлчилгээ явуулаагүй ч нийт 1200 хүн хоёр орны хооронд зорчжээ. Түүнчлэн, Ням гаригт Орос, Хятадын хоорондох суудлын галт тэрэг дахин ажиллаж эхэлсэн гэж Оросын төмөр зам мэдэгдэв. Уг галт тэрэг Примосскийн бүс нутгийн Гродеково өртөөнөөс Хятадын Суйфенхэ өртөө хооронд зорчигч тээвэрлэх юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж