Орос, Хойд Солонгосын хооронд галт тэрэг явдаг болжээ

Орос, Хойд Солонгосын хооронд галт тэрэг явдаг болжээ

Орос, Хойд Солонгосын хооронд галт тэрэг явдаг болжээ

Орос, Хойд Солонгосын хамтарсан зорчигч тээврийн төмөр замын үйлчилгээ сэргэсэн гэж Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлаг мэдээлэв. Тодруулбал, Алс Дорнодын Приморски мужийн Хасан болон Хойд Солонгосын Тумангангийн хооронд 17 минут үргэлжлэх төмөр замын чиглэлийг 2020 онд "Covid-19" гарснаас хойш түр зогсоосон байжээ.

Хилийн хоёр талд орших уг хотууд нь хоорондоо 3.2 километрийн зайтай бөгөөд Түмэн голоор тусгаарлагддаг.

Бүс нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, Хасанаас хилийн цаадах Туманган хот хүрэх галт тэрэг долоо хоногийн гурван өдөр буюу Даваа, Лхагва, Баасан гаригт хөдлөх бөгөөд хоёр орны найрамдлын гүүрээр дамжин явах болжээ. Алс Дорнодын төмөр замын төлөөлөгч Риа Новостид хэлэхдээ, дөрвөн жилийн дараах хамгийн эхний галт тэрэг Москвагийн цагаар Даваа гаригийн өглөөний 08:30 цагт Хасан өртөөгөөс хөдөлсөн. Уг галт тэргээр Оросын хоёр иргэн Хойд Солонгосын хилийг давсан байна.

Орос 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш Кремль, Пёньяны эрх баригчид хамтын ажиллагаагаа өргөсгөх болсон. Үүний хүрээнд хоёр орны хооронд хил дамнасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр зорьж буй.

Жишээлбэл, 2024 он гарснаар 1000 гаруй орос жуулчин Хойд Солонгост очсон гэж Чонжин хот дахь Оросын консулын газар аравдугаар сард мэдээлсэн байдаг.

Хасан-Туманган чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг энэ оны зургадугаар сард туршилтын журмаар эхлүүлсэн байна. Бүс нутгийн гаалийн ажилтан РИА Новости агентлагт хэлснээр, туршилтын хугацаанд долоо хоног бүр тогтмол үйлчилгээ явуулаагүй ч нийт 1200 хүн хоёр орны хооронд зорчжээ. Түүнчлэн, Ням гаригт Орос, Хятадын хоорондох суудлын галт тэрэг дахин ажиллаж эхэлсэн гэж Оросын төмөр зам мэдэгдэв. Уг галт тэрэг Примосскийн бүс нутгийн Гродеково өртөөнөөс Хятадын Суйфенхэ өртөө хооронд зорчигч тээвэрлэх юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-17 122.201.31.160

Орос бол үеийн үед бусдын газар нутагт өлөнтөж байдаг бузарын муухай үндэстэн.

Avatar

Нэргүй 2024-12-17 78.246.245.188

Оросыг дагасан нэг ч улс хөгжиж бгаагүй.Авлига ,хүнд суртал,дарангуйлал,хоцрогдож ивануудын хараат болж сүйрдэг.Харин салж чадсан нь хөгжин дэвшдэг.

Avatar

Нэргүй 2024-12-17 45.117.35.29

Гитлeр үнс болгочисон баруун Eвроп Японд ясаа гартал иөлжүүлчихсэн Азийг хөл дээр нь босгочисон л юм байна

Avatar

Нэргүй 2024-12-17 103.57.95.194

ТЭГЭЖ ЯРЬВАЛ ОРОС ГИТЛЕР ХОЁР ЧИНЬ ХОЛБООТОН УЛС БАЙСАН БҮР ФАШИСТ ГЕРМАНЫ СС ГЕСТАПОГИЙНХОН ОРОСЫН НКВД ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ, ОРОСОД ДАДЛАГА АВЧ БАЙСАН 1939 ОНД ГИТЛЕР СТАЛИН ХОЁР ПОЛЬШИЙГ ХУВААН ЭЗЛЭЖ ХАМТАРСАН ЦЭРГИЙН ПАРАД БРЕСТ ХОТОД ХИЙЖ БАЙСАН БАРИМТАТ КИНО БАЙДАГ. ОРОСЫГ ДАГАСАН ХОЙД СОЛОНГОС АМЕРИКИЙГ ДАГАСАН ӨМНӨД СОЛОНГОСЫГ ХАРЬЦУУЛ МАЛ МИНЬ ХЭН БОСЧ ХӨГЖСӨН БАЙНА ХЭХЭХЭ ПУТИНЫ ӨМХИЙ б**с ДОЛООГЧ ОРОС РУУГАА ТОНИЛООЧ

Avatar

Иргэн 2024-12-17 66.181.189.192

Хасан Түмэн бүгд монгол нэрүүд

Avatar

зочин 2024-12-17 103.57.94.202

Орос орныг устгах зорилгоор барууны 52 орон бүлэглэн дайн өдөөж дайрч байна Украинд нацистүүдийг төрд зориуд гарган 8 жил бэлтгэж байгаад энэ орны эсрэг аймшигт дайн өдөөсөн Эдийн засгийг нь унагахын тулд асар хүчтэй хоригууд тавьж байна Орос орон сүйрвэл дэлхий бүхэлдээ барууны гарт базагдана Хараат колони нь болно Ясаа гартал соруулж мөлжүүлнэТусгаар тогтносон ганц ч улс орон үгүй болно Иймд барууны харгис хүчний эсрэг бүгд нэгдэж тэмцэхээс өөр аргагүй Хувиа бодвол сүйрлийн эхлэл болно

Avatar

Нэргүй 2024-12-17 45.117.35.29

зөв бүхнийг Ану шийдэх болно тэгвэл дэлхий Ану ын боол улсаар дүүрнэ

Avatar

Нэргүй 2024-12-17 103.57.95.194

Мал минь Орос Украин руу халдаж дайн 3 жил үргэлжилж байна үүнийг бүх хүн чамаас илүү мэдэж байна. Украин ардчилсан эрх чөлөөт улс тэнд Путин шиг дарангуйлагч байхгүй ерөнхийлөгч нь сонгуулиар солигддог таалагдахгүйгээ хөөгөөд явуулчихдаг тэмцэгч ард түмэнтэй улс. Фашист дэглэм нэг хүний дарангуйлал тогтсон улсыг хэлдэг Гитлер Германыг 13 жил дарангуйлж удирдсан Путлер 24 жил Оросыг дарангуйлж байна тэгэхэд Украинд 6 ерөнхийлөгч солигдсон юм даа. Малаа битгий олон нийтэд зарла Путины өмхий б**с

Avatar

Нэргүй 2024-12-17 45.117.35.29

1938 онд Орос цусаараа хамгаалж авсны. хэрэг одоо гарч байна Газар нутгийн дайн гэж энэ дээ

Avatar

Нэргүй 2024-12-17 103.57.95.194

Фашист Путлер капут сөнөх болно. Орос хэнийч цусаараа хамгаалж байгаагүй мал минь харин цус урсгаж алж хядаж байсан. ГИТЛЕР СТАЛИН ХОЁР ЧИНЬ ЕВРОПЫГ ХУВААЖ ЭЗЛЭЖ ПОЛЬШИЙГ ХОЁР ТАЛААС НЬ ДАЙРЧ ЭЗЛЭН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ ЦЭРГИЙН ПАРАД ХАМТРАН ХИЙЖ БАЙГАА БАРИМТАТ КИНО ИНТЕРНЭТ ДЭЭР БАЙНА ҮЗ ОРКОО

Avatar

Нэргүй 2024-12-17 103.57.92.221

Улс төр,геополитикт мөнхийн дайсан,мөнхийн нөхөрлөл гэж үгүй,зөвхөн мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэж нэгэн мэргэн хүн хэлсэн авай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж