Японы баруун өмнөд хэсгийн Китакюүшюү хотод Бямба гаригт түргэн хоолны газар үйлчлүүлж байсан хоёр ахлах сургуулийн сурагч хутгалуулсан хэрэг гарчээ. Уг халдлагыг үйлдсэн этгээд одоог хүртэл олдоогүй байгаа тул хотын оршин суугчид дараагийн хохирогч болохоосоо эмээж буй. Улмаар Даваа гаригаас эхлэн хотын бага, дунд, ахлах сургуульд суралцдаг 4168 сурагч хичээлдээ явахаас татгалзсан гэж Боловсролын зөвлөл мэдэгдэв. Мөн халдагч этгээд олдож, хуулийн байгууллага шийтгэл ногдуулах хүртэл хүүхдээ хичээлд нь явуулахгүй гэж эцэг эхчүүд мэдэгдсэн юм. Тиймээс хотын зөвлөл сурагчдыг цахимаар хичээллүүлэх болсон ч дөнгөж 340 сурагч хамрагджээ.
Түүнчлэн, удирдах зөвлөлийн албан тушаалтнууд хотын бүх сургууль руу орох, гарах замд эргүүлийн тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Сурагчдаас гадна их дээд сургуулийн оюутнууд мөн адил цахимаар хичээллэх болсон байна. Энэ бүх аюулгүй байдлыг авахад хүргэсэн хэрэг нь Бямба гаригийн орой гарсан бөгөөд тухайн үед "McDonald’s"-д байсан 15 настай хүү, охин хоёрыг нэгэн эрэгтэй хутгалаад зугтсан аж. Боловсролын зөвлөл хохирогч хоёр хүүхдийн ангийнхантай нь уулзахаар төлөвлөжээ. Учир нь халдагч этгээд нь хохирогчдын ойрын хүрээллийн хүн байх боломжтой гэж албаныхан таамаглаж байна.
Зочин 49 минутын өмнө 59.153.113.245
Монголоос бусад оронд хүүхдүүд хүртэл тэмцэж мэдэх юмоо