Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дугаар тушаалын дагуу дараах автобусны чиглэлүүдэд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, Ү:30 Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, өнөөдөр /2024.12.17/ өдрөөс мөрдөж эхэлжээ.

Түүнчлэн Ч:26 "Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб" чиглэлийн замналд өөрчлөлт орсон байна.

Х:9 Био комбинат- Яармагийн 3-р буудал чиглэлийг зогсоож,
Х:7 Туул тосгон- Биокомбинат-Яармагийн 3-р буудал чиглэлийг Х:7 Туул тосгон- Биокомбинат-Хангарди цогцолбор болгон замналыг нэгтгэн өөрчилжээ. Өөрөөр хэлбэл Х:7 Туул тосгон-Биокомбинат-Хангарди цогцолбор чиглэлд нийт найман автобус иргэдэд үйлчлэхээр болж байна.

Д:7 Гачууртын эцэс-Арцатын ам / Дунд оврын/ чиглэлийг зогсоож, уг чиглэлийн замналыг Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс / Дунд оврын/ чиглэлийн маршрут, тээврийн хэрэгсэлтэй нэгтгэн өөрчилсөн байна. Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс / Дунд оврын/ чиглэлд нийт хоёр автобус иргэдэд үйлчилж байна.

Зочин 2024-12-17 66.181.179.181
эрэл буудлыг жём гэж өөрчлөлтөө буцааж Эрэл болго хүүхэд хөгшид бүгд эрэл гэдгээр нь мэдэх