Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав

Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав

Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. Энэ төрлийн нэвтрүүлгүүд нь насанд хүрээгүй үзэгчдэд архидан согтуурах, өөрийгөө хохироох зэргээр сөргөөр нөлөөлдөг. Уг асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний форум энэ сарын эхээр болжээ. Форумаар хэлэлцсэний үр дүнд бүх цахим платформд шинэ удирдамж нэвтрүүлэхээр тохирсон байна.

Солонгосын Эрүүл мэндийг дэмжих хүрээлэнгийн мэргэжилтний хэлснээр хамгийн өндөр үнэлгээтэй 10 шоу нэвтрүүлгийн дор хаяж ес нь архи уусан үзэгдэлтэй байдаг. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн их алдар нэрийг олсон 556 шоу нэвтрүүлгийн 88 хувь нь буюу 488 нь ийм үзэгдэлтэй байжээ. Ийм үзэгдлийн тоо жилээс жилд өсч буй тоо баримт ч байна. Тухайлбал, 2019 онд телевизийн шоуны нэг ангид архи уусан үзэгдлийн дундаж тоо 0.3 байжээ. 2023 он гэхэд энэ үзүүлэлт 1.1 болж өссөн байна.

"MBC" телевизийн хамгийн алдартай хөгжөөнт нэвтрүүлгүүдийн нэг "Би ганцаараа амьдардаг" шоу ч шүүмжлэлээс зугтаж чадсангүй. Тус шоугаар олны танил хүмүүс архи ууж, мансуурч, өөрийгөө хянах чадвараа алдаж буйг харуулдаг гэж Солонгосын Харилцаа холбооны стандартын хорооноос анхааруулсан байна. Эцэстээ уг шоу нь архи дарсыг бүх төрлийн стрессээс ангижрах шийдэл юм шиг дүрсэлсэн гэж үзжээ.

Солонгосчууд олны танилуудын архидан согтуурсан аливаа хэргүүдийг эрс эсэргүүцдэг ч гэлээ цахим орчин дахь зохисгүй нөлөөллийг зохицуулах хяналтгүй байна. Оролцогчид нь согтуурах боломжтой шоунууд хамгийн өндөр үнэлгээтэй хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж