Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа сүүлийн үед доголдож, санхүүгийн хямралд орсон гэх яриа газар авч байна. Лигийн багууддаа шагналын мөнгөө олгохгүй байгаа, олон төсөл хөтөлбөр санхүүжилтгүй гацсан, холбооны ажилчид нь цалингаа аваагүй гэх асуудлууд хөндөгдөв. Улмаар Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн захирал Б.Гарьдмагнай, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Ганзориг, өсвөрийн хөлбөмбөг, элит академи хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс холбооныхоо удирдлагад албан шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагын гол агуулга нь санхүүгийн тайлан, өр авлагын баримт, тус холбооны ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, дүгнэлт зэргийг нээлттэй ил болгохыг хүсэв.
Хэрэв ажлын тав хоногийн дотор хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээнүүдийг авна гэжээ.
Нэргүй 2024-12-17 74.14.152.237
Энэ баян xолбооны мөнгө Монгол шиг газар авилгаар урсаж байна, баг нь үргэлж xожигддогоос өөр ямар баримт xэрэгтэй юм бэ, шоронд илгээ!
Зочин 2024-12-17 59.153.115.130
Одоо ингэх цаг нь болсон байх аа, хөлбөмбөгийн холбооны өгөөгийн удирдлагыг бүрэн шинэчлэх хэрэгтэй