Трамп "ТикТок"-той холбоотой шийдвэрийг яаран гаргахгүй

Трамп "ТикТок"-той холбоотой шийдвэрийг яаран гаргахгүй

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Трамп "ТикТок"-той холбоотой шийдвэрийг яаран гаргахгүй

"ТикТок"-ийг АНУ-д хориглох төлөвлөгөөнөөс болоод ширүүн тэмцэл өрнөж буй энэ үед Дональд Трамп тус платформын гүйцэтгэх захирал Шоу Зи Чютэй уулзжээ. Тэднийг Даваа гаригт Трампийн Мар-а-Лаго харшид уулзсан гэж таамаглаж байна.

Энэ оны эхээр батлагдсан хуулийн дагуу толгой компани болох "ByteDance" нь нэгдүгээр сарын 19-нөөс өмнө "ТикТок"-ийг зарахгүй бол АНУ-д хэрэглээг нь хориглох юм. Тус компани хоригийг хойшлуулах хүсэлтээ АНУ-ын Дээд шүүхэд гаргажээ.

"ByteDance"-ийг Хятадын төртэй хамааралтай гэж сэжиглэсний үндсэн дээр АНУ дээрх шаардлагыг тавьж буй. АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг гадаадын сөрөг хүчний хяналттай программаас үүсэх аюулаас хамгаалах зорилгоор шинэ хууль батлуулсан гэж Вашингтон тайлбарласан. Гэвч энэ холбоо хамаарлыг "ByteDance", "ТикТок" аль аль нь үгүйсгэсээр иржээ.

"ТикТок"-ийг америкчуудын үгээ хэлдэг хамгийн чухал платформ гэж компани үздэг. Тийм ч учраас хэрэглээг хорьсон тохиолдолд компанид ч тэр, хэрэглэгчдэд ч тэр ихээхэн хохиролтой гэж үзэж байна.

Сонгуульд ялахад нь залуусын дэмжлэг нөлөөлсөн тул тэдний хэрэглэдэг "ТикТок"-той холбоотой шийдвэрийг яаран гаргахгүй гэдгээ Трамп Даваа гаригт мэдэгдсэн. 18-29 насны залуучуудын дийлэнх нь Камала Харрисыг дэмжсэн. Гэсэн хэдий ч Трампийн 2020 оны өрсөлдөөтэй харьцуулбал энэ жил түүнийг дэмжих залуусын тоо эрс өссөн байна.

Дашрамд дурдахад, Трамп өнгөрсөн зургадугаар сард л сая "ТикТок"-т нэгджээ. Хожуу нэгдсэн ч гэлээ кампанит ажлаараа дамжуулан тэрбээр хэдийнэ сая сая дагагчтай болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж