Олаф Шольц итгэлцлийн санал хураалтад ялагдав

Олаф Шольц итгэлцлийн санал хураалтад ялагдав

Олаф Шольц итгэлцлийн санал хураалтад ялагдав

Германы канцлер Олаф Шольц Даваа гаригт өөрийн зарласан парламентын итгэлцлийн санал хураалтад ялагдсан байна. Тодруулбал, Шольцийн төлөө 207 парламентын гишүүн санал өгсөн бол 394 нь эсрэг санал өгч, 116 нь түдгэлзсэн байна. Энэ нь түүнд засгийн эрхэнд үлдэх хангалттай дэмжлэг байхгүй болсныг илтгэж буй. Улмаар анх төлөвлөж байсан бүх нийтийн сонгуулийг ирэх оны есдүгээр сард бус хоёрдугаар сарын 23-нд болгон наашлуулж, ээлжит бус сонгууль явуулах болжээ.  Гэхдээ парламентын гишүүд түүний эсрэг санал өгөхийг Шольц урьдаас мэдэж байсан аж. Тэрбээр, парламентын санал хураалтын өмнө "Манай улсын улс төрийн чиг хандлагыг иргэд тодорхойлох болно" гэж мэдэгдэж байсан бөгөөд ээлжит бус санал хураалтаар тус улсын засгийн газрын бүрэлдэхүүн шинэчлэгдэх учиртай.

Энэ нь Шольцод шинэ засгийн газарт илүү өргөн цар хүрээний эрх мэдлээ тогтоож, нам нь парламентын олонх болох боломжийг олгоно гэж төлөвлөж байгаа бололтой. Тийм ч учраас сөрөг хүчин давамгайлдаг одоогийн парламентад өөрийгөө золиосолж, ээлжит бус сонгуулиар эргэн ирэхийг төлөвлөж байна.

Германы хамтарсан засгийн газар хоёр сарын өмнө задарч, цөөнхийн засгийн газрыг Шольц хариуцах болсон. Улмаар сөрөг хүчин давамгайлдаг парламентад хууль дүрэм батлахын тулд Шольц эсэргүүцэлтэй тулгарах болсон юм. Тодруулбал, Шольцийн Социал Демократ нам болон Ногоон нам ирэх онд өрийн тухай хуулийг зөөлрүүлж, Украинд дэмжлэг үзүүлэх тухай хууль батлахыг хүсч байсан ч үүнийг сөрөг хүчний сангийн сайд Кристиан Линднерийн нам эсэргүүцсэнээр хамтарсан засгийн газар тарах болсон.

Энэ мэтчилэн санал зөрөлдсөн асуудлаас болж Шольц аль нэг хуулийг батлахдаа заавал сөрөг хүчин олонх парламентын зөвшөөрлийг авах хүнд сорилттой үлдсэн юм.

Тиймээс бүх зүйлийг шинээр эхлэхийн тулд ирэх сонгуульд намаа ялалтад хүргэх ширүүн кампанит тулаанд Шольц бэлтгэх болжээ. Гэхдээ Шольц ээлжит бус сонгуульд ялалт байгуулж чадна гэж тооцоолж байгаа ч иргэдийн албан бус санал асуулгаар түүний нам хангалттай дэмжлэг авч чадахгүй байгааг харуулсан байна. Эсрэгээрээ, консерватив Христийн ардчилсан холбоо хамгийн их дэмжлэг авч байгаа аж. Түүнчлэн ээлжит бус сонгуульд хэт барууны үзэлт Германы Альтернатив (AfD) нам амжилт үзүүлж магадгүйг харуулжээ. Гэсэн хэдий ч сонгуулийн тов ойртох тусам Шольцийн нам кампанит ажлаа эрчимжүүлж, ялалтын төлөө ширүүн дайрна гэж төлөвлөж байгаа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-17 103.168.34.133

Ногооноо ажилдаа гаргууд юмаа, Баяртай Шольц.

Avatar

зочин 2024-12-17 103.57.94.202

Герман бол АНУ-ын нөлөөнд дэндүү автсан орон Тэдний дохиогоор бараг ажилладаг хараат гэж хэлж болно Аль ч нам төрд гарсан бодлого нь одоогийнхоос төдийлөн илүү өөрчлөлт гарахгүй биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж