Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Хавдар судлалын үндэсний төв-II” эмнэлгийг барихаар болж ажлын хэсэг байгуулсан талаар өнөөдөр /2024.12.17/ мэдээлэл өгөв.
Монгол Улс хавдраараа дэлхийд тэргүүлж буй. Гэтэл ганцхан хавдрын эмнэлэгтэй. Ганц байгаа эмнэлэг нь хэдийн ачааллаа дийлэхээ болиод удаж байгаа билээ. Хавдар судлалын эмнэлэг барина гэсээр арваад жилийн нүүр үзэж байна. Тэгвэл хавдраас урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалтын төв бүхий 95 мянга гаруй МКВ бүхий цогцолбор Хавдар судлалын эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөжээ.
Үүнд 2025 оны төсөвт 38 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Тодруулбал, СХД-ийн 34 дүгээр хороо буюу Баянголын аманд "Хавдар судлалын үндэсний төв-II" эмнэлгийг барих 12 га газрыг шийджээ.
3,569.17















































