Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр албадан дуудлага худалдаа болно.
Энэ удаагийн албадан дуудлага худалдаагаар Орхон аймагт байрлах дараах үл хөдлөх болон нефть боловсруулах насос, иж бүрэн тоног төхөөрөмжүүд зэрэг хөрөнгүүдийг өөрийн үнэлгээнээс нь 50 хувиар хямдруулсан үнэ буюу 7,805,176.155 төгрөгөөс нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулна. Үүнд:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан үйлдвэрийн район гудамж, “Таргэлж-Ойл” ХХК-ийн хашаанд 256 м урттай төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- “Ораметалл” ХХК-ийн зүүн талд байрлах 1806 м.кв талбайтай 3 давхар оффис, үйлдвэрийн зориулалттай барилга, 6750 м3-ын багтаамжтай 34 ширхэг ган сав, Тунгалаг нефть боловсруулах СНП-50М маркийн /дулаан солилцуур/ насос болон иж бүрэн тоног төхөөрөмжүүд,
- Тунгалаг нефть боловсруулах УКПУ01 маркийн иж бүрэн тоног төхөөрөмж, 2000 м3-ын багтаамжтай 4 ширхэг ган сав, 19700 м.кв талбайтай агуулах, контор, үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт.
Эдгээр хөрөнгүүдийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу. Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.
Үл хөдлөх хөрөнгүүдийн зураг
Нэргүй 33 минутын өмнө 202.9.40.234
Төсв 35 их наядын хулгайг таслн зогсоо 20 их наяд ард түмнд олгоо 20 их наядыг ард түмэнд олгодгиймаа. Нам төрд шигдсн манж хужаагуудын 34 жил хулгайд нь ялла дуусга адгийн хог шааруудыг далдхр2л.