NEWS агентлаг өнөөдрийн бүх сэдвээ УТАА-тай холбоотой асуудлын эргэн тойронд хйиж буй. Бид энэ удаагийн сурвалжлагаа нийслэлийн хамгийн ИХ БОХИРДОЛТОЙ хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, нийслэлийн 67 дугаар сургууль, Зүүн салаа, Баруун салаа орчмоос бэлтгэлээ.
ИРГЭД: ШАХМАЛ ТҮЛШНИЙ НАЙРЛАГЫГ АРД ТҮМЭН МЭДМЭЭР БАЙНА
Хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас хоёр цаг гаруй хугацаанд түгжирч, Баянхошуу орчимд очив. Учир нь, Улаанбаатарын агаарын бохирдол энэ цэгт л хамгийн өндөр гардаг.
Бугуйн цагаа харвал цагийн зүү 18:12 зааж байлаа. Ажил, сургууль, цэцэрлэг ид тардаг цаг. Хотын гудамжинд авто машинуудын түгжрэл нэмэгдэж, айлуудын яндангаас хар утаа суунаглах нь харагдана. Гэр хорооллынхны оройн галлагаа эхэлжээ. Машинаас буугаад харвал өтгөн хар мананд нүд аргана. Эхүүн, өмхий үнэртэй, хорт утаа хоолой хорсгож эхлэв.
Тэнд хүмүүс амьдардаг, хүүхдүүд сургуульдаа суудаг. Нийслэлийн агаарын бохирдлын гол голомтуудын нэг болох 67-р сургуулийн хашаагаар орлоо. Зөвхөн нүдээ гаргасан, харанхуйд бүдчиж явах олон хүүхэд хорт утаан дунд амьсгалж, амьдарч байна.
Сонгинохайрхан дүүргийн 67-р сургуулиас 10 гаруй насны гурван хүүхэд аваад гарч буй иргэн Л.Чимэд “ Би хотод ирээд хоёр сар болж байна. Хүү, бэр хоёр маань ажил амжихгүй байна. Өглөө оройд хүүхэд сургуульд хүргэж, аваад энд сайхан өвөлжихгүй юу гэж хэлэхээр нь ирсэн юм. Гэтэл энэ хотын утаа гамшиг болжээ. Цаашид энд байж дийлэхгүй нь. Толгой өвдөж, нойргүйднэ. Дотор муухай оргино. Даралт ихсэнэ. Хэд хоногоос Завхан руугаа явна” гэж ярив.
Монгол Улсын Ерөнхийлөгч утаа ихэссэн асуудалд, гэр хорооллын айлуудад хяналт тавиагүйн улмаас тоосго, гутал, түүхий нүүрс, дизель түлш түлж байна. Хууль хүчний байгууллага энэ асуудалд бүрэн анхаарч, тухайн айлуудаар нэг бүрчлэн явж шалгах ёстой гэх үүрэг даалгавар өгсөн.
Тус дүүргийн иргэн Г.Мөнхбаяр “Үнэхээр сэтгэл дундуур байна. Анх шахмал түлш түлж эхлэхэд гайгүй байсан. Утаа буурсан. Сүүлийн 2-3 жилд шахмал түлшний орц найрлагад өөрчлөлт орсон байх гэж бодож байна. Манайх 4-10 насны 3 хүүхэдтэй айл. Хамгийн бага хүүхдээ утаанд хордчихно, ханиад томуу тусчихна гээд гэрээс огт гаргахгүй байхад л ханиад хүрчихнэ. Энэ бол шууд утаатай холбоотой. Эргэн тойрны үзэгдэх шөнийн цагаар байхгүй болж, машинууд хоорондоо мөргөлдөх нь холгүй байдаг. Аймшигтай дүр зураг энд байна” гэлээ.
Эцэг эхчүүдийн зүгээс амны хаалтыг зүүлгээд, давхар ороолтыг нь зүүлгэсэн ч утаандаа хордсоор, өвлийн цагт хүүхдүүд ханиаднаас салахгүй байгааг учирлаж байв. Мөн утааны орц, найрлагын талаар ард түмэнд нээлттэй мэдээлэл өгч, хүүхдүүдийг утаанаас хамгаалах зөвлөмж, зөвлөгөөг маш сайн өгөх ёстойг хэлж байлаа.
67-р сургуулиас жаахан яваад Баянхошууны баруун салаанд очив. Мөн л ялгаагүй хар саарал утаа хаа сайгүй тунарч, нарийн давчуу зам дээр машинууд түгжирсэн харагдана. Энэ гудмаар сургуулийн хүүхэд аваад харьж яваа хүн олноор зөрнө. Өндөрлөг газар зогсоод доош харахад юу ч үзэгдэхгүй, сарны шаргал гэгээг ч хөхөрч зэгийнэ. “Энэ угаарын тунадас нь хүнд учраас хүүхэд хамгийн их хорддог гэж сонссон. Бидний үед улс орон мандаж цэцэглэдэггүй юм аа гэхэд ирээдүй хойчоо эрүүл саруул байлгах юмсан гэж санах юм. Шахмал түлшнийхээ найрлагыг үнэн зөвөөр шалгаад, ард түмэнд мэдээлмээр байна. Бид мэдэхийг хүсч байна. Яг үнэндээ амны хаалт зүүгээд ч нэмэр алга. Гашуун утаа амтагдаж, үнэртэж байна” гэж иргэн О.Дэжидмаа ярилаа.
"ЗУУХ СОЛИОД АРИЛДАГ БОЛ БИД АЛЬ ХЭДИЙН УТААГҮЙ УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА"
Сурвалжлагаа Баянхошууны зүүн салаанд үргэлжлүүллээ. Нөхцөл байдал энд ч мөн адил саарал манантай гудамжууд. Иргэн Л.Лхамаа хэлэхдээ “ Янз бүрээр л утааг багасгана гэж ажил зохион байгуулсан. Зуух сольж үзсэн. Яндан сольж туршсан. Одоо шахмал түлш түлж байна. Удахгүй дахиад зуух солих тухай сонссон. Болиоч ээ. Зуух солиод арилдаг бол аль хэдийн бид утаа угааргүй болчихсон байгаа. Иргэн хүний хувьд надад хардах эрх бий. Энэ бол зүгээр л бидэнд биш төрийн аль нэг шатны эрх дархтанд ашигтай бизнес. Би тэдгээр хүмүүст итгэхгүй байна” гэлээ.
Бодоод үзэхэд бид гэр хорооллын 220 мянган янданг алга болгоно гэж ярьсны хэдэн жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Төрөөс утааг бууруулах богино хугацааны шийдэл нь зуух гэх боловч, амьдрал дээр гэр хорооллын 220 мянган яндан хэвээрээ л байгааг Баянхошуу орчимд ирээд харж болно.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнгөрсөн сард болоход Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Шаардлага хангахгүй 82,829 зуух нийслэлд байгаа. Бүтэн шаталт хийхгүй дутуу шаталт хийж байна. Дутуу шаталт хийгдэж байгаа учраас гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээ дутуу шаталтаас болоод нэмэгдэж байгаа. Стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг зайлшгүй солих шаардлагатай. Солих аргачлалыг иргэн аж ахуй нэгж төр хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэх асуудлыг хэлэлцээд явж байна” гэж хэлсэн юм.
Зуух солиод, яндан хөөлөөд бид өнгөрсөн хугацаанд хэдэн алтан амь алдсан, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохиров.
"ЭРҮҮЛ АМЬДРАХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"
Утаандаа "угаартсан" иргэд харанхуйгаас урьтаж гэртээ харихаар яарцгаана. Өнөөдрийн хувьд тэдний эрүүл мэндэд "заналхийлж" байгаа утааны асуудал тулгамдсан асуудал боловч хэдэн жил төр засгаас дорвитой шийдэл хайсан 220 мянган гэр хорооллын иргэд "буруутан" нь болж үлдэх ёсгүй билээ.
Баянхошууны иргэн, өндөр настан Н.Цэрэнсамбуу “ Манай улсад тав, зургаадугаар цахилгаан станц барих мөнгө байхгүй гэдэгт итгэхгүй байна. Яагаад эрчим хүчний талд гаднаас хараат байдаг юм бэ. Эрчим хүчний асуудлаа шийдвэрлэчихвэл утаа дагаад л алга болно. Төрийн түшээд, их хурлын гишүүд битгий хэ эгэл жирийн иргэн ч үүнийг сэтгэнэ. Утаа бол үнэхээр аймшигтай байна. Хойд талын ууланд унасан цас хөө бараан болчихсон байгааг хараад бидний уушиг юу болж байдаг бол гэх бодол төрдөг. Ханиад томуу тусаад байгаа чинь утаатай л уялдаатай. Одоохондоо мэдрэхгүй хүмүүс алсдаа хэр их хортой зүйл байсан бэ гэдгийг ойлгох байх. Эрүүл энх, амар тайван амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй байна” гэв.
УТААНЫ СОНСГОЛЫГ ТӨРИЙН ОРДОНД БИШ ГЭР ХОРООЛОЛД ХИЙХ ЁСТОЙ
Бид эргэж 67-р сургуулийн ойролцоо ирлээ. Цаг орой болсон тул цуварч хөврөх машины гэрэлд саарал утаа лавсаж, гарцаар хүүхдүүд гүйлдэх дүр зураг энд үзэгдэнэ. Утаа угаар дунд тэдгээр хүүхдүүд амны хаалтгүй явж байх нь түгшүүртэй. Иргэн Г.Хоролгарав “Шахмал түлшний тухайд янз янзын л юм дуулддаг. Барьцалдуулагчийг нь чанарын шаардлага хангахгүй, муу материалаар хийдэг гэнэ лээ. Одоогоос гурван жилийн өмнө шахмал түлш арай л өөр байсан. Бас хатаалтаа дутуу хийснээс угаар гардаг тухай ч сонссон. Утааны сонсголыг зохион байгуулвал, гэр хороололд тэр дундаа манай энд хийвэл ард түмнээсээ холдсон төрийн түшээд нэгийг бодож, хоёрыг тунгаах биз. Утааг бууруулах нэрээр тэр их мөнгийг үрэн таран хийсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээлгэхийг хармаар байна. Чин үнэндээ бол үнэн шударга нийгмийг хүсэж байна” гэсэн юм.
Бид сурвалжлагаа бэлтгэх 3 цагийн хугацаанд утаа улам нь өтгөрч, амьсгалах бэрх болж байв. Нийслэлийн хамгийн их бохирдолтой Баянхошуу орчим яг одоо /19.00 цаг/ бохирдол 467 буюу хамгийн их бохирдолтой гэж зааж байв. Агаарын бохирдол хамгийн их зааж байгаа газар PB2.5, SO2, PB10 зэрэг үзүүлэлтүүд өндөр байв.
Иргэд улстөрчдийн ярьдаг "утаанаас сална", станц барина гэсэн үгсийг үлгэр домог мэт цээжилжээ. Одоо бидэнд ярих биш шийдэл хэрэгтэй байгаа бөгөөд улстөрчид Төрийн ордноосоо, дөрвөн замын уулзвараасаа гарч, гэр хороололд ядаж нэг цаг амьсгалаад үзэхийг иргэд уриалж байна. Түүгээр зогсохгүй утаатай тэмцэх гэж байгаа, утааны сонсгол хийх гэж байгаа бол Төрийн ордноосоо гарч, Баянхошуу буюу нийслэлийн хамгийн их бохирдолтой, утаан манан дунд амьдарч байгаа иргэдийнхаа хажууд хийхийг ч биднээр дамжуулан хэлсэн юм.
Д.ЭНХБАЯР
Нэргүй 2024-12-17 58.7.101.15
Дорвитой арга хэмжээ авч ажиллаж чапахгүй байгаа учир хийж чаддаг хүмүүст ажлаа өгөл дээ
Арай хэтэрч байна
Зочин 2024-12-17 59.153.112.179
Коментоос уншихад нянбаатарчууд олон болжээ. Хасах, хөөхөөс өөр арга байхгүй, 37 он шиг арга хэрэглэхийг уриалсан арчаагүй нөхөд байгаа юм байна. Одоо бүр иргэдэн хот хөдөөгөөр нь ялгаад, элдвээр аашлах нь. Үндсэн хууль хэрэгжихээ больсон уу, энэ тэгээд иргэдийнх нь буруу юу. Эсвэл удирдаж, зохион байгуулж байгаа улсын буруу юу. Бид сонгосон, харин сонгогдсон нөхөд нь өчнөөн жил ийм болгочихоод одоо иргэдийн эрх, өмчид халдаад аргаа барж байна даа. Ноёд түшмэдэд сэтгэл зориг алга, юун эх оронч…
Нэргүй 2024-12-17 209.53.30.76
хөдөөний хүмүүсийг хотоос зайлуул гэр хорооллыг шахан зайлуул хотын зам руу шахаж барьсан байшингуудыг эзэнтэй хамт нураа. тэгж байж кам түгжрэлгүй утаагүй амьдрана
Зочин 2024-12-17 59.153.112.179
Мэдрэлээ үзүүл дээ…
Нэргүй 2024-12-17 74.14.152.237
ZA ZA
yag l unendee 2024-12-17 103.57.94.211
Таны тэргүүлсэн засагт татвар,торгууль төлдөг иргэд чинь угаартаад амь наана там цаана байна.Энэ хүмүүс байхгүй бол та төрийн өндөр түвшиний айчлал хийгээд Данхазахгүй билээ Хурдан эх орондоо ирж ямар нэг юм бод
Нэргүй 2024-12-17 203.23.49.49
Хүрэлсүх. Амарсайхан, Оюун Эрдэнэ Амарбаягалан та нар баянхошуунд очоод гэрт шахмал түлшээ түлээд 1 сар эхнэр хүүхэдтэйгээ амьдарах иргэний эр зориг гаргаач. Ард түмэнтэй хамт амьраад үз чадахгүй бол зайлцгаа
Zochin 2024-12-17 103.57.95.9
ter olon baiguullaga sudalgaand zartsuulj bga mongoo gas nd zaetsuul ailuudiig gas iin halaaguurtai bolgo. esvel tsahilgaand ogood orosoos avah etchim hichee bemegduul.
Нэргүй 2024-12-17 172.56.152.165
ард түмнээ угаартуулж алж буй энэ засаг төрийг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй
ЗОЧИН 2024-12-17 203.91.115.52
НЯН БАКТЕРИ БҮХНИЙГ БИ ЧАДНА ГЭЭД БАЙСАН ОДОО ШҮҮХЭД ӨГ. ЖИЖИГХЭН ЮМАН ДЭЭР ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨӨД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ГАРААД ИРДЭГ. БОРЖУУРЫН 60 ТЭРБУМЫГ ИДСЭН ХУЛГАЙЧ.
Нэргүй 2024-12-17 103.168.34.107
Сургуулиудаа цахимд шилжүүл. Хүүхдүүдээ эрүүл байлгахад бага ч болов туслаад амраа
Нэргүй 2024-12-17 103.168.34.107
Сургуулиудаа цаиим сургалтанд шилжүүлээч. Ядахдаа гэртээ агаар шүүгч тавиад хагас нь ч бол утааны хороос бага ч болов хөндийрөн. Эрүүл мэнд нь хордсоноос хэд хоног цахимаар хичээллэе
Нэргүй 2024-12-17 202.126.89.173
Оркуудыг буцаагаад хөдөө рүү нь явуул! Ингэж л энэ агаарын бохирдлыг шийднэ.
Нэргүй 2024-12-17 202.9.40.13
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Нэргүй 2024-12-17 202.9.47.47
Хоёр уулын цаана очоод амьдарч чадахгүй бол хохь чинь гэе
Нэргүй 2024-12-17 139.5.219.26
Пийздуу шиг улс шүү…. Эргүү ард түмэн нь дарлуулаад байж байхдаа таарсан. Ийм болгосон намаа сонгоод бүгд хорт хавдараар хүүхэд хөгшидгүй үхээд байдаг наасан кккк
21 2024-12-17 66.181.190.187
ODOO BAIGAA BUHEND 30 JIL URGEJILJ BUI ARDCHILALDAA TALARKH
Нэргүй 2024-12-17 202.126.90.221
Mandaa talarha
Нэргүй 2024-12-17 103.212.117.175
УДААН ХУГАЦААНД УГЖИРСАН ЯАХ АРГАГУЙ ЗАСГИЙН ГАЗАР УЛС ТОРЧДИЙН ХАРАЛГАН БОДЛОГЫН АЛДАА ЕРОНХИЙЛОГЧИЙН ЗОВЛОХ ЭНЭ БАЙДАЛ МОНГОЛ ОРОН ДАЯАР БАС ХОРИН ЖИЛ УРГЭЛЖИЛНЭ ГЭЖ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ НОГОО Л ХАРАЛГАН БОГИНО УХААН МОНГОЛД УСНЫ ЭРЧИМ ХУЧ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХОГЖУУЛЭХ УРТ ХУГАЦААГЫ ЦОГЦ ТОЛОВЛОГОО БАЙХ ЕСТОЙ ХАМГИЙН ЯДУУ ГЭЖ ЯРЬДАГ ТАЖИКУУД ХАМГИЙН ТОМ УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРИАД АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ БАЙНА МОНГОЛ УЛС УЛИРАЛААС ХАМААРАЛГУЙ ТОМХОН УСАН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХОД УТААГУЙ БОЛНО
Нэргүй 2024-12-17 66.181.160.15
Зуух нь таарахгүй утаа гаргаад байна зуух тараахаар идчихдэг түүнээс утаагүй л түлш байна өнөөдөр эрдэнэтэд түлж үзлээ энд шар тороор баянтээгийн нүүрс 10000 к тэгхэд 3500 р аваад утаа гаргаж байгаа нь хувь хүний арчаатай холбоотой
Нэргүй 2024-12-17 103.168.34.167
Гэр хороолыхон тэгээд МАН-ыг сонгоод байдаг учирыг ердөө ойгохгүй юм
зочин 2024-12-17 202.21.107.31
Маргаашнаас шууд сурагчдыг амрааж эхлэх нв зөв юм биш үү. Энэ агаарын бохирдол арай дэндүү байна шүү. Хичээл хавар өдөр урт болохоор нөхнө биз дээ
Нэргүй 2024-12-17 66.181.160.90
АЦС,УЦС,ДЦС эсэргүйцдэг үх эр монголчууд гохь нь ээ.
Зочин 2024-12-17 202.126.89.158
бүтэн 30 жил утаа их гэж яриад өчнөөн зөв шийдэл байхад ганцыг нь ч олдоггүй мудак ацнууд. шүү.
Нэргүй 2024-12-17 103.57.94.201
muusain uhernuud zunjingaa naadam, arhidalt. songuliar heden caas haraad ardiin namiiin avilgachid ugchnu. hohi ni tta nar. ireeduinhee tuluu temcdeggui lalriin arhichinguud
Нэргүй 2024-12-17 103.212.116.249
Утаа түлш зуух гээд төрөөр халхавчилсан хэсэг нөхдийн боломжийн ашиг хийх бизнес тийм амархан утаагүй болгохгүй болов уу. Өвдөж үхэхгүй болчихвол дараагийн салбар нөхдүүдийн бизнес зогсоно тэгэхээр эрүүлжиж цэвэр болохгүй Болгохгүй л болов уу зүгээр л санаа тавьсан жүжиг болох биз
Нэргүй 2024-12-17 103.212.162.168
албаар тодорхой хэдэн чухал зүйлүүдийг огт хөндөхгүй байна даа
хүн амын эрүүл мэнд
цус ойртолт
нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд
хөдөө орон нутгийн хөгжил
зэргийг огт бүхэлд нь орхиж байна
Нэргүй 2024-12-17 192.82.65.88
Шахмал түлш туршиж байгаа Чойжилсүрэн, Амарбаясгалан нарыг дүүжлээд алчихмаар байна. Хэдэн жилийн дараа бидний хэд нь хавдар тусч үхэхийг мэдэхгүй. Өнөөдөр ч зарим нь угаартаж үхэж байна. МАН-ыг х****л ИДЭЭСЭЙ. МАН-д үйлчилсэн хорооны авгай нар үр удмаараа халуун тамд очоосой.
Нэргүй 2024-12-17 202.55.188.107
олон үеээрээ хотын төвд амьдарч бгаа хятадуудаа ядаж хөдөө гаргаж амьдрал үзүүлээчээ
Нэргүй 2024-12-17 66.181.183.10
naad hotooso garaach hamag yumaara hohiron barin naana bh yu bna aimag suman da ochij amidaraach tegvel yadaj hugjij uur bolno shde gants gazar buugnuurd utaa tugjrelse salaach tsewer agaar eruul mendeere hohirin barin bh yu bna zunduu shiidel bna shde
Нэргүй 2024-12-17 202.9.40.234
Нам төрд шигдсн үмхий хувхай хулгайч манж х***а шааруудыг далд оруул2лж улс хөгжинө хорлогч лаларуудыг л*****н лалал болгн2.
Нэргүй 2024-12-17 202.9.40.170
амь авраач утаанаас болж ханиад ойр ойрхон хүрч ЭЗ гаар эрүүл мэндээр ии хохирч бга энэ эмнүүд ч чанар муу болоод адгээх хь маш муу амь авраачээ
Нэргүй 2024-12-17 103.212.116.249
Буруу бүхэн бусдын буруу гэж хоёр нам яалт ч үгүй утааны эзэд 90оноос хойш утаа түгжрэл ихсэх суурийг хоёр нам тавьж өгсөн харагдах бодлого системийг гажуудуулсан
Нэргүй 2024-12-17 59.153.113.245
утааны золиос хүүхдүүд болчоод бна маш харамсмаар энэ жил бүүр нүд хорсдог болчлоо хоолой хорсдог бсан бол
Ард 2024-12-17 139.5.217.197
хайран үр хүүхдүүд минь
Иргэн 2024-12-17 59.153.115.146
хэн ялах нь чухал бишээ?!
Хийх чухал!?
Нэргүй 2024-12-17 202.180.218.50
Сонгуулиар МАН-ыг ялуулж хэдэн цаас авдаг авгай нараас болж улсаараа 30 жил сүйрч байх ч гэж дээ
зочин 2024-12-17 103.57.94.202
Ардчилагч гэх бүлэг луйварчдын хийсэн ажил Хүний эрх нэрийн дор иргэдийг хот рүү бөөнөөр нүүх зам нээсэн Хотын захыг гэрээр дүүргэж тэлсэн Шилжилт багасгах оролдлого бүрийг дарангуйллын илрэл гэж сурталчлан үймээн самуунд урайлдаг Төрд гарах бүрдээ эдийн засгийг сүйрүүлж төрийн данс улайлган өр зээлэнд живүүлж иргэдийн амьдрал хүндрүүлдэг Ядуусын эгнээг тэлдэг Энгээд л хот утаагаар дүүрч хөдөлгөөн бөглөрч бид хохирч байна Хотын хүндрэлийг эд нар овжин ашиглана Улс төржүүлж самуун үүсгэнэ
Л.Лхагва 2024-12-17 66.181.182.137
Уутаа ихсээд байгаа асуудал бол шахмал түлшнээс ч болоогүй. Шахмал түлшний галлагааны үед түүний нягт ба нүүрстөрөгчийн агуулгаас болж хүчилтөрөнчтэй бүрэн урвалд орж чадахгүй дутуу шаталт явагдаж байгаатай холбогдож утааны гарралт нэмэгдэж байгаатай рхолбоотой асуудал.өөрөөр хэлбэл шаталтын үёд зуухнй хотолд хангалттай хэмжээний хүчилтөрөгч өгөгдөхгүй байгаагаас шалтгаалж байгаа хэрэг.
Дулааны инженер 2024-12-17 66.181.161.12
яаг үнэн. шахмал түлш нь нүүрснээс арай илүү илчтэй боловч зөв л түлэхгүй бол бузрын утаатай эд л дэ. буруу шатаахын бол ямарч түлшнээс утаа гарнаа
Нэргүй 2024-12-17 103.212.162.37
Гуцалгүй хөдөө гараач, хэний төлөө амьдраад байгаан. МАН аас өөр хүчин төрд гарсан бол өнөадөр утаагүй байх байсан уу ?
малчин 2024-12-17 202.180.218.50
Мал минь дээ. МАНаас өөр ингэж идэх мангас ч олдохгүй шүү
Нэргүй 2024-12-17 202.21.109.19
Маны балаг нь багадаагүй наад утаагаа МАНын шинэ жилийнбэлэг гээд бодчих Сонгууль бүрээр улаарч байдаг билүү Одоо цэнхэртээд үз
Нэргүй 2024-12-17 139.5.219.88
Ямар ард түмэн байна тийм төр засаг байх нь теором ш дээ!Өөрсдөө харанхуй байж бусдаас юу шаардана вэ
Нэргүй 2024-12-17 202.55.191.194
ингэж бүтэн хотоор нь угаартуулах аргачлалыг хийн камерын геноцид хийдэг байсан waffan SS офцер Хейнрич Гиммлер сэтгээгүй гэхээр манай удирдлагууд аймар байна
жон 2024-12-17 103.57.94.247
Үе үеийн төр засаг яндан нэмээгүй иргэн би 1980-1985 онд улаанбаатарт оюутан байж Хайлаастад амьдарч байлаа тэр үед ч утаа байсан хайлаастын энгэрээс харахад сансарын хэдэн 9 давхарын орой л цэвэрхэн харагддаг байсан 1990 оноос хойш хотын гэр хороолол ,машин яаж өсөв тэр хэмжээгээр л утаа нэмэгдсэн тэр үед 4 цахилгаан станц л байсан одоо ч хэвээрээ ард иргэд өөрсдөө утааг би болгочихоод буруутанг дээрээс хайх чинь хамгийн тэнэг хэрэг одоо зам харгуй дэд бүтэц сайн болж байна нутаг нүү
Нэргүй 2024-12-17 103.168.34.147
Хот руу хүмүүс орж ирэх нь угаас жам ёсны асуудал ш дээ. Тэрийг журамлах, эмх цэгцтэй байлгах, утаагүй байлгах дэд бүтцийн асуудлыг төр шийдэх үүрэгтэй. Хотод орж ирж шинээр суурьшихад өндөр татвар авах уу, утааны татвар гэж аваад өгөхгүй байгааг нь хотоос албадан гаргах уу, байгалийн хийгээр халаалт шийдэх үү гээд өчнөөн л бодлого боловсруулж, туршиж, хэрэгжүүлэх боломж бүтэн 40 жилийн хугацаанд байсан.
Нэргүй 2024-12-17 66.181.188.37
21-р зуунд Чингисийн нэртэй монголчууд төрийн үр дүнгүй, авилгалжсан бодлогынхоо үр дүнд нь өөрөө өөрсдийгөө угаартуулж, устгах мулгуу бодлго явуулсны хамгийн муу жишээг дэлхий дахинд харуулж байна.
ХӨДӨӨ нутаг 2024-12-17 122.201.31.210
хөдөө нутгаа зорио гэр бүлээрээ ядаж 600 гэр бүл гэр хорооллоос машинтайгаа явчихвал хотын
утаа дундарна 700 мянган машиныг 400000г хотоос гарга Нутаг руугаа буцацгаа гэж уриалах бна Хөдөө нутгаас ирэгсэд ээ нутаг чинь эзгүйрч гүйцлээ
монголчууд бүгд хөдөөнийх 2024-12-17 202.180.218.50
Чи өөрөө нутагруугаа явахгүй юугаа хийж шигдээд байгаа юм?
Нэргүй 2024-12-17 202.21.109.19
тэнд чинь юу хийх билээ Архины 2 оос 3 дэлгүүр чанар муутай үнэ ихтэй хүнс намчирхсан хэдан ах дүүсээрээ эрх мэдэл атгачихсан яая гэмээр төрийн ажилтантай л газар шүү дээ
Нэргүй 2024-12-17 66.181.188.60
Үе үеийн төр засагт байсан байгаа нөхдүүдийн буруу сэтгэл бодлогын эмгэнэл балаг юм даа
Иргэн 2024-12-17 66.181.165.93
Дарга болох дуртай, дарга болоод ямбыг нь эдлэх гээд чичрээд байдаг хүмүүс улс орноо хар, ямар өрөвдөлтэй байнаа. Юу ч чадахгүй дарга нар сөнөтүгэй, ажлаа өг, хариуцлагаа тооцуул. ичиж амьдар.
Зочин 2024-12-17 202.179.25.226
Төр засгийн буруу бодлогоос гамшиг нүүрэлсэнийг яаж засах вэе
Нэргүй 2024-12-17 202.21.109.19
срлонгосчуудаар ном айлдуул
Нэргүй 2024-12-17 66.181.179.76
Сонгуулиар сонголттой бсан даанч тэгээгүй
Нэргүй 2024-12-17 202.9.40.246
Хүрэлсүхийн ярьсан утаа хамгийн бага байсан жилүүдэд буюу 2020, 2021 онуудад 124-135 хүн буюу хамгийн их хүн нас баржээ. Энэ онуудад Хүрэлсүх согтуу байсан юм байх даа?
Нэргүй 2024-12-17 60.241.86.140
Ардын намаа сонгоод байвал энэнээс ихийг үзнэ шүү. Хэдэн цаасаар сонголтоо хийдэг эргүү дагзнууд одоо ойлгож байгаа байлгүй дээ
зочин 2024-12-17 103.57.94.202
Ардчилагч гэх бүлэг луйварчдын хийсэн ажил Хүний эрх нэрийн дор хөдөө орон нутгийн иргэдийг хот рүү чөлөөтэй нүүх замыг нээсэн Хотын захыг гэрээр дүүргэж тэлсэн Шилжилт багасгахад чиглэсэн арга хэмжээг дарангуйллын илрэл гэж сурталчилан иргэдийн дунд үймээн самуун дэгдээхийг байнга оролддог Төрд гараад эдийн засгийг сүйрүүлж төрийн данс улайлгаж өр зээлэнд живүүлж иргэдийн амьдралыг улам хүндрүүлдэг Энгээд л хот утаа униараар дүүрч хотын хөдөлгөөн бөглөрч бид хохирч байна
Нэргүй 2024-12-17 126.19.164.214
Битгий ш** хөгшин төгцөг та нарын хийсэн сонголтын үр дүн.
Иргэн 2024-12-17 66.181.181.89
Замбраагүй хяналтгүй байдлыг далимдуулан хэн дуртай хувь хүн, аж ахуй нэгжүүд юу дуртайгаа ,шатаж болох юм болгоныг шатааж бн!!! Одоо хянаж шалгаад эхэлвэл утаа эрс буурах нь тодорхой!!!
Нэргүй 2024-12-17 202.21.109.19
үхэхгүйн тулд л
зочин 2024-12-17 202.21.107.31
Хөдөө тийшээ нүүсэн хүн л хожино доо
Нэргүй 2024-12-17 103.168.34.147
Энэ дарга нар утааг хэтэрхий дутуу үнэлээд байна л даа. Байдаг л юм, ийм л байдаг гээд дасал болчихоод байх шиг байна. Гэтэл нэг л өглөө нэг бүтэн жалгаараа, хорооллоороо, бүр цаашилбал хотоороо бүтэж үхэх бодит аюул тулгараад байна. Нарийн ширхэгт тоосонцор болон хүхэрлэг хий зөвшөөрөгдөх хэмжээнээс 4% биш, 14% биш, 40% ч биш бүр 400% – 800% буюу 4-8 дахин их байна! Бусад улсын жишгээр байгалийн хийгээр ганц зуны дотор л шийдчих асуудал ш д
Нэргүй 2024-12-17 59.153.112.104
Баянхошууны оркууд МАНгасуудаа сонгоод угартаж үхээд байждээ
Баяр аа зогсоо . 2024-12-17 103.212.116.89
2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Их ч олон жил асар олон хамтлаг дуучид дууллаа Хошин шогийнхон их ч маяглалаа арзагналаа Амаа дэлбэртэл инээлдлээ одоо болноо болсоон . Ингэж их наргиж цэнгээд юу сайн сайхан болсон бээ . Монголд жилд хорт хавдараар 10000 хүн нас барж байна . Утаагаар 844 хүн нас барлаа . Одоо бүгдээрээ талбай дээр Утааны эсрэг 44 их наядын нүүрсний мөнгөө авах тэмцэл хийе ээ . Шинэ жилээр бүх телевизүүд хөтөлбөр өө хааж аваарийн дохиогоо асааж тэмц .
Нэргүй 2024-12-17 139.5.218.133
цахилгааны үнийг бууруулж,цахилгаан халаагуур тараах/уул нүхлэх,метро барих гм мөнгийг үүнд зарцуулах/
Нэргүй 2024-12-17 66.181.188.37
Чингисийн монгол өөрөө өөрсдийгөө хорт утаагаар утаж устгах бодлолго явуулж байна.
Нэргүй 2024-12-17 66.181.177.196
төрийнх нь буруу бодлогын балаг хот нийслэл гэлтгүй улс орноороо цэвэр цэнгэг агаартай гэрэл гэгээ амар амгалан эмх цэгцтэй байх бүрэн боломж байгаа харамсалтай нь тийм биш байлгах сонирхол яваад байх шиг
oyun 2024-12-17 202.126.88.166
Хариуцсан мөнгө идсэн болон муу нүүрс нийлүүлсэн хуурамч барьцалдуулагч үйлдвэрлэж нийлүүлсэн бас энэ технологи санаачилсан хүмүүсийг шууд буудах нь зөв өөр сонголт байхгуй тэгээд шинэ технологи солонгосоос гуйж ав гүйцээ дандаа муу технологи оруулж ирж цавчаа хийдэгээ боль
Иргэн 2024-12-17 103.11.193.27
220k айл төр засгийг хүлээж бэлэнчилж байхаар өөрсдөө ухамсараараа гэр байшингаа дулаалж давхар шаталттай зуух эсвэл хийн түлшээр ажилладаг халаагуур зуух тавьбал тэгээд л болчмоор юм засгийг харвал хэдэн жилдээ арилахгүй төсөл хэрэгжтэл зай ч байна лхй ч байна айл өрх хичээвэл нэг өвөлдөө л арилна . Шил архинд бол мөнгө олдоно ард түмний төлөө бол нэг төгрөгч гаргах сэтгэлгүй юм даа
Нэргүй 2024-12-17 202.21.109.19
сайхан тууна шүү манай
Нэргүй
Зочин 2024-12-17 202.179.26.163
Бид нарын сонголт ийм байдалд хүргэж байна даа.Боломжтой нь үр хүүхдээ аваад гадаадад өвөлждөг болохоор утааны зовлонг мэдэхгүй юм даа…
Нэргүй 2024-12-17 202.131.225.242
Муужруулдаг түлшний сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.
Нэргүй 2024-12-17 66.181.160.103
sonsood yahav? yu hiihiim,. Zugeer l tsahilgaanii une buulga, ulsaas dotats og, oor shiidel bhgui
Иргэн 2024-12-17 202.21.111.170
Нийгэм нийтээрээ хөдлөхгүй бол 2025 оны 12 сард мөн л энэ асуудлаа яриад л суух нь дамжиггүй.
Нэргүй 2024-12-17 66.181.190.194
Сонголт нь юм даа, хэн ч гарсан бай Монголын төрх цаашдаа ийм л байхаар шийдчихлээ. Утаатай тэмцэх ямар ч үндэсний комисс хэрэггүй. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн Салхи л ажил хийсэн
Нэргүй 2024-12-17 103.57.95.175
Сонголт юм даа ард тvмний, МАНгарууд насаар чинь хулхидна