Чечениэс Сирид туслахад бэлэн

Чечениэс Сирид туслахад бэлэн

Чечениэс Сирид туслахад бэлэн

Чечениэс Сирид улаан буудай нийлүүлэхэд бэлэн гэж удирдагч Рамзан Кадыров мэдэгджээ. Учир нь Сирийн шинэ засгийн газар тодорхойгүй байгаа тул Кремлиэс нийлүүлэлтийг түр зогсоогоод байгаа аж. Үүнээс гадна Сири рүү улаан буудай тээвэрлэж явсан Оросын хоёр хөлөг онгоц зорьсон газраа хүрч чадалгүй чиглэлээ өөрчилсөн гэх мэдээлэл байна.

Кадыров Ням гаригт телеграмдаа мэдээлэл хийхдээ "Чиглэлээ өөрчилсөн хоёр хөлөг онгоц арилжааны улаан буудай тээвэрлэж явсан. Гэхдээ энэ нь ОХУ-ын төрийн дэмжлэгтэйгээр Сирид нийлүүлж буй нийлүүлэлтэд нөлөөлөөгүй. Боломжгүй, итгэмээргүй ч гэлээ би Чеченийн тэргүүний хувьд хариуцлага хүлээж, Сирид шаардлагатай хэмжээний улаан буудайг нийлүүлэхэд бэлэн" гэжээ. Гэхдээ нийлүүлэлтийг хэрхэн зохион байгуулах, санхүүжүүлэх зэрэг мэдээллийг тэр тодорхой дурдаагүй. Шаардлагатай бол талийгаач эцгийнхээ нэрэмжит буяны сангаар дамжуулан Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж болно гэж Кадыров хэлжээ.

ОХУ бол улаан буудайн экспортоор дэлхийд тэргүүлэгч. Хоёр орны эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээг тойрон санхүү, ложистикийн нарийн төвөгтэй зохицуулалтаар Оросоос Сирид улаан буудай нийлүүлдэг.

Энэ улиралд Оросоос Сирид 300 мянган тонн улаан буудай экспортолсон гэж тооцоолж байна. Мөн Сири улс Оросын улаан буудайг худалдан авагчдын 24 дүгээрт жагсч байна. Сирийн нийт импортын хэмжээг хоёр сая орчим гэж тооцоолж байна. Өдгөө нийлүүлэлт тасалдсан нь 23 сая гаруй хүн амтай Сирид өлсгөлөнгийн аюулыг авчирч болзошгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-17 59.153.115.130

Төр засгаа шантаажилж амьдардаг гарууд, чеченүүдэд өөрсдөд хийж чадах юм гэж байхгүй, мафи л ажиллуулж чадна

Avatar

зочин 2024-12-17 66.181.160.11

Чечений мөнгө гэж юу байхав дээ …Хөөрхий Оросуудын мөнгийг үрэн таран хийх нь л дээ

Avatar

Нэргүй 2024-12-17 202.55.191.194

өмхий орк пүтэн сирид "өлсгөлөн геноцид" ажиллагаа явуулаад эхэлтэл оросын харьяа чечень нь буудай нийлүүлнэ гээд пүтинээ нулимаад наасан одоо оросын задралын эхний шат сонирхолтой өрнөх нь дээ

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.190.194

Иш чааваас, Украйны фронтоос яаж зугатсан бэ, одоо Сирид очоод юу болох вэ

Avatar

Болд 2024-12-17 112.72.9.170

Энэ гэж шоуны гар яах гээд бнаа, юм л бол шоупаж байх юм. Украйнд олигтой байлдсан ч юм байхгүй, гар утсаар жаахан бичлэг хийж бгаад буцсан.

Avatar

ЗОЧИН 2024-12-17 203.91.115.52

ОРОСУУД ӨӨРСДӨӨ ЛА ЛРЫН НО ВШ БАЙЖ БУСАД УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ МӨН Ч ГҮНЗГИЙ ХУТГАЛДАХ ЮМ ДАА. ИРГЭДЭЭ АМАР ЖИМЭР АМЬДРУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА .

Avatar

Нэргүй 2024-12-17 103.57.94.47

АНУ шиг цэрэг-эдийн засгийн чадавхитай байж бусдын хэрэгт хушуу дүрэхгүй бол Оросын нэгэн адил сүйрдэгийм бнаа !!! Өөрөө сүйрэхийн зэрэгцээ дэлхийг үймүүлээд бус ниулаад хаячихлаа, даян дэлхийд мөн ч их гай тарьж бна !

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.160.107

Сэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж