Ассад дүрвэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнгүй

Ассад дүрвэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнгүй

Ассад дүрвэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнгүй

Сирийн босогчид тус улсын баруун хэсэгт орших цэргийн бааз руу халдсаны улмаас Оросын арми түүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх хүртэл эх орноосоо дүрвэх ямар ч бодолгүй байсан гэж мэдэгджээ. Тэрбээр, дарангуйллын дэглэм нь унасны дараа анх удаа мэдэгдэл гаргахдаа босогчидтой үргэлжлүүлэн тулалдах төлөвлөгөөтэй байсан гэв. Тодруулбал, Сирийн ерөнхийлөгчийн албаны "Telegram" хуудас дээр Ассад өчигдөр/2024.12.16/ мэдэгдэл гаргасан бөгөөд "Эдгээр үйл явдлын үеэр миний бие эх орноосоо дүрвэх болон албан тушаалаасаа огцрох тухай бодож байгаагүй. Мөн аль нэг нам, хууль тогтоогчийн зүгээс надад зөвлөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний цорын ганц төлөвлөгөө бол террористуудын дайралтын эсрэг тэмцэх байсан" гэж бичсэн байв.

Мэдэгдэлд дурдсанаар, Ассад арванхоёрдугаар сарын 8-нд Латакиа мужийн Оросын хяналтад байдаг Хмеймим агаарын бааз руу очиж, "байлдааны ажиллагааг хянах" зорилгоор Дамаскаас хөдөлсөн аж. Энэ тухай тэрбээр мэдэгдэлдээ "Тухайн өглөө агаарын баазад ирэхэд манай цэргүүд байлдааны бүх шугамаас бүрэн ухарч, армийн сүүлчийн байрлал унасан болох нь тодорхой болсон байсан. Удалгүй агаарын бааз нисгэгчгүй онгоцны хүчтэй цохилтод өртсөн. Баазыг орхих ямар ч боломжит арга байхгүйн улмаас Москвагийн армийн командлал арванхоёрдугаар сарын 8-ны Ням гаригийн орой Орос руу нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан" гэж тайлбарласан байна. Ассад гэр бүлийн хамтаар Дамаскаас оргон зайлсан гэх мэдээллийг үгүйсгэхийн тулд түүний дэглэм хуурамч мэдэгдэл гаргасан гэж тухайн үед яригдаж байв.

Жишээлбэл, Сирийн Дотоод хэргийн яам Ассадыг аюулгүй Орост хүргэхийн тулд урьдаас бэлтгэж, түүнийг хаана байх боломжтойг нуун дарагдуулахын тулд мэдэхгүй гэх худал мэдэгдэл гаргасан гэж ажиглагчид шүүмжилж байсан билээ.

Тэгвэл энэ талаар Ассад мэдэгдэлдээ дурдаж, "Юун түрүүнд миний Сириэс явсан нь төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйл болсон гэдгийг хэлмээр байна. Мөн дайны сүүлийн цагуудад оргон зайлсан гэх зарим шар хэвлэлийн мэдээлж байгаа шиг зүйл болоогүй" гэжээ. Энэ нь түүний үгүйсгэж буй ганц асуудал биш юм. Тэрбээр мөн Дамаскийн ерөнхийлөгчийн ордноос босогчдын олсон их хэмжээний үнэт эдлэл, өндөр өртөгтэй тансаг машины цуглуулга зэргийг өөрийн мэдлийнх биш гэж үгүйсгэж буй.

Ассад мэдэгдлийнхээ төгсгөлд "Дайны эхний өдрөөс л хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж, үндэстнийхээ авралыг умартсан, ард түмнээ буулт хийхэд нөлөөлсөн уруу татагч бол офицеруудын хажууд зогсож байсан хүн мөн гэдгийг би баталж байна" гэжээ. Хэдийгээр түүний Орост байрлаж буй газар нууц хэвээр байгаа ч тус улсад байгааг батлах зураг, видео бичлэгүүд цацагдсан юм. Ассадын гэр бүл олон жилийн өмнөөс Оростой нягт холбоотой байж, хэдэн сая долларыг шилжүүлдэг байжээ. Одоогийн байдлаар ерөнхийлөгч Владимир Путин холбоотных нь засаглал нуран унасанд болон Сирид байрлах хоёр цэргийн баазын талаар албан ёсны мэдэгдэл, тайлбар өгөөгүй хэвээр байгаа юм.

Энэ хооронд Сири дэх НҮБ-ын элч Даваа гаригт Дамаскт айлчилж, Ассадыг түлхэн унагасан исламын дайчидтай уулзсан байна. Норвегийн дипломатч Гейр Педерсен удирдагч Ахмед аль-Шараа болон түр ерөнхий сайд Мохаммед аль-Башир нартай шинэ засгийн газрыг найдвартай, хүртээмжтэй болгох талаар хэлэлцжээ.

Түүнчлэн, Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас Даваа гаригт Сирийн шилжилтийн засгийн газартай холбоо тогтоолгохоор дипломатч илгээсэн нь олон улсын эвслүүд тус улсад нөлөөгөө таниулахыг хичээж буйг илэрхийлж буй.

Хөрш зэргэлдээх Израиль ч мөн адил Сирийн ирээдүйн засаг захиргааны хүчийг нэмэгдүүлэхгүйн тулд стратегийн зэвсэг, техник хэрэгслийн нөөцөд нь олон зуун цохилт өгч, Голаны өндөрлөгийг эзлэн авсан юм. Энэ талаар босогчдын удирдагч аль-Шараа хэлэхдээ "Бид Израильтай зөрчилдөх ямар ч сонирхол байхгүй. Иранчууд гарсны дараа Сирид ирэх гадаадын нөлөөллийн эсрэг тэмцэхийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Бид Израильтай мөргөлдөөн хийх шатанд хүрээгүй” гэж Сирийн төрийн хэвлэлд ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.161.229

хамгийн орчин үеийн цэргийн бааз босогч нэртэй гарууд салам цохиулж бгаа шалтгааныг тайлбарлаач.

Avatar

Зочин 2024-12-17 59.153.115.130

Ассад одоо оросуудын гараас мултарч чадахгүй ээ, оросууд гэрч үлдээх үнэн дургүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-12-17 202.126.91.163

Москвад,,,,,дэслэгч генерал игорь криллов тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэнд үхэв,,,,игорь криллов сири болон украинд химийн з****г хэрэглэх санал гаргаж байсан төдийгүй,,,,мариупольд,,,азовчуудын эсрэг химийн з****г хэрэглэж байсан а******н юм байнаа,,,,шинэ оноо кобзоны концерт үзэн угтахаар болжээ,,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,,,оросын фашизмд үхэл,,,,

Avatar

Нэргүй 2024-12-17 59.153.115.244

Ирээдүйн Орос орон ард түмэн маш зовж алаан хядаан бослого үймээнээр алдаршсан аугаа эзэнт гүрэн нуран унаж 100 жил үргэлжлэх байх даа Монголын эзэнт гүрэнд тохиолдсон зовлон ирэх болноо

Avatar

зочин 2024-12-17 103.57.94.202

Сирчүүд алан хядагчдыг төрдөө гаргасан Тэнд бие биенээ үзэн ядаж дайсагнасан олон бүлэглэл оршин тогтнож байна Бүр ИГЛ ийн хүч ч сэргэж байгаа бололтой Ер нь ойрын хэдэн жил самуунаас салахгүй б**х аа Харж л байя

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.178.15

Ассад манай Бал дарга шиг том гэрч тул хорионд орж алгуураар алга болно.

Avatar

Эд ямар харгис хүмүүс байсныг 2024-12-17 139.5.218.137

Ямар харгислал үйлдэж байсныг гь илчилсээр байгаа. Путин энэ Ассад, хойд Солонгосын нөгөө дарангуйлагч гэсэн юмнуудыг орогнуулдаг

Avatar

ЗОЧИН 2024-12-17 203.91.115.52

ОРОСУУД ӨӨРСДӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙЖ ХАА ХОЛЫН СИРИ ЯМАР ХАМАА БАЙНА АА. ХОЙД ТАЛД НЬ ТУРК, ЦААНА НЬ ЕГИПТ, УРД НЬ АРАБЫН ЁРТӨНЦ ТЭР ЧИГТЭЭ БАЙХАД. АРАБЫН БҮС НУТГИЙГ МӨНХИЙН ЗОВЛОНД УНАГААД.

Avatar

Монгол 2024-12-17 202.9.46.140

Изриаль руу довтлоход хэрэгтэй 1 улс биз хө

Avatar

Нэргүй 2024-12-17 60.241.86.140

Монголын либералууд цагаа тулбал яг ингээд дүрвээд алга болно шүү.батүүл эбигээс эхлээд монголхүү одбаяр гээд гөлөгнүүд

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.177.34

за чи энд дутчих.. Евсиковын угаадас долоогч оо

Avatar

Нэргүй 2024-12-17 103.57.94.76

Оросууд,,, хулгайлаад аваад явчихсан байх нь байншдээ,,,яаг януковичийг хулгайлсан шиг,,,буцааж явуулаачээ эх оронлуу нь,,,, монголын хэдэн удирдагчидыг ч бас хулгайлж авч яваад цааш нв харуулчихдаг байсан юм байнлээшдээ,,,

Avatar

Нэргүй 2024-12-17 103.168.34.27

TIIM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж