Дарингтон Хобсон “Бакс”-ын эгнээнд

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Дарингтон Хобсон “Бакс”-ын эгнээнд

Шинэ Мексикийн их сургуулийн багаас энэ жилийн драфтад оролцсон хүчний довтлогч Дарингтон Хобсоныг хоёрдугаар тойргийн долдугаар байраар буюу 37 дахь сонголтоор “Милваки Бакс” авсан билээ. Тэгвэл уг тоглогчтой “Бакс” гэрээ хийж, албан ёсоор өөрийн эгнээнд нэгтгэсэн байна. Гэрээний хугацаа болон цалингийн хэмжээ одоогийн байдлаар олон нийтэд зарлагдаагүй бөгөөд өнгөрсөн баасан гаригт гэрээгээ хийсэн нь тодорхой болоод байна. Дарингтон Хобсоны хувьд өнгөрсөн жил Бүх Америкийн гуравдугаар багт нэрлэгдэж байсан бөгөөд гурван жил коллежид тоглох хугацаандаа 16.4 оноо, 8.8 удаагийн самбараас бөмбөг авалт, 3.6 оновчтой дамжуулалтыг өгч байсан юм. Тэрбээр зуны лигт тоглохдоо 36.1 хувьтай гурван онооны шидэлтийг гүйцэтгэж байсан байна. 

Score Studio
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж