"3.5 их наядыг утаа бууруулах биш үйлдвэрлэхэд зарцуулсан"

"3.5 их наядыг утаа бууруулах биш үйлдвэрлэхэд зарцуулсан"

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
"3.5 их наядыг утаа бууруулах биш үйлдвэрлэхэд зарцуулсан"

News  агентлаг агаарын бохирдол, утааг бууруулахтай холбоотой өнгөрсөн хугацаанд Монголын төр юу хийсэн талаар судлаач Л.Ганхөлөгтэй ярилцлаа.


 -Монгол Улс агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийн улс орнуудаас дээгүүр жагсаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх чиглэлд төр засгийн зүгээс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан. Харамсалтай нь үр дүн тун тааруу байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улс  дэлхийд агаарын бохирдлын хэмжээгээрээ тогтмол тэргүүлдэг айхтар үзүүлэлттэй болоод удаж байна. Асуудлын цаад учир шалтгааныг аваад үзвэл утаа бол улстөрчдийн, шийдвэр гаргагчдын бизнес болчихсон байна. Тийм учраас утаа, агаарын бохирдлыг бууруулах нь чухал биш. Харин ч утаа гарч байх нь тэдэнд ашигтай байгаа учраас асуудлын мөн чанар руу нь орж шийдэл хайх, шийдвэрлэх сонирхолгүй явсаар ирлээ.

Иргэд, олны нийтийн өмнө ямар нэгэн байдлаар утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх ажил хийж байгаа мэт дүр исгэх шаардлагатай учраас асуудлын өнгөн хэсэгт косметик засвар хийсээр ирсэн. Түүнийгээ далимдуулж хэн нэгэнд давуу байдал олгох, хэд гурван төгрөг дундаас нь завчихаа тэд бас мартаагүй.

Нийтийн төсвөөс өөрийн эрх ашигтаа нийцүүлж мөнгө шамшигдуулдаг муу жишиг тогтсон учраас эрх мэдэлтнүүд, улстөрчдын орлогын бас нэг эх үүсвэр, бизнес нь утаа болчихсон учраас, утааг арилгаж орлогоосоо салахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Утаа яагаад буурахгүй байгаа талаар олон сайхан онолын дүгнэлт хэрэггүй. Цаад учир шалтгаан нь ердөө л энэ.

-Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдолын хэмжээг 50-80 хувь бууруулсан гэдгээ Засгийн газрын тэргүүн болоод холбогдох албаныхан мэдэгдсээр байгаа. Гэтэл тухай үр дүн нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй л болчихоод бана л даа?

-Утааг бууруулах гэдэг нэг ойлголт. Харин бид юу хүсээд байна вэ гэхээр нэгдүгээрт, нүдэнд үзэгдэх утааны хувь хэмжээ буурах, хоёрдугаарт, агаарын чанар сайжирах ёстой. Гэтэл агаарын чанарын үзүүлэлт дэх хоруу чанар нь асуудал дагуулж байгаа нь сүүлийн үед хийгдсэн удаа дараагийн судалгаагаар тодорхой харагдаж байна. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү үзүүлэлттэй байна.  Утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх ийм санал санаачилга гараад, төсөв мөнгө хуваарилж эхлээд бараг 20 жил гаруй болж байгаа байх.

Намайг хүүхэд байхад л утааны асуудлыг ярьдаг байсан өнөөдөр би гурван хүүхдийн аав болсон байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанар, агаарын бохирдол нэмэгдсэн үү гэхээс хасагдсангүй. Энэ хугацаанд агаарын бохирдлын эсрэг зуух, яндан солихоос өөр ямар дорвитой шийдэмгий ажил хийснийг мэдэхгүй байна.

Энд бас нэг зүйл нэмж хэлэхэд 2019 онд Монгол Улс агаарын чанарыг үнэлдэг үнэлгээгээ олон улсын стандартаас гажуудуулсан. Олон улс хортой гэж үнэлэж байгаа үнэлэмжийг хоргүй гэж үнэлэхээр журамласан. Агаарын чанарын үзүүлэлт Монголд шар гэж зааж байхад энэ үзүүлэлт нь олон улсад улаанаар хэмжигддэг. Өөрөөр хэлбэл, бид агаарын чанарыг хэмждэг түвшингээ бууруулчихсан. Тийм учраас одоогийн үзүүлэлтүүүд олон улсын түвшингээс бүгд зөрүүтэй гарч байгаа гэсэн үг. Нөхцөл байдал ийм дээрээ тулчихсан байхад агаарын бохирдлын шалтгааныг галын хайч, нар салхитай холбон тайлбарлаж хошигнож байна. Холын жишээ авахаа болиод хөрш улсаа харахад хөгжлөөрөө биднээс хол тасарчихсан байна. Галын хайч солих нь бүү хэл атомын цахилгаан станцынхаа тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байна. Гэтэл Монгол Улсын төр засгийн тэргүүн, бодлого шийдвэр тодорхойлогчид “Гал түлж л байгаа бол утаа гардаг юм байна. Зуух яндан, галын хайчаа солиод үр дүн гардаггүй юм байна” гэдгийг сүүлийн 10 гаруй жил иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд дээр туршиж, нотолчихсон хэрнээ одоо дахиад 30 гаруй мянган зуух татвар төлөгч та бидний нийтийн санхүү, мөнгөнөөс 28 тэрбум төгрөг зарцуулж худалдаж авах тухай яриад сууж байна. Үүнээс илүү иргэдээ яаж доромжлох юм бэ.

Жилийн жилд ийм үр дүнгүй ажилд утааг бууруулах, багасгах нэрээр халхавчилж хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байна. Иргэдээ орон сууцанд амьдрах боломжоор хангасан цагт бодитой үр дүн гарна. 

-Иргэдээ орон сууцанд амьдрах боломжоор хангасан цагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодит үр дүн гарна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хэр сайн анхаарч ажилласан гэж үзэж байна?

-Саяхан СЭЗИС-ийн судалгааны баг "Орон сууцны санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх боломж, арга зам" сэдэвт судалгааг СЭЗИС-ийн багш, оюутны баг, "МИК ОССК" ХХК-ийн мэргэжилтнүүд хамтран хийсэн байна. Судалгаанд хамрагдсан банкнуудын дийлэнх буюу 45 орчим хувь нь иргэдийн 60 орчим хувь нь өргөдөл гаргаад 1-2 жил хүлээж орон сууцны зээл авдаг гэсэн хариулт өгсөн байна. Ипотекийн зээл авахын тулд иргэдийн 75 хувь нь 5-аас дээш жил урьдчилгаа төлбөр цуглуулдаг төдийгүй 17.4 мянган өрх ипотекийн зээл авах хүсэлт гарган хүлээж байна.

Ипотекийн зээлийн хүртээмж 2016 оныг хүртэл тасралтгүй өсөж, хөтөлбөр хэрэгжиж эхлэх үетэй харьцуулахад 2.4 дахин сайжирсан боловч хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байгаагаас үүдэн 2023 оны байдлаар ипотекийн зээлийн хүртээмж 40 орчим хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй гарсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол ерөөсөө эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин чадлыг ойрын 10-15 жилийн хугацаанд 2-3 дахин нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Иргэдээ орон сууцанд орох боломж нөхцөлөөр хангахын тулд эрэлтэд нийцсэн нийлүүлэлт байх ёстой. Гэтэл иргэдээ орон сууцаар хангах эрчим хүч, дулааны дутагдалд орчихсон байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчим хүчний хараат байдалтай шууд  холбоотой болчихсон ийм үед орон сууцанд иргэдээ оруулах нь нэн тэргүүний зорилт биш. Газрын эзэд буюу одоогоор гэр хорооллынхон гэж нэрлэгдээд байгаа иргэдийн цорын ганц үл хөдлөх хөрөнгө буюу газрын эзэд. Орон сууц үл хөдлөх хөрөнгө биш. Тухайн үл хөдлөх хөрөнгө ямар үед үнэ цэнтэй болдог вэ гэхээр инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдсон, утаа гаргадаггүй,ая тухтай амьдрах боломжоор хангагдсан цагт л бий болдог. Ийм л боломжийг бүрдүүлэх ёстой.

Үүний тулд эрчим хүчний асуудлуудаа шийдвэрлэх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд зөвхөн сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зарцуулсан мөнгөөр хоёр ч цахилгаан станц барих боломжтой байсан шүү дээ.

Түүнчлэн иргэдэд тараасан зуух, яндан, утаа мэдрэгч, дулаалганд зарцуулсан мөнгөний хэмжээ бол үнэхээр монголчуудын алдагдсан боломж, нөхөж болохгүй цаг хугацаа болж үлдсэн байна.

-Тэгвэл ойрын үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллавал үр дүнд хүрэх талаар танд ямар ажил хэрэгч санал байна?

-Утаа, агаарын бохирдлыг богино хугацаанд шийдвэрлэх хөрөнгө санхүү эрх баригч, шийдвэр гаргагчдад байгаа гэдэг нь дахин сайжруулсан түлш үйлдвэрлэх, зуун яндан тараах гэж байгаа шийдвэрээс тодорхой харагдаж байна. Тиймээс шинэ цахилгаан, дулааны эх үүсвэрүүдийг барих ёстой. Амгалан дулаан, цахилгааны станцыг 2-3 жилийн дотор барьсан шүү дээ.

Тухайлбал, 2017 оноос хойш 2023 он хүртэлх зургаан жилий хугацаанд утааг бууруулахад 3.5 их наяд төгрөг зарцуулсан буюу нийт 1 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Утааг бууруулах нэрийн дор дээрх мөнгийг утаа болгож хувиргасан хүмүүс нь хариуцлагаа хүлээ. Өнөөдрийн тухайд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой. Анх сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж байхад Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байсан. Дараа нь Ерөнхий сайд болсон. Одоо Ерөнхий сайдаар улиран сонгогдоод ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, утааг арилгах нэрээр зарцуулсан хөрөнгө мөнгө, цаг хугацаа, алдагдсан бололмжийн хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ хүлээх ёстой. Одоо ч бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хүний хувьд эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэртэй болох асуудлыг блгино хугацаанд шийдэх ёстой. Агаарын бохирдлыг бууруула талаар ярьсаар л байгаа боловч яриад байгаа асуудлаа шийдвэрлэчих хэмжээний хангалттай цаг хугацаа өнгөрсөн байна. Харамсалтай нь яриад байгаа сайхан сайхан амлалт, ажлуудаас нь бодит байдал дээр хэрэгжсэн зүйл ховор байна.

Дахин хэлэхэд өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг дангаараа хангаж байгаа IV ДЦС-тай ижил хэмжээний хүчин чадалтай 2 станц барих хөрөнгийг утаа болгоод хаячихсан байна.

Мөн 500 км урт инженерийн иж бүрэн шугам сүлжээ барих мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулчихаад байна. Гэтэл өнөөдөр цахилгаан, дулааны станцын шинэ эх үүсвэр барих мөнгө байхгүй гээд суух боломжгүй. Ингээд сууж байгаагаасаа ичих хэрэгтэй. Хамгийн харамсалтай нь жил бүр сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдэн угаартаж нас барж байаа иргэдий тоо хэдэн зуугаар тоологдож байна. Гэтэл төр засгийн удирдлагууд статистик тоо мэдээллийг нь тоолоод суухаас өөр шийдэлгүй байна.

-Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж байгаа хор хөнөөллийг юу жишиж үзэж байна?

 -Агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй, шийдэх хүсэл тэмүүлэлгүй ажиллах нь аймаглан устгах буюу геноцит шүү дээ. Олон олон иргэд өөрсдийнх нь эрүүл мэнд, биеийн байдалд нь үгээр илэрхийлэх боломжгүй олон сөрөг нөлөө гарч байгаа талаар хэлж байна. Дотор мууай оргих, толгой эргэх бол наад захын асуудал.  Сайжруулмсан шахмал түлшний талаар судлаад үзэхэд уг түлшийг БНХАУ-ын Бээжин хотод олимпийн үеэр хэрэглээнд нэвтрүүлээд хоёр жилийн дараа зогсоосон юм билээ. Холбогдох судалгааны хүрээлэнгүүд болон их сургуулиудын эрдэмтэд хамтраад сайжруулсан шахмал түлшийг таван төрлийн зууханд  түлээд утааных нь агууламж юу байгаа талаар авч үзэхэд ОЦАН-ний хэмжээ түүхий нүүрснээс 171 дахин илүү ялгарч байгааг тогтоосон. Байгалд ялгарч байгаа энэхүү хорт бодисын нөлөөгөөр ургийн гажиг, зулбалт, мутаци, хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. Тийм учраас Бээжин хот сайжруулсан түлш хэрэглэхээ зогсоосон. Гэтэл яг Бээжинд үйлдвэрлэж байсан сайжруулсан түлштэй хэлбэр хэмжээ орц найрлага яг ижилхэнийг Монголд үйлдвэрлэж байна. Монгол Улсын ШУТИС-ийн дэд профессорууд дотоод орчны агаарын бохирдлыг судлан үзэхэд өмнөхөөсөө илүү хортой байгааг тогтоосон судалгааны үр дүнгүүд ч бий. Эцэст нь хэлэхэд өмнө нь бид улсынхаа төсөв мөнгийг хэмжих нэгж нь цэцэрлэг сургууль байсан. Энэ мөнгөөр тэдэн цэцэрлэг, сургууль барих боломжтой гээд л жишээ татдаг байсан. Харин одоо эрчим хүчний шинэ үүсвэр бий болгох шинэ станц барих тухай асуудлыг Тангад ном шиг шаардах ёстой. Илэрхийллийн хувьд асуудлаа тайван замаар илэрхийлэх ёстой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 47 минутын өмнө 66.181.181.89

Долоон буудалын Должин эмээ зуух яндангаас нь салгчих тэгвэл утаагүй болно гээд бн МАН- эрдэмтдээ!!!ккк

Avatar

зочин 15 минутын өмнө 103.57.94.202

УИХ Засгийн газар олон намын бүрэлдүүнтэй ажиллаж байна Нэгдэж нийлж санаа оноогоо хамтатган гаргаж ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэж үзсэн Амжилтаа ч алдаагаа ч тэд хамтран хүлээнэ МАН гэж туйлшрах хэрэггүй Энэ намын нөхөд бүхнийг бие дааж шийдэх ч эрхгүй Хамтийн шийдвэрийн дагуу л ажиллана Хотын бохирдол түгжрэл өргөс авахын төдий шийдэх зүйл биш Хэн нэгэнд хариуцлага оноогоод хольж солиод шийдэх асуудал биш Хүлээцтэй бай Ажлын үр дүнг нь хар Ажлыг нь дэмж

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 124.158.104.26

Сагсуу Хүүк утааг 2-3 жил байхгүй болгочихсон юмшиг яриахаа боль. Үнэндээ утаа ЕС асан Хүүкийн үед ч их байсан, өнөөг хүртэл буураагүй. Иргэдээ хуурахаа боль, ерөнхийлөгчөө.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.26.95.170

МОНГОЛЧУУД ТЭМЦЭХГҮЙ БОЛ СҮЙРНЭ. МАН МОНГОЛЫГ ЗАРААД ИДЭЭД ДУУСЛАА. УТААГААР БҮХ ХҮНИЙГ ХОРДУУЛЖ АЛЖ БАЙНА. ТЭМЦЭХГҮЙ БОЛ МӨХНӨ.

Avatar

зочин 1 цагийн өмнө 103.57.94.202

Ардчилагч гэх луйварчид л нийслэлийн агаар хорсний бохирдол хөдөлгөөний түгжрэлийг буй болгосон Хүний эрх нэрийн дор нийслэл рүү хөдөөний иргэдийг билчээж захын хорооллыг гэрээр дүүргэсэн тэлсэн Зохицуулах оролдлого бүрийг жадлан эөэргүүцэж дарангуйллын илрэл гэж дайрсан Үүний хохирлыг бид өнөөдөр амсаад сууж байна Үүнийг одоо бүр хортойгоор ашиглаж иргэдийг төрийн эсрэг үймээн самуунд уриалж эхлэлээ Тэмцэж чаддаггүй новшнууд гэж доромжилж цаад санаа нь төрийн эрх булаахыг хичээж байна

Avatar

Нэргүй 47 минутын өмнө 202.126.90.153

Үхтлээ МАН-аа өмөөрөх юмаа. Чамайг, чиний үр хүүхдийг МАН чинь устгаж байа

Avatar

зочин 34 минутын өмнө 103.57.94.202

Шүүлжлэхэд гол нь биш Хотын бохирдлыг бууруулах талаар төрөөс хийж буй ажлыг иргэн байгууллага бүр сайтар дэмж Бохир нүүрсийг бүү хэрэгл Бохирдол үүсгэх нь багыг нь нотлоод бэлдээд өгсөн нүүрсийг хэрэглэ Зөв хэрэглэж сур Мэдээж хотын агаарын бохирдол хөдөлгөөний түгжрэл бууруулах асуудал төрийн анхаарлын төвд байгаа Бололцоот бүхнээ хийж байна Үл бүтэх хүмүүсийн хорон санаа гүтгэлэг сурталчилгаанд иргэд бүү авт Энэ мэт хүндрэлийг тэд овжин ашиглана Цаад санаа юуд байдгийг иргэд мэднэ

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.179.25.226

УБ хотын иргэдийг хорт утаагаар хордуулж олон хүний аминд хүрсэн явдал нь Төр засгийн буруу бодлогоос үүссэн гэж болно. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар буруу бодлого гаргаж хорт утаагаар хордуулсаны хариуцлагыг хүлээх ёстой. Монгол улстай адил хүйтэн өвөлтэй Норвеги улс агаарын бохирдолгүй байгаа туршлага байна шүү дээ. Гол алдаа цэвэр эрчим хүч /УЦС/ үйлдвэрлэн дулаацуулгыг шийдэхгүй байгаагаас болж байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.109.11

өмнөд солонгосын иргэд байсан бол…

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 27.253.251.152

алны ацны үйлдвэр вэ ямар их мөнгө вэ харах царайны мэргэжилийн долоогч байна шүү чи

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.188.9

Дахин хэлэхэд өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг дангаараа хангаж байгаа IV ДЦС-тай ижил хэмжээний хүчин чадалтай 2 станц барих хөрөнгийг утаа болгоод хаячихсан байна.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.39

Зуух нь бэлэн байсан байх нь ээ Одоо тараагаад эхэлнэ гэхээр Өвөл болохоор хүйтэрнэ , хүйтрэхээр утаа гарна, утаа гарахаар хэрүүл тэмцэл хийнэ , хэрүүл тэмцэл болохоор зуухаа гаргаж тавина гээд нэг мөнгө идэх аргыг эртнээс бэлдсэн бололтой дог оо Тэрнээс биш ийм хурдан зуух хийгээд ,, аан Арай ч дээ энээс өөр арга даанч алга юм байх даа Арчаагүй шуналтнууд аа !!! Зуухыг чинь эхний өдөрт нь л зараад л архи уучихдаг биш бил үү?? Урьд нь үр дүнгээ өгөөгүй байхад дахиад хийлээ гэж үү Шившиг гэхээс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34

өвөл болохоор л утаагаа ярьсаны 30 жилийн ой

Avatar

Edrf 3 цагийн өмнө 202.9.46.139

хавар болхоор мартдаг 30 жил,юун утаа хаана хэзээ хэн тэгж байна, АНуснууд гүтгэж байна гээд л, аргагүй л загасны RAM-тай үхэрнүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж