ДЭЛХИЙ: Агаарын бохирдлын эсрэг ямар технологиудыг ашиглаж байна вэ?

ДЭЛХИЙ: Агаарын бохирдлын эсрэг ямар технологиудыг ашиглаж байна вэ?

ДЭЛХИЙ: Агаарын бохирдлын эсрэг ямар технологиудыг ашиглаж байна вэ?

Дэлхий нийтээрээ агаарын бохирдлыг бууруулах дараах дэвшилтэт технологиудыг ашиглаж байна.


БОХИРДЛЫГ ХЯНАХ ТӨХӨӨРӨМЖ

Агаарын чанарын хяналтыг өнөө үед олон аргачлал, нарийн үзүүлэлтээр хэмждэг болжээ. Хэмжигч төхөөрөмжүүд нь агаарын бохирдлыг шууд бууруулахгүй ч бохирдлыг хянах чухал ач холбогдолтой. Үйлдвэр, станц болон бусад агаарын бохирдлын эх үүсвэрүүд нь нэгээс илүү хорт бодисыг ялгаруулдаг. Олон төрлийн хорт бодисуудыг ялгаж, хянаж, хэмжих нь утаатай тэмцэх хамгийн анхны алхам билээ. Нарийн үзүүлэлт, үр дүнгийн ачаар утаатай хэрхэн тэмцэх арга, техникээ боловсруулах учиртай.

КАТАЛИТИК ХУВИРГАГЧИД БА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Автомашинаас ялгарч буй утаа нь агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг. 1970-аад оны үед автомашины утааг дэлхий нийтээрээ дийлэхээ больж, бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинуудад катализатор буюу нүүрсэн янданг суурилуулж эхэлсэн. Үүний ачаар хорт утаа ялгарах исэлдэх үйл явцыг катализатор бууруулдаг болов.

Мөн сүүлийн үед цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглээнд ихээр нэвтрүүлж байна.

СКРУББЕР

Скруббер нь агаарын бохирдлыг хянахын тулд үйлдвэрийн яндан эсвэл утааны хийн урсгалаас бохирдуулагч бодисыг зайлуулдаг төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь хий, тоосонцорыг шүүж чаддаг аж. Хоёр скруббер бий. Нэг нь нойтон, нөгөөх нь хуурай.  Нойтон скруббер нь агаарын урсгалаас тоосонцор эсвэл хий шингээх шингэн (ихэвчлэн ус) ашигладаг. Хуурай скруббер нь ижил төстэй ажилладаг боловч шингэн шүршихийн оронд хийг саармагжуулж, яндангийн урсгал руу хуурай урвалжуудыг цацдаг. 

ХЛОРФТОР НҮҮРСТӨРӨГЧ (CFC) БА ГИДРОХЛОРФТОР НҮҮРСТӨРӨГЧ (HCFC) ОРЛУУЛАГЧИД

1987 оны Монреалийн протоколоор озоны давхаргыг устгадаг хлорфтор нүүрстөрөгч (CFC) болон гидрофтор нүүрстөрөгчийг (HCFC) үйлдвэрлэх, ашиглахыг аажмаар зогсоосон. CFC болон HCFC-ийг уусгагч, түлш, хөргөгч болгон ихэвчлэн ашигладаг байсан тул үүнийг орлуулах арга замыг эрэлхийлсэн. Өнөөдөр гидрофтор нүүрстөрөгч (HFCs) нь CFC болон HCFC-ийн үндсэн орлуулагчдын нэг болжээ.

ДЭВШИЛТЭТ ЗУУХ БА ХАЛААГУУР

Хатуу түлш эсвэл керосиныг битүү орчинд шатаасанаас үүдэн тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрдэг. Улмаар үхэлд хүргэдэг. Тиймээс биомассын гэр ахуйн зуухаас зайлсхийхийг санал болгодог. Үүний оронд нарны ус халаагуур, нарны халаалтын систем, хөргөлтийн систем зэрэг ашиглаж эхэлжээ.

VOC АГУУЛААГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, БАРИЛГЫН МАТЕРИАЛ

Будаг, лак, цэвэрлэгээний бодис, цавуу, чигжээс, тавилга, шал зэрэг өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүн нь агааржуулалтгүйгээр хуримтлагддаг хийнээс ялгарах дэгдэмхий органик нэгдлүүд (VOC) юм. Эдгээр бүтээгдэхүүнээс хорт утаа ялгардаг бөгөөд "VOC" бус өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материалыг ашиглахыг санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАТУУ ШИЙДВЭР ГАРГААЧ, 2 цагийн өмнө 220.255.95.64

нүүрсний ХОРТ УТААНААС ИЛҮҮ автомашины ХОРТ УТАА маш ИХ ХОРТОЙ, ОЛОН ЗУУН МЯНГАН МАШИН түгжрээд асар ИХ ХОР ЯЛГАРУУЛЖ ОЛОН ХҮНИЙ АМЬ ,ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООЖ БГА, ,1 ЖИЛД ТӨЛӨХ МАШИНЫ ТАТВАРЫГ 1-4 САЯ БОЛГО, ,ИМПОРТООР 5 ЖИЛЭЭС ДЭЭШ ХУУЧИН МАШИНЫ ХОРИГЛООЧ,, 1 АЙЛД НЭГ СУУДЛЫН МАШИН,,2,3 ДАХЬ МАШИНД ЖИЛИЙН 5 САЯ ТӨГРӨГ ТАТВАРТ ТӨЛДӨГ БОЛГО, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВ, ЗАМ ЧӨЛӨӨЛЖ АВТОБУС ЯВУУЛ,,ЧАДАХГҮЙ БОЛ ЗГ, ИХ , хоТЫН ДАРГА ОГЦОР,, ХУВЬ КОМПАНУУДАД ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ ОЛГО0,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж