Нийслэлд амьдарч буй нэг сая гаруй иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх минут секунд бүрд зөрчигдсөөр. Учир нь бидний өмнө тулгамдаж буй олон асуудлын тэргүүн эгнээнд утааны асуудал орно. Олон жил тодруулбал, утааг бууруулна гэж арав гаруй жил ярилаа. Гэвч өнөөдөр бид гадаа алхаж явахдаа толгой эргэж, дотор муухайрч цаашлаад угаартаж унах хэмжээнд хүрээд байна. 100 метрийн цаадах үзэгдэх орчин хязгаарлагдсан үхлийн хөндийд амьдарч өдөрт хэдэн арван мянгаараа эмнэлгийн ор бараадаж, үхэлтэй нүүр тулан амьдарч байна. Энэ арав гаруй жилийн хугацаанд утааг бууруулна, багасгана гэсээр их наядаар тоологдох төсөв мөнгө зарцуулсан ч уг мөнгө утаа болон замхрав. Утааг бууруулна гэх нэрийн дор улсын төсөв, гаднын хөнгөлөлттэй зээл тусламжаар ойролцоогоор нэг их наяд 500 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
ӨНГӨРСӨН 10 ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД УТААГ БУУРУУЛАХАД НЭГ ИХ НАЯД 500 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ
Өөрөөр хэлбэл, 2008-2016 оны хооронд дээр дурдсан улсын төсөв болон гаднын хөрөнгө оруулалтаар 540 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан аж.
Тухайлбал,
2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Тэгвэл мөн 2008-2016 оны хооронд олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг тухайн үед аудитын шалгалтаар тогтоож байжээ.
2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргасан байна. Мөн онд утааны эсрэг төсөл хэрэгжүүлэхээр Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-аас 168.9 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Харин 2008-2023 онд утааг бууруулахад улсын төсвөөс гадна нийт 500 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тэгвэл,
- 2021 онд 30 тэрбум,
- 2022 онд 32 тэрбум,
- 2023 онд 39 тэрбумыг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлсэн байна. Ийнхүү бид арав гаруй жилийн хугацаанд утааг бууруулна гэж нэг их наяд 500 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан нь өдгөө ямар ч үр дүнгүй, Монголчууд утаагаараа дэлхийд тэргүүлж байна!
АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТӨГ!
Европын холбоо, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр сангаас санхүүжүүлсэн Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан судалгаанд,
Гадаад орчны агаарын бохирдлын улмаас 269 сая ам.доллар буюу 905 тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал хүлээжээ. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхийн 2,4 хувьтай тэнцэж байна.
Дотоод орчны агаарын бохирдлын улмаас 1,2 тэрбум ам.доллар буюу 3,9 их наяд төгрөг /2021 оны тоо/ийн эдийн засгийн алдагдал хүлээж байна. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7,6 хувьтай тэнцэж байна.
ГАДААД ОРЧНЫ АГААРЫН БОХИРДОЛ:
- Гадаад орчны бохирдлын нөлөөгөөр эрүүл мэндийн халамж, үйлчилгээний зардал нийт 2,4 сая ам.доллар буюу 8 тэрбум төгрөг бөгөөд хамгийн өндөр хувийг харвалт, зүрх судасны өвчин эзэлж байна.
- Ажлын байрны бүтээмж бууралт 4,8 сая ам.доллар буюу 16 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнд гэр бүлийн гишүүд гадаад орчны агаарын бохирдлоос болж өвдсөн хүүхдээ асрахаар ажлаасаа чөлөө авсан цаг багтжээ.
- Цаг бус эндэгдэл гадаад орчны бохирдлоос үүдэлтэй 262 сая ам.доллар буюу 881 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Эдийн засагт учруулж буй дарамтын дийлэнх хувийг эзэлж байна.
ДОТООД ОРЧНЫ АГААРЫН БОХИРДОЛ:
- Дотоод орчны агаарын бохирдлын буюу айл өрхийн зуухны хэрэглээнээс жил бүр 4350 хүн нас барж, 1,2 тэрбум ам.доллар буюу 3,9 их наяд төгрөг байна.
- Эрүүл мэндийн зардал нь жил бүр ойролцоогоор 14 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөг.
- Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ жил бүр 107 сая ам.доллар буюу 360 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
- Цаг бус эндэгдэл жил бүр 1 тэрбум ам.доллар буюу 3,5 их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдалд хүргэж байна.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.176.39
Арчаагүй шуналтнууд аа !!! Ядаж л арчаатай шунаж бай л даа Зуухыг чинь эхний өдөрт нь л зараад л архи уучихдаг биш бил үү?? Урьд нь үр дүнгээ өгөөгүй байхад дахиад хийлээ гэж үү Шившиг гэхээс өөр үг үнэндээ олдохгүй байнааа Ам таглахаар энэ зуух нь бэлэн хийчихсэн байж таар лаа шүү Тэрнээс биш аливаа юманд ийм хурдан хөдөлдөг бил үү??? Өөр арга даанч алга гэж үү ???
Иргэн 2 цагийн өмнө 139.5.216.145
Ийм байдалд хүргэсэн үе үеийн идээчин уугаачин дарга нартай ядаж хариуцлага тооц л доо.
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.23.28
Арьдчлалд хөл тавихдаа бүгд л О ээс эхэлсэн, Одоо хэсэгхэн хүмүүс хэдэн тэрбумаар хэмжигдэх 3-4 хаустай 10-20 орон сууц бүхий үл хөдлөхтэй байхад олонх нь ганц гэрээс өөр юмгүй дугуй, хог шатааж голоо зогоож амьдарч байх юм даа, Бид ийм нийгмийг хүссэн гэж үү?