Ньюс агентлаг арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулав.
Улаанбаатар орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй салхи секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгиноы орчмоор -26-28 градус. Бусад хэсгээр -19-21 градус, өдөртөө -9-11 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. цас орохгүй. салхи баруунаас секундэд 4-9 метр. шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. цас орохгүй. салхи баруун хойноос секундэд 3-8 метр. шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -30-35 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, голын хөндийгөөр -25-30 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -16-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3-8 градус, бусад нутгаар -8-13 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ