2011 оноос хойш зуух тараасан ч утаа арилсангүй!

2011 оноос хойш зуух тараасан ч утаа арилсангүй!

2011 оноос хойш зуух тараасан ч утаа арилсангүй!

Гадаад, дотоод зах зээлд бонд босгон гэр хорооллыг барилгажуулж, агаарын бохирдлыг бууруулахаа мэдэгдэж байсан нийслэл ирэх 2025 онд 32 мянган айлд зуух нийлүүлж, 28.3 тэрбум төгрөг “цацах”-аа мэдэгдэв.  Тендер ч зарлачихаж…

Нийслэлийн гэр хороололд 220 мянга орчим айл өрх байгаагаас 91 мянга нь нэн ядуу буюу зуух худалдан авах чадваргүй тул нэг бүр нь 875 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг 32 мянган өрхөд зээлээр өгөх нь.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн тайлбараар бол “Эдгээр зуух нь шаардлага хангахгүй болсон тул “Ногоон зээл”-д хамруулж, галлагааны улирал зогссон үед үнэ хөлсийг нь суутгаж авна.

Хоногийн хоолоо яая даа гэж болгож буй айл өрхүүд 875 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг зээлээр нийлүүлсэн ч авахгүй.  Иймээс хөнгөлөлттэй нөхцөлөөр зуух тараана гэж ойлговол илүү үнэнд ойртоно.

Тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгө тэрбум, тэрбумаараа салхинд хийсдэг.

Учир нь, зуух тарааж утаатай тэмцэх санаачлага одоо гарч буй юм биш. 2010 онд анх энэ санаачлага гарч, 2011 оноос нийслэлийн гэр хорооллынхон тэр чигээрээ зуух, яндангаа сольж нэг хэсэгтээ бужигнацгаасан. “Бүрэн шаталттай утаа бага гаргадаг зуух” нийлүүлнэ гэхэд бүгд л эрвийх дэрвийхээрээ цалин, тэтгэврийн зээл тавьж авсан.

Нэг бүр нь 400 мянгаас 450 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг 40,000-45,000 төгрөгөөр нийлүүлж байна гээд баахан рекламдсан.

"Өлзий", "Хас" нэртэй зуух, мөн Турк улсаас оруулж ирсэн зуухыг 90 хувиар хямдруулж өгч байв.  Гэтэл хаа сайгүй шинэ зуух дэлбэрч, бөөн асуудал үүссэн. Зуух нийлүүлэгчдийн зүгээс “Буруу галласнаас болж, зуух дэлбэрсэн” гэдэг тайлбар хийж байв. Утаа гаргадаггүй зуух хэрэглэснээр агаарын бохирдол буурах тухай амлалт хоосон лоозон, мөнгө цохих арга байсан нь тун удалгүй л мэдрэгдсэн.

Учир нь, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, 2011 оноос хойш олон улсын байгууллагуудын төсөл, Цэвэр агаар сан, улсын төсвийн хөрөнгөөр 175, 618 зуух тараасан нь гэр хорооллын нийт өрхийн 97.6 хувийг хамарсан ч агаарын бохирдол буураагүй юм.

Харин ч утаа бизнес болж хувирч, утаатай тэмцэх зорилго дор байгуулсан “Цэвэр агаар” сангаар дамжуулан тэрбум, тэрбумаар мөнгө угаагдсан мэдээ хэвлэлийн хуудасны тэргүүн эгнээнд заларч,  түмний чихийг дэлдийлгэж байв.  Жишээ татвал, 2013 онд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр агаар” сангийн эрх бүхий албан тушаалтнуудын хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам/БОНХЯ/-ны зарим албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байв. Тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах, нягтлан бодогч А.Болдмаа /анх няраваар ажилд орж байжээ/ нарт холбогдох хэргийг шалгах явцад тэд БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, өөрсдийн байгуулсан хувийн аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлэх маягаар нийт таван тэрбум орчим төгрөгийг завшсан болох нь тогтоогдсон байдаг.

Тэд өөрсдийн данс руу шилжүүлж авсан мөнгөөр орон сууц, автомашин худалдаж авсан болохыг шалгаж, тогтоосон юм.

Гэвч эл асуудалд нэр холбогдон шалгуулсан хүмүүс нь хариуцлага хүлээгээгүй сул чөлөөтэй явж буйг 2019 онд нийтийн сонсголын үеэр Х.Баттулга Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа зарласан. Мөн 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан асуудал дээрх сонсголын үеэр хөндөгдөж байсан удаатай.

Сонсголын дараа түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх болж, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах амлалт өгч байсан ч өнөөдөр утаа аюулын харанга дэлдсэн хэвээр, харин ч сайжруулсан түлш нэрээр үр дүнгүй олон зуун тэрбум төгрөг зарцуулчихаад сууж буй.

Зөвхөн сайжруулсан түлшний тээвэрлэлтэд өнгөрсөн зургаан жилд  350 тэрбум төгрөгийг зарцуулчихаад сууж байгаа тухай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны үеэр хөндөгдөж байв.

Иймээс нийслэл зуух тарааж, агаарын бохирдлыг бууруулж, ард иргэдийг аварна гэдэг үлгэрээ зогсоо. Зуухны бүрэн бүтэн байдлаа хангах нь айл өрхийн өөрсдийнх нь дотоод асуудал болохоос төр засаг гүйж очоод хийдэг ажил биш.

Бүтэн зургаан жил зуух, янданг нь хөөлж өглөө, гарсан үр дүн юу байна вэ. Жил бүрийн намар “Тавантолгой түлш” компанийнхан ирж зуух янзалж, яндан хөөлж өгнө гээд хүлээж байдаг л боллоо шүү дээ.

28 тэрбум төгрөг ч бага мөнгө биш. Энэ мөнгөөр хямд өртгөөр орон сууц баривал хэдэн айлыг гэр хорооллоос аюулгүй газар луу шилжүүлэх боломжтой өртөг вэ. Тооцоо хийгээд үзээрэй. Одоо гарт баригдах, нүдэнд харагдах бодитой ажил руу хөрөнгө заръя. Хэчнээн жил “Ард иргэдийн амьжиргаа муу байна, зуух худалдан авах чадваргүй байна. Хямд өртгөөр нийлүүлнэ" гэж худлаа сайн хүн болцгоох гэсэн юм. Иргэдийнхээ зовлонгоор бизнес хийж, мөнгө угаах зорилго агуулаагүй юм бол зуух тараах асуудлаа зогсоо!.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-17 85.233.56.62

Тэр их мөнгөөрөө цахилгаан станц нэмж бариад, цахилгаан түнээх сүлжээг өргөтгөөд бүх гэр хорооллыг цахилгаанаар хангаад, гал түлдэггүй болгочихвол утаагүй болох байсан даа!!!

Avatar

ХӨДӨӨ нутаг 2024-12-17 122.201.31.210

хөдөө нутгаа зориоч та нар өөрсдөө утаагаар хордуулж бна Элбэгдоржийн гай шүү дээ

Avatar

Нэргүй 2024-12-17 209.53.30.76

хөөж явуул хөдөө рүү, гэр хороолол байхгүй болж байж утаагүй болно.

Avatar

Нэргүй 2024-12-17 202.9.40.246

Нүүрс, мод, цаас шатаавал утаа заавал гарна. Зуухаа, түлшээ яаж ч сайжруулаад нэмэргүй. Европын 40% нь байгалийн хий ашиглан халаалтаа шийдэж байна.

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.183.246

Монгол инженерийн олон улсад патентаа авсан давхар утаагаа шатаадаг зуухыг л тараамаар бн. Монгол аж ахуйгаа дэмж, утаа бүрэн арилна. Яагаад дэмжихгүй байгаа нь ойлгомжтой бн.

Avatar

Иргэн 2024-12-17 103.140.10.214

Нүүдэлчин зуух шаал худлаа утаа гарна шатахгүй гадгашаа халахгүй мааш тэнэг эд дээ хужаад үйлдвэрлээд зөөж байгаа эд Өмнөговь Төв аймагийн иргэдээё асуу хэлээд өгнө

Avatar

Нэргүй 2024-12-17 209.53.30.76

утаагүй гал гэж байх боломжгүй

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.176.39

Зуух нь бэлэн байсан байх нь ээ Одоо тараагаад эхэлнэ гэхээр Өвөл болохоор хүйтэрнэ , хүйтрэхээр утаа гарна, утаа гарахаар хэрүүл тэмцэл хийнэ , хэрүүл тэмцэл болохоор зуухаа гаргаж тавина гээд нэг мөнгө идэх аргыг эртнээс бэлдсэн бололтой дог оо Тэрнээс биш ийм хурдан зуух хийгээд ,, аан Арай ч дээ энээс өөр арга даанч алга юм байх даа Арчаагүй шуналтнууд аа !!! Зуухыг чинь эхний өдөрт нь л зараад л архи уучихдаг биш бил үү?? Урьд нь үр дүнгээ өгөөгүй байхад дахиад хийлээ гэж үү Шившиг гэхээс

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.181.122

угаасаа утаа ойрын 20 жилдээ байх нь тодорхойшт

Avatar

Нэргүй 2024-12-17 139.5.219.10

зальт нохойнууд төрийг бариад удлаа

Avatar

Иргэн 2024-12-17 66.181.189.192

Янз бүрийн өнцөгөөс бичих амархан, сайхан. Ойрын үеийн шийдлийг хэлэхгүй бол хэтэрхий мэргэн жараахай

Avatar

МАН 2024-12-17 202.9.46.139

хулгайчуудад шийдэл мийдэл гэж ухаан зааж өгөөд ямар хэрэгтэй байлаа даа, одоо нүүлгэн шилжүүлэхээс өөр ямар арга үлдсэн юм, идэр 9 эхэлж газар таг хөлдүү байхад чинь дэд бүтэц татах, цах.станц байгуулах уу

Avatar

S 2024-12-17 59.153.113.20

SADARLI80955877ANUSDI

Avatar

Нэргүй 2024-12-17 103.57.94.47

Бүүр 1997-98 оны орчмоос л янз янзын зуух тарааж эхэлс эн ш дээ ! Готовдорж гэдэг нөхрийн хийсэн зуухыг л шах аад байснаа мартчихсан, 2010 оноос энэ ажил эхэлсэн гэж авч бна, хөе ! Ийм тэнэг төртэй байхаар ч одоо яах вэ, таминь ээ ?!

Avatar

Сартуул 2024-12-17 122.201.31.210

Хохь чинь тэр хотоос зайл та нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж