Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн намын болон УИХ дахь намын бүлгүүдийн дарга нартай уулзаж, утааг хоёр дахин бууруулах үүрэг чиглэл өгчээ. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэвлэлийнхэнд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дамжуулахдаа “Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад 2019, 2020, 2021 онд Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Агаарын бохирдол хоёр дахин буурч байсныг бид бүхэн мэднэ. Тэр үеийг бас ярьж байна. Тэр үед цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албаныхан хяналтаа маш сайн тавьдаг байсан. Үндэсний хороог байгуулж, уулан дээрээс дурандаад, айлууд юу түлж байгааг нь хянадаг байсан. Яагаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг, Агаар орчны хяналтыг сайжруулах үндэсний хороог татан буулгав. Яагаад ажлын уялдаа холбоо алдагдаж, утаа ихсэв. Өмнө нь болж байсан сайн туршлага байхад өмнөхөөсөө дордож байгаа нь засгийн ажилтай холбоотой байна гэсэн” гэв. Уулан дээрээс айлуудыг янданг дурандаж суухаас илүү сайжруулсан түлшний чанар, стандартыг шалгах нь нэгдүгээр асуудал болсон.
Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өгсөн утааг хоёр дахин бууруулах үүрэг үндсэндээ употи даалгавар юм. Утааг бүр мөсөн арилгахгүй бол утаатай тэмцээд хэрэггүй!
Ордны хананд зургаа хадуулахаас илүү түүхийн хуудсанд нэрээ мөнхлөх хүсэлтэй У.Хүрэлсүхийн нэг амбиц нь Улаанбаатарын утааг бууруулах байлаа. Гэвч, өнөөдөр утаа ямархуу төвшинд хүрснийг Улаанбаатарын захын нохой ч хүний хэлээр хуцаж мэднэ.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах амлалт 2008 оноос эхлэлтэй. Монголын төр засаг Улаанбаатарын утаанд нийтдээ нэг их наяд төгрөг зарцуулсан байна.
2008-2016 онд 550 тэрбум төгрөгийг утаанд шатаасныг задаргаагаар харуулбал, улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум төгрөг, гадаадын зээл 104.7 сая ам.доллар, буцалтгүй тусламж, 48.6 сая ам.долларыг мөн утаанд үрсэн аж.
Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор Монголын Засгийн газар Цэвэр агаар санги байгуулсан агаад 2011-2015 оны хооронд 93.4 тэрбум төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулжээ. Гэсэн боловч утаа ариласангүй, улам өтгөрч, улам хоруужсан.
Тэгвэл 2017-2020 онд 456.1 тэрбумыг зарцуулсан бол сүүлийн гурван жилд зөвхөн улсын төсвөөс гэхэд 2021 онд 30 тэрбум, 2022 онд 32 тэрбум, 2023 онд 39 тэрбумыг Улаанбаатарын утаанд шатаажээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор төсвөөс гарсан мөнгө төсвийн шилэн дансанд бичигдэхээ больсон. Энэ юу гэсэн үг, вэ гэвэл утаагаар улстөржид мөнгө хийдэг болсон. Утаатай тэмцэнэ гэх үгэнд хүүхэд, хөгшид ч хууртагдахааргүй болжээ.
Өвөл болохоор хүйтэн болдог гэж гэдэгчлэн хүйтэн болохоор утаа үүсдэг. Утаа үүсэхээр өвчин ихэсдэг. Ётой л зуднаар нохой, зовлонгоор нам зоолно гэдэг шиг эм, эмнэлгийн бизнес эрхлэгчид хөлдөг.
Үнсэндээ утаатай байлдсан Монголын паянг харвал Улаанбаатарын агаарын бохирдол улс төр-бизнесийн цөөн бүлэглэлийн саалийн үнэ байсаар ирсэн. Өнөөдөрч хотын дарга Х.Нямбаатарт зуух тарааж, яндан хөөлөхөөс өөрөөр ямар ч шинэ санаа, оновчтой бодлого алга. Зуух тараана гэдэг наана утаа гаргана, цаанаа мөнгө угаана гэсэн үг. Яндан хөөлөх ч ялгаагүй улстөрчдийн хувьд “нүд улаан мөнгө цагаан” төсөл болсон.
Утаанаас болж хэчнээн хүн хорт хавдар, ханиад хатгалгаа, зүрх судасны өвчнөөр амь насаа алдаж буйг хэлэхэд бэрх. Гэхдээ хамгийн гол үнэн нь улаанбаатарчуудын амьд явах эрх алдагдахын хэрээр улстөрчдийн авлига, хулгайн хэмжээ өссөн. Энгийн иргэн нь эмнэлэгт хэвтэж чадахгүй үхэж байхад улстөрчид нь их наядаар тоологдох хулгай, луйвар хийдэг болсон. Юу үнэн, энэ үнэн.
Дэлхийн улс орнууд сансар огторгуйг эзэмшиж, саран дээр хот барих нь холгүй байна. Хиймэл оюун ухаан тэдний хувьд хэвийн ололт болж хувирсан. Харин Улаанбаатар дэлхийн хамгийн новшийн, хамгийн хортой хотоор нэрлэгдэж буй нь хоолой хорсгом үнэн. Үүнд үе, үеийн УИХ, Засгийн газар, Улаанбаатарын удирдлагууд. Утаа улстөрчдийн хувьд унацтай бизнес нь, энгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн эрлэгийн элч болжээ.
Ж.ЭРХЭС
и 1 минутын өмнө 66.181.167.191
употи биш утопи гэсэн үг л дээ. Утопи буюу биелэгдэхэд хүндрэлтэй үзэл санаа.
Зочин 52 минутын өмнө 66.181.161.108
21-р хороололд зүгээр л гамшиг байна. Одоо бүгдээрээ уулан дээрээ гарцгаая. Шүгэлдэе, дурандацгаая!
Иргэн 56 минутын өмнө 66.181.179.243
Үхэл, хорт хавдар, нутгаа усаа гадны нөхдүүдэд алдаж дуусч байна. Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд 3 нь хулгайч. УИХ, ЗГ-ыг тараах хэрэгтэй. Мэргэжлийн, эх орон ч хүмүүс улс орныг удирдаж байж улс хөгжинө
Иргэн 59 минутын өмнө 66.181.179.243
Үхэл, хорт хавдар, олон олон хүний зовлон. 3 өндөрлөг сайхан ярьж, поопрох, улсын мөнгийг найзуудтайгаа идэж ууж л чадаж байна. Үр дүн алга. Манай улсад бүх түвшинд сахилга бат, ухамсар, шийтгэл, салбарыг шилдэг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах, улсын мөнгийг идсэн нөхдүүдийг шоронд суулгаж байж улс хөгжих болно. Улс төрч нэртэй бирдүүд улс орныг сөнөөж байна. Хятад авлигчдыг буудаж улмаар улс нь хөгжиж байна.
Нэргүй 1 цагийн өмнө 139.5.219.152
Одоо хэдэн жил амьдрах бол гэж л бодогддог боллоо. Ганцхан сая хүнтэй хот ш дэээ. н**ш н**ш
аа 1 цагийн өмнө 210.148.94.144
Энэ МАН бол МАНгаруудыг үе улируулан сонгож ирсэн лалрын сонгогчдын сонголтын үр дүн. Вакцин эсэргүүцдэг, шээс ууж өөрийгөө эмчилдэг, шинжлэх ухаанд биш шашин, бөө, хуйвалдааны онолд итгэдэг, дайн дэмжиж, дарангуйлал хүсдэг_ жонхуучид, моячууд, оячин ард түмний хүртэх ёстойгоо хүртэж буй шан_ Уул уурхайгаа хөгжүүлж, гадаад хөрөнгө орулалтаа дэмжиж, атомын болон усан цахилгаан станц олноор барьж эдийн засгаа босгох нь нэн чухал үүрэг байтал хуурамч эх оронч царайлсан лалруудын эсэргүүцсэн гор гар
Төмөр 1 цагийн өмнө 139.5.216.145
Үхсэн элэнцгийн чинь уул уурхайгаа хөгжүүлэх. Уул уурхай хэзээ ч сайн сайхан юм авчирсангүй. Энэ улсыг баян болгосонгүй хүмүүсийг нь ухамсартай болгосонгүй харин тонуулчин дээрэмчин авлгалчин болгоод байгалийг нь сүйдлээд усгүй цөл болгоол дуусгалаа малаа. Тэрний оронд онгон байгаль дээр аялал жуулчлалаа хөгжүүлсэн бол хамаагүй цэвэр ээлтэй ашигтай байх байлаа.