Путин төрийн байгууллагуудыг хамгаалах хууль батлав

Хуучирсан мэдээ: 2024.12.16-нд нийтлэгдсэн

Путин төрийн байгууллагуудыг хамгаалах хууль батлав

Путин төрийн байгууллагуудыг хамгаалах хууль батлав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Баасан гаригт /2024.12.13/ Украины эзлэгдсэн бүс нутагт Кремлийн тушаалаар ажиллах болсон албан тушаалтан, хууль сахиулах байгууллагын албан хаагч нарыг олон нийтээс ажлынхаа талаарх мэдээллийг нууцлах боломжийг олгосон хуульд гарын үсэг зуржээ. Уг хуулийн төслийг Хууль зүйн яам боловсруулсан бөгөөд дайны үед төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангах зорилготой гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Украинд түрэмгийлснээс хойш эзлэн авсан бүс нутагт томилогдсон хэд хэдэн Кремлийн албан тушаалтан эсэргүүцэгчдийн гарт амь үрэгдэж, шархадсан хэрэг гарсан. Мөн одоог хүртэл энэ төрлийн хэрэг үргэлжилж байгаа аж.

Путин 2022 оны аравдугаар сард Украинаас эзлэн авсан Донецк, Луганск, Запорожжиа, Херсон мужуудыг Орост нэгтгэж байгаагаа зарласан. Үүний дараахан цэргийн онц байдал зарласан юм. Учир нь тухайн мужуудын оршин суугчид эсэргүүцлээ үзүүлсэн юм.

Оросын цэргийн онц байдлын тухай хуульд 2002 оноос хойш анх удаа өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн зарлигийн дагуу орон нутгийн гүйцэтгэх байгууллага өөрсдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хязгаарлах боломжийг олгож байна. Мөн тус улсын шүүхийн байгууллагын албан тушаалтнууд дайны байдалтай бүс нутагт хуваарилагдах үедээ ажил хөдөлмөрийнхөө талаар нууцлах эсэхийг Дээд шүүх шийдвэрлэх үүрэг хүлээх юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж