Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Баасан гаригт /2024.12.13/ Украины эзлэгдсэн бүс нутагт Кремлийн тушаалаар ажиллах болсон албан тушаалтан, хууль сахиулах байгууллагын албан хаагч нарыг олон нийтээс ажлынхаа талаарх мэдээллийг нууцлах боломжийг олгосон хуульд гарын үсэг зуржээ. Уг хуулийн төслийг Хууль зүйн яам боловсруулсан бөгөөд дайны үед төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангах зорилготой гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Украинд түрэмгийлснээс хойш эзлэн авсан бүс нутагт томилогдсон хэд хэдэн Кремлийн албан тушаалтан эсэргүүцэгчдийн гарт амь үрэгдэж, шархадсан хэрэг гарсан. Мөн одоог хүртэл энэ төрлийн хэрэг үргэлжилж байгаа аж.
Путин 2022 оны аравдугаар сард Украинаас эзлэн авсан Донецк, Луганск, Запорожжиа, Херсон мужуудыг Орост нэгтгэж байгаагаа зарласан. Үүний дараахан цэргийн онц байдал зарласан юм. Учир нь тухайн мужуудын оршин суугчид эсэргүүцлээ үзүүлсэн юм.
Оросын цэргийн онц байдлын тухай хуульд 2002 оноос хойш анх удаа өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн зарлигийн дагуу орон нутгийн гүйцэтгэх байгууллага өөрсдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хязгаарлах боломжийг олгож байна. Мөн тус улсын шүүхийн байгууллагын албан тушаалтнууд дайны байдалтай бүс нутагт хуваарилагдах үедээ ажил хөдөлмөрийнхөө талаар нууцлах эсэхийг Дээд шүүх шийдвэрлэх үүрэг хүлээх юм.
Нэргүй 2024-12-16 139.5.219.152
ЗАА ӨӨРСДӨӨ БАРАГ ХИМИЙН ЗЭВСЭГТ ӨРТӨЖ БАЙГАА БАЙЖ ТЭЭР ТЭНД БАЙГАА ПУТИНЫГ ШҮҮГЭЭД Ч ЯАХАВ… ҮМБҮҮҮ
Нэргүй 2024-12-16 103.57.94.47
Оросын ард түмэн, Путины төр хоёр өстөн дайсан болжээ !
Нэргүй 2024-12-16 80.67.172.162
Одоо сөнөтлөө янз бүрийн хууль зохиож баталсаар л байх болно энэ улс ямар ч нэмэргүй болсон бөлгөө.
Нэргүй 2024-12-16 66.181.184.148
ФСБ- ын гар Монголыг ч бас хянаад эхэлсэн
зочин 2024-12-16 103.57.94.202
Монголыг хянах шаардлагагүй Хоёр их гүрний дунд байгаа тэдний нөлөөн дор оршин тогтнож байгаа өчүүхэн орон Манай тусгаар тогтнол өсөлт хөгжилтийг орос орон хангаж өгсөн Манай орны цаашдын хувь заяа энэ хоёр орноос хамаарна Үнэн нь энэ
Нэргүй 2024-12-16 103.57.94.47
Хөмөрсөн тогоондоо бас их дуртай, үхэр тугалнууд чинь !!!
Нэргүй 2024-12-16 103.57.94.47
Сүүлийн 100 гаруй жил Монголын төр 3 дахь хөршийг эрж ирсэн, хоёр хөрш маань түүнийг үгүйсгэж ирсэн ! Дээрхийг бичсэн хүн монгол биш бна, Орос юм болов уу, эсвэл Хятад юм болов уу ?!
Нэргүй 2024-12-16 124.158.104.12
Түрэмгийлэгч путин ямарч хууль гаргаад, юуч хийгээд одоо нэмэргүй болсон. Хогийн путин ялахгүй. Украин эх орноо хамгаалах ёстой.
зочин 2024-12-16 103.57.94.202
Ардчилагч гэх бүлэгхулгайчууд орос орныг сүйрүүлсэн Нийт нутаг хүн амын 30 хувийг баруунд алдсан Нийт баялгийн 35 хувийг гадаад рүү зөөсөн Дэлхийн ДНБ-ний 13 хувийг үйлдвэрлэж байсан агуу гүрнийг нэг хувийг ч үйлдвэрлэх чадваргүй болгосон Өдөрт 13000 үйлдвэр аж ахйн газар дампуурч мөнгөний ханш 200 гаруй хувь унаж байв Батланхамгаалах чадвараа сүйрүүлсэн Харин В Путин түүний нам төрд гарч орос орныг аварсан Сэргээсэн хүчирхэгжүүлсэн Путин агуу эх оронч хүн Бүхнээ эх орны төлөө зориулсан
Нэргүй 2024-12-16 103.57.94.47
Одоо үнэн хэрэгтээ Оросыг Засгийн Газар нь бус ФСБ нь шууд удирдаж бна доо !
зочин 2024-12-16 103.57.94.202
Барууны гол зорилго бол Украин орос иргэдийг хооронд нь тэмцэлдүүлж үй олноор нь устгах эдийн засгийг нь сүйрүүлэх явдал Энэ зорилгоор НАТО-г оросын хилд тулган аюул үүсгэсэн Украинд нацистүүдийг төрд гарган өөрийн дохиогоор ажилладаг хүүхэлдэй болгосон Үр дүн нь Украин үндсэндээ бүрэн сүйрлээ Фронт дээр өдөр бүр 2-3 мянган залуус амиа алдаж түүнээс ч олон хүн шархдаж тахир дутуу болж байна Украин дэх оросууд хэзээ ч нацистүүдийн савар дор амьдрахгүй Бусдын боол болохгүй
Unshigch 2024-12-16 178.51.216.46
Zovhon ukrainchuudiin tarhiig ugaagaad zogsoogui ergen toiron hed heden umsuudiig deer ne mongoliin zaluuchuudiin tarhiig ali hediin ugaaj ee! Iim humuus ireeduin eh ornoosoo urvagch nar .