СТАТИСТИК: 8 жилд 644 хүн угаартаж, амиа алдав

СТАТИСТИК: 8 жилд 644 хүн угаартаж, амиа алдав

СТАТИСТИК: 8 жилд 644 хүн угаартаж, амиа алдав

Аюулын харанга дэлдсэн үхлийн  хотод  сүүлийн найман жилийн хугацаанд 644 хүн угаартаж амиа алджээ. Утаагүй хот болгоно гэж нэвтрүүлсэн сайжруулсан түлшний уршгаар бид унтаад сэрэхгүй ч байж мэдэх эрсдэл дунд амьдарч байна.

Угаарын хийд хордсон тохиолдлын тоо 2018 оноос хойш гэрлийн хурдаар өсч, өдөрт багадаа 10 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авч байна. 2023 оны байдлаар нийт 3184 иргэн угаартсан бол, 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2531 иргэн угаарын хийд хордсон гэдгийг албаныхан хэлж байна. Гэвч энэ тоо бодит үнэнээс зөрүүтэй байж болохыг тунгаан бодно биз ээ. 

SOS: 2024 он гарснаар нийт 41 иргэн угаартаж, харамсалтайгаар амиа алдлаа.

Энэ мэт угаартаж амиа алдсан иргэдийн талаар үй олон мэдээ цацагдлаа.

Хариуцлагагүй иргэдийн буруу гэж ярьдаг төр цаашдаа хэчнээн гэр бүлд хагацал үзүүлэх вэ?

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖ БАЙНА !

Монгол Улсад амьсгалын замын өвчний шалтгаант нас баралт буурахгүй байна. Тодруулбал, жил бүр нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэгт тооцогдсоор байгаа юм. Утааны улиралтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгддэг. Энэ долоо хоногт гэхэд 9788 томуугийн тохиодол илэрчээ.

Вирус судлалын тандалтаар томуугийн өвчлөлийн 67.6 хувьд нь амьсгалын замын синцитиаль вирус илэрсэн байна.

Хамгийн харамсалтай нь нийт өвчлөгсдийн 80.5 хувийг 0-15 насныхан эзэлжээ. Үүний 44.7 хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм.

Учир нь бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл хүндрэх эрсдэлтэй бөгөөд уушгины хатгаагаар нас барах тохиодол нэмэгдэж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар 783 хүн амьсгалын замын өвчний шалтгаанаар нас баржээ. Энэ тоо дахиад ч нэмэгдэнэ. Учир нь бидний амьсгалж буй утаа, цаашид амьдрах өдрийн тоог хэмжиж байна. Бид утаанд дарлуулж, угаарт хордож олон иргэнээ алдлаа. Гэвч өнөөдрийг хүртэл хэн ч үүнд гэмшсэнгүй. Уй гашуу нь арилаагүй иргэдээсээ уучлал болтугай гуйсангүй..

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-17 73.210.204.192

MAN baigaa tsagt hugjil baihgui gej unen yumaa.

Avatar

Нэргүй 2024-12-17 202.9.40.13

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

Avatar

Ван Жин Жи Күэ 2024-12-17 202.21.107.6

Одоо үхэр монгол пизданууд шахмал түлшээ боль. Бүгдээрээ түүхий нүүрсээ түлээд п***а УБ үхэж далд орсон хотынхоо хөндийг хорт утаагаараа дүүргээд бүгдээрээ утаандаа хордож үхээрэй. Хятадууд бид ямар ч гарзгүйгээр энэ нутгийн чинь эзэн болно доо. Үхэж далд орсон үхэр монгол малнууд утаандаа хордож үх, архиндаа түлэгдэж үх, японы төмрийн хог зайдалж нэгнийгээ дайрч аль хоорондоо сайн муудацаж зодолодож нэг нэгнээ *л. Манай агуу Хятадын хортой жимс ногоог идэж хордож үх. Бид нутагт чинь эзэн сууна

Avatar

Нэргүй 2024-12-17 202.21.109.11

лам багш: толгой гэж олгой, ууж идэхдээ уургын морь шиг нөхдүүдийг толгой дээр залсны хар гай, үйлийн үр гэж бууж байна

Avatar

Зочин 2024-12-17 66.181.161.215

угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн нийлээд хор үйлдвэрлэж байгаа хүмүүсээс нас барсан хүмүүсийн ам нарыг мөнгөн хэлбэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаач ээ. Ингээд хувь заяатайгаа эвлэрч болохгүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-12-17 202.9.40.246

Хүрэлсүхийн ярьсан утаа хамгийн бага байсан жилүүдэд буюу 2020, 2021 онуудад 124-135 хүн буюу хамгийн их хүн нас баржээ. Энэ онуудад Хүрэлсүх согтуу байсан юм байх даа?

Avatar

Нэргүй 2024-12-17 124.158.123.244

Зурцуулах их мөнгө бэлэн байна…, ажил хариуцсан болж өндөр цалинтай дарга даамал болсон олон хүн утааг арилгачихвал огт ашиггүй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-12-17 66.181.176.39

Дайн цаашаа Дэлхийн шившиг .. Үнэндээ ичиж үхлээ 3 хан сая хүнийг ингэж амьдруулах гэж дээ

Avatar

МАН 2024-12-17 202.9.46.139

угаараар жилд 80.5 баачка чад, дандаа ан-ын хулгайнууд гэсэн. болж, ан-ынхан цөөрч л байг

Avatar

Нэргүй 2024-12-17 139.5.218.133

угаарын хий нам харгалзахгүй байж магадгүй

Avatar

Нэргүй 2024-12-17 139.5.219.152

хажууд нь Орос украйны дайн бараг гайгүй байгаа юм бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж