Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласантай холбоотойгоор түүнд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хэсгийнхэн Ням гаригт зарлан дуудах хуудас явуулжээ. Гэвч тэр тушаалыг биелүүлээгүй бөгөөд учир шалтгаан нь тодорхойгүй байна. Иймд өнөөдөр /2024.12.16/ дахин зарлан дуудах хуудас илгээхээр төлөвлөжээ.
Түүнийг дотоодод бослого өдүүлсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн байцаахаар ийн зарлан дуудах хуудас илгээгээд буй. Хэрвээ хоёр дахь дуудлагыг тэр дахин үл тоомсорловол баривчлагдаж ч магадгүй юм. Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тушаалыг биелүүлээгүй тохиолдолд прокуророос баривчлах захирамж гаргаж болно.
Юн Сук Ёл өнгөрсөн Пүрэв гаригт ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ аливаа импичмент, мөрдөн байцаалтын ажиллагаатай шууд тэмцэнэ гэжээ.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей өнгөрсөн Бямба гаригт Юн Сук Ёлын импичментийг баталсан. Одоо Үндсэн хуулийн цэц 180 хоногийн дотор Юныг огцруулах эсэхийг шийднэ.
Нэргүй 2 цагийн өмнө 74.14.152.237
Солонгос ардчилсан улс гэxээр ямар олиг байx вэ дээ, одоо л тэр иx ард түмний буxимдал эxэлж байx шиг өөрийнxөөрөө байгаад дуусая гэж бодож эр xурга түүx л үнэнийг xэлнэ, ер нь онцгүй улс дуулддаг тэр суусан монгол эмэгтэйчүүдтэйгээ xарьцсан энэ тэр нь. Уг нь xүний олон xүнээ барьдаггүй л гэдэг одоо барьж иддэг цөвүүн цаг нь ирж байx шиг !