Импортын гурилын татварыг тэглэсэн нь үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн

Хуучирсан мэдээ: 2024.12.16-нд нийтлэгдсэн

Импортын гурилын татварыг тэглэсэн нь үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн

Импортын гурилын татварыг тэглэсэн нь үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн

"Хүнсний үйлдвэрлэл, тогтвортой өсөлт" хэлэлцүүлэг өнөөдөр /2024.12.16/ боллоо. Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард импортын гурилын татварыг тэглэсэн. Энэ нь дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж үйл ажиллагаа нь доголдож байна.


Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр:

-Монгол Улсад гурилын 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн зургадугаар сард импортын гурилын үнийг тэглэсэн. Гэсэн ч гурилын үнэ дорвитой буураагүй. Эсрэгээрээ чанар нь муудсан гэж харж байгаа. Хэрэглэгчид хямд бус чанартай бүтээгдэхүүн сонгож байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд туссан. Учир нь өнгөрсөн жил бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд агуулахаа дүүргэсэн үйлдвэрүүд бий. Тэдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саарч байна. Ингэснээр үндэсний үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс газар тариалан, гурилын салбарт төр оролцохгүй байгаасай гэж бодож байна. Угаас бизнесийн зарчмаараа өрсөлдөөд үнэ тогтворжино. Газар тариалангийн бүтээгдэхүүний үнэд нэмэлт зардал нөлөөлдөг. Тухайлбал, түлш шатахуун, орц зэргээс үүдэлтэй дээр нь татвар нэмэгдэж байна. Тиймээс валютын зөрүү, гурилын чанарыг сайжруулахад бордоо чухал. Бордооны үнийг хөнгөлөх зэрэг асуудал дээр төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа юм. Импортын гурилын татварын үнийг тэглэснээр асуудал шийдэгдэхгүй. Импортын гурилын үнийг тэглэсэн нь одоо дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж байна.

Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва:

-Үндэсний аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг нь хүнсний аюулгүй байдал. Хүнсний аюулгүй байдал аль ч орны чухал асуудал. Ялангуяа Монгол Улс шиг үйлдвэрлэгч бус орны хувьд импортын бүтээгдэхүүнээс хамааралтай. Тиймээс татварын бодлогод анхаарах хэрэгтэй. Томоохон орнуудын хувьд татвар дээр маш их анхаардаг. Бидний хувьд зах зээлийн үед өмч хувьчлал нэрийн дор үндэсний үйлдвэрүүд хаагдсан. Хүнсний үйлдвэрүүд рүү чиглэсэн төр засгийн бодлого хэрэгждэг. Ингэсний үндсэн дээр өндөг, сүү, хүнсний ногоо зэргийг дотооддоо нийлүүлж байна. Гэсэн ч илүү сайжруулах шаардлагатай байгаа юм. Үнэ, чанарын асуудлыг төр давхар хариуцах ёстой. Ингэхдээ татвар, хөнгөлөлттэй зээл олгох гэх мэтчилэн асуудлууд дээр анхаарах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөөнийг сайжруулснаар чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, үнэ буурах боломжтой. Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний аюулгүй байдалд төрөөс онцгойлон анхаарах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж