С.Бямбацогт: Ерөнхийлөгч утааны асуудлаар хугацаатай үүрэг өгсөн

С.Бямбацогт: Ерөнхийлөгч утааны асуудлаар хугацаатай үүрэг өгсөн

С.Бямбацогт: Ерөнхийлөгч утааны асуудлаар хугацаатай үүрэг өгсөн

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.12.16/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын сайд нар, УИХ-ын дарга болон гишүүд, намын бүлгийн дарга нарыг дуудаж агаарын бохирдлын асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад 2019, 2020, 2021 онд Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Агаарын бохирдол хоёр дахин буурч байсныг бид бүхэн мэднэ. Тэр үеийг бас ярьж байна. Хүн болгон энэ асуудалд анхаарч, түүхий нүүрс түлэхээ больж, станц зуухуудын шүүлтүүрийг сольж байсан. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албаныхан хяналтаа маш сайн тавьдаг байсан. Үндэсний хороог байгуулж, уулан дээрээс дурандаад, айлуудыг юу түлж байгааг нь хянадаг байсан. Түүхий нүүрс, моторын том даавуунд шингээж шатааж байна уу, дугуй шатааж байна уу гэдгийг хянаж, хариуцлага тооцож байсан. Үүнтэй адил та бүхэн ажлаа сайжруулбал утааны асуудлыг шийдэх боломж байгаа шүү дээ. Өмнө нь болж байсан ажлыг хоёр дахин бууруулаач. Цаашлаад  гал түлэхгүй байх чиглэлд инженерийн байгууламж барих тал дээр утаанд онцгой анхаараач ээ.

Яагаад мэргэжлийн хяналтыг татан буулгаж, Агаар орчны хяналтыг сайжруулах үндэсний хороог татан буулгав. Яагаад ажлын уялдаа холбоо алдагдаж, утаа ихсэв. Өмнө нь болж байсан сайн туршлага байхад  өмнөхөөсөө дордож байгаа нь та бүхний ажилтай холбоотой байна гэсэн.

Цагдаа, тагнуулын байгууллагад оролцож, хариуцлага хүлээлгэх чиглэл өгсөн. Өмнө нь 2020, 2021 онд агаарын бохирдол буур, олон хөрөнгө зарсан. Энэ бүхэнд анхаарч та бүхэн сайн ажиллахгүй байна гэсэн. Угаар мэдрэгч сайжруулах асуудлыг ярьсан. Гэхдээ зуух тараах асуудлыг яриагүй. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн чийглэг 16-17 хувьтай байгаа гэнэ. Уг нь стандартаараа таван хувьтай байх ёстой юм байна. Хариуцсан салбарын сайд, дарга, УОК, Шахмал түлшний үйлдвэрийн ажилтнууд хариуцлагатай ажиллаж, тодорхой хэмжээнд үр дүн гарах ёстой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 минутын өмнө 27.123.212.86

Нэг нь загсаж нөгөө нь загнуулсан болж жүжиг тоглоод. Хуучнаар бол багт наадамархуу . Утаа багасаагүй, алга болоогүй 50-60 жил болж байхад гэнэт сэрээд л , загинаад л

Avatar

Нэргүй 29 минутын өмнө 66.181.190.218

Зун нь өвөл болж утаа агаарын бохирдол болдоггүй юм шиг л найр наадам 100 жил хийгээд дарга цэрэггүй баярлаад байдгаа болих хэрэгтэй! Дэлхийд ОУ-д сайхан туршлага хийсэн юм байна! Биеэ тоосон хулгай луйвраар баяжсан эрх баригч танай намын сайд нарт ӨВӨЛ,БОХИРДОЛ батлийч байхгүй юм шиг найрлаж наргиж байгааг болиулах хэрэгтэй чи! Та нарын үед МУ улам л дордоод байна эрхэм ерөнхийлөгч гуай!

Avatar

Нэргүй 32 минутын өмнө 103.168.34.69

Утаа буурч байсан бараг үгүй болж байсан ухааны юм ярив уу Хэ хэ утаа хэзээ ч буурч байгаагүй дээ

Avatar

Нэргүй 35 минутын өмнө 202.131.225.242

Монголын хүүк солонгосын Юн Сук ёл шиг онц байдал зарлаж Монголын топор а.л асаад болох гээд БХ-ын сайдаар мэдэгдэл хийлгээд байна уу. Одоо суудлаасаа буух л юм бол муужруулдаг түлшний бизнесээр олон хүнийг угаартуулж алсан асуудлаар шорон шаахгаад хаяагаа манаад эхэлсэн хар ллллр уу.

Avatar

Нэргүй 45 минутын өмнө 124.158.104.12

Хүрэлсүх миний ЕС байхад утаагүй байсан юм шиг бусад руу буруугаа ш*** юм. Утаатай л байсан, ялгаагүй тэр үед ч.

Avatar

Иргэн 56 минутын өмнө 202.21.104.2

Оюулзгана, Нямбактер нар нь хаашаа далдарцгаасан юм бээ? ОН-ын сонгуулиас хойш үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга боллоо.ккк. Өмнө нь ЗГ-ын ажил наадмын дараанаас бужигнадаг байсан. Өвлийн бэлтгэл, өвс тоос, түлээ нүүрс, засвар үйлчилгээ.. гээд бүх ажлуудаа нэгд нэгэнгүй ярьж, шийдэж, чиглэл чиглэлээрээ хөдөлдөг байсан бол одоо яг ЭЗЭНГҮЙ АЙЛ., ТӨРГҮЙ УЛС.. УИХ, ОН-ын сонгуульд ялалт авчихлаа, одоо 4 жил амарч тухалцгаая гэсиймуу? Өвчин зовлон, утаа нүүрс, үнийн хөөрөгдөл гаарлаа!!

Avatar

Нэргүй 58 минутын өмнө 66.181.177.232

ХУГАЦА 4-САРЫН 1 ДУСНА

Avatar

Нэргүй 59 минутын өмнө 103.168.34.49

TER BANKNI HULGAICH HELHEER ARILDAG U HULGAIGAA HIIGED SUUHAAS UUR YU HIIDEG TSEREG BE TER LALR

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.162.156

Үүрэг өгч арилдаг гэнэ ээ эргүү коммунист

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.160.123

Е тэгээд БХ – ын сайдаараа гуйлгаа юу … ЗГ нь сөрөг хүчинтэйгээ хавсайдаад байгаа юм болов уу . Ер нь л сонин байна шүү , тусгай чиг үүргийн яамд хангалттай байхад түх хороо , зөвлөл байгуулаад л , хаасайгүй БЭТ , менежер томилоод л мөн аальгүйтэцгээж байна даа …

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.176.62

Одоо 1 сэлэм гялс толгой бөндгөс хиймээр бна. ХҮҮК еөк сэлмээ сугалахгүй бол улс орон бослоо…

Avatar

Ухна 1 цагийн өмнө 64.119.29.146

Шийдчихлээ гээд мэдэгдээд байсан чинь шийдээгүй байсан юм уу?

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.70.43.34

УТАА-нд Иргэд 90% буруутай + 10% нь ТӨР буруутай. Эзэн нь хичээхгүй байхад одоо яалтай. бурхан өршөөг

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.176.212

Энэ дулдуй дутаа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.178.243

одоо цэвэр коксоо түлмээр байдаг

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.242.47.254

Одоо Хүрэлсүхээ утаагаар дахин баатарлаг явдалтан болгох жүжигт батлан хамгаалахын сайд нь ухаантай далдага хүртэл навсагнаад эхэлж, цэргүүдээр айлын яндан хөөлүүлэх үү

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.47.59

Хилийн мэргэжлийн хяналтаа гааль хэмээх татварын байгууллагын бүтцээс нь гаргаач ээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.189.206

бүгдийг нь

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 149.167.43.8

Утаа ярьж байхад энэ далдага тэнд юу хийж явсан юм бол

Avatar

зочин 2 цагийн өмнө 124.158.108.26

за ашгүй дээ, биднийхээ төлөө дуугарч, чадваргүй нөхдүүдэд хариуцлага тооцоод цавчаад эхэлбэл сайн байнаа

Avatar

Хуульч 2 цагийн өмнө 202.9.40.162

Мэргэжлийн хяналтыг татан буулгахад та хориг тавих хэрэгтэй байсан, одоо эргэж байгуулах үүргийг та өгөөч ээ. Хяналтгүй болгож байгаад иддэг бүр 30 жилийн өмнөх гашуун туршлага шүү.

Avatar

Тогоо 2 цагийн өмнө 202.55.188.119

одоо хүрэлсүхдээ ээлжит хайраа зарлацгаана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж