Дэлхийн томоохон брэнд болох "Apple" компанийн "Apple Pay" үйлчилгээ өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад албан ёсоор нэвтэрснээр монголчууд бид дэлхийн 670 сая гаруй иргэнтэй төлбөр тооцоондоо мөр зэрэгцэж эхэллээ. "Apple Pay" нь төлбөр тооцооны шилдэг шийдэл гэгддэг бөгөөд одоогоор дэлхийн 84 улсад албан ёсоор нэвтэрснээс Англи, Канад, АНУ тэргүүтэй улсуудад хамгийн түгээмэл ашиглагдаж байна.
Тэгвэл энэхүү үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк харилцагчдадаа зориулсан урамшуулалт хөтөлбөрийг зарласан байна. Энэхүү урамшуулалт хөтөлбөрөөр ХХБ нь "Apple Pay"-р хамгийн их гүйлгээ хийсэн 102 харилцагчийг сар бүр шалгаруулах бөгөөд 2025 оны тавдугаар сарын 30-ныг дуустал хугацаанд нийт 612 харилцагчаа дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдлийг идэвхтэй ашигласных нь төлөө урамшуулах юм байна.
Урамшууллын шагнал нь юу вэ ?
Сар бүр "Apple Pay"-р хамгийн их гүйлгээ хийсэн тоогоор ялагчдыг шалгаруулна :
1-р байр: Банкны өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах
2-р байр: "iPhone 16" гар утас
3-100-р байр: "Apple" брэндийн 25 ам.долларын "GIFT-CARD"-р шагнагдана.
Хэрхэн "Apple Pay"-д холбох вэ ?
Харилцагч та яг одоо доорх зааврын дагуу TDB Online апп-раа Виртуал Мастеркартаа "Apple Pay"-д холбоод 10 мянган төгрөгийн урамшуулал аваарай.
Хэрэв та ХХБ-ны ХАРИЛЦАГЧ БИШ ГЭЖ ҮҮ? САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ 😉
TDB Online апп -аа татаад Бүртгүүлэх товч дээр дарж ХХБ-ны харилцагч болоорой. Тэгээд хормын дотор Виртуал Мастеркартаа захиалж, "Apple Pay"-д холбоорой.
Яг одоо TDB Online апп татах : http://onelink.to/7g5ndx
Apple Pay -тэй холбоотой мэдээллийг : https://applepay.tdbm.mn/
Your IPhone is Your TDB card
Холбоотой мэдээ