Найруулагч Б.Чингүүний "Enlightened" уран сайхны кино дахин олон улсын наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, Энэтхэг улсын "Crown Wood International-2024" олон улсын кино наадмын шилдгээр шалгарсан байна. Энэ талаар найруулагч Б.Чингүүнээс тодруулахад "Сүүлийн таван жилийн хугацаанд бүтээсэн "Enlightened" уран сайхны кино олон улсын кино наадмаас дахин нэг шагнал авсанд баяртай байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 50 гаруй уран сайхны кино өрсөлдсөн бөгөөд гурав дахь удаагийн шагналаа хүртээд байна. Уран сайхны кино маань Монголдоо нээлтээ хийгээгүй байгаа. Ирэх онд дахин хэд хэдэн олон улсын наадамд өрсөлдөнө" гэв.
Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон Б.Чингүүн өөрийн авьяас чадвараараа урлагийн ертөнцөд орон зайгаа бүрдүүлсэн уран бүтээлч. Түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз.
Уран бүтээлийн зураг авалтыг 2019 онд Хонгконг болон Хөвсгөл аймагт хийж гүйцэтгэсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, продюсероор Коллин Лау, дүрүүдэд С.Болд-Эрдэнэ, Ш.Батбаяр, Ч.Сэлэнгэ нар ажиллажээ.
Киноны үйл явдал Монголын алслагдмал нутаг Хөвсгөлийн тайгад амьдардаг Гэрэл охин аавынхаа үйлийн үрээс болж өндөр хадан дээрээс санамсаргүй унаснаар эхэлдэг. Охиныг Монголд эмчлэх боломжгүйг эмч нар дуулгаснаар, харь орон Хонгконгийг зорьжээ. Ухаангүй байсан охин аавыгаа эмчтэй уулзаад ирэх хооронд сэргэж, алга болно. Энэ үеэр түүний бие дахин муудаж гудманд таарсан Мин гэх эмэгтэйгээс тусламж гуйхад дургүйцэж, туслахаас татгалзана. Энэхүү үйл явдлын дараа Мин авто осолд орсноор нүд нь хараагүй болж, Гэрэлийн эмчлүүлж буй эмнэлэгт ирэх аж. Тэд тэс өөр хэл, соёлтой ч найзалж эхэлнэ. Харин Гэрэл охин эмчлэгдэх найдваргүй гэдгээ мэдсэнээр Мин бүсгүйн нүдний донор болохоор шийднэ. Хачирхалтай нь, Мин эрүүл болсны дараа нүдэнд нь онгон дагшин уул ус, бөөгийн зан үйл, сүрэг таван хошуу мал харагдаж, Гэрэлийн гэрээслэлийг ааваасаа авснаар Монгол Улсыг зорьж буйгаар кинонд өгүүлдэг.
Зочин 2 цагийн өмнө 59.153.115.130
Урлагчид энэ худлаа хоосон магтаалаасаа юу хождог юм бол, ингэлээ гээд сайжирсан нь хаана байна, бахь байдгаараа л байх
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.15
Дандаа нэг ядуу хоцрогдсон монголыг өрөвдүүлэх кино хийдгээсээ салаач.
газар шороо 1 минутын өмнө 66.181.166.134
өөр сэдэв олдохгүй бнөө