Агаарын бохирдлыг гэр хорооллынхон руу "чихэх" хэрэггүй

Агаарын бохирдлыг гэр хорооллынхон руу "чихэх" хэрэггүй

Агаарын бохирдлыг гэр хорооллынхон руу "чихэх" хэрэггүй

Муу л бол захын хар хойд овоохой гэгчээр нийслэлийн агаарын бохирдлын буруутнаар гэр хорооллынхныг нэрлэдэг болсоор хэдэн ч жил болов.

Уг нь анх сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэн үеэс л гэр хорооллын иргэд “Шахмал түлш муухай үнэртэйгээс гадна илч алга. Утаа ч буурсангүй” гэдгийг анхааруулсан. Гэвч эл асуудлыг хариуцдаг албан тушаалтнууд “Иргэд түүхий нүүрс түлж, агаар орчин бохирдуулж байна” гэж бухаж ирсэн.

Одоо ч Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллынхон буруутай болж таарч байна.

Учир юу вэ гэвэл Шадар сайд С.Амарсайханы тушаалаар өнгөрсөн хугацаанд холбогдох  мэргэжлийн байгууллагууд агаарын бохирдлын талаар шалгалт хийхэд хэд, хэдэн зөрчил илэрсэн нь гэр хороолынхонтой холбоотой болж таарав.

Тодруулбал, дээрх шалгалтаар гэр хорооллын зарим айл өрхүүд түүхий нүүрс, резин, хуучирч муудсан хувцсанд автомашины тос найруулж шатаах зэргээр бусад хаягдал хог, зориулалтын бус түлш түлж байсан аж. Мөн зарим авто засварын газрууд хуучин дугуй, автомашины хаягдал тос масло, слярки  шатааж байсан бол бага оврын уурын зуухтай аж ахуйн нэгжүүд уурын зуухандаа шүүлтүүр тавилгүй галлах зэрэг зөрчлүүд илэрсэн юм байна.

Уг нь гэр хорооллынхон нэг үеэ бодвол түүхий нүүрс хэрэглэвэл торгуулна, агаар орчин бохирдуулсан хэрэгт татагдана гэдгээ мэддэг болсон учир сайжруулсан түлш л авч хэрэглэдэг. Хэдийгээр үнэр ихтэй, илч багатай ч өөр сонголт үгүй тул төр засгийнхаа шийдвэрийг дагахаас арга алга гээд олон жил хэрэглэж буй.

Нийслэлийн гэр хороололд 220 мянга гаруй өрх айл амьдарч буй. Тэднээс нэг, хоёр зэргийн айл нь түүхий нүүрс түлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэрхүү утаа нь нийслэлийн агаарыг тэр чигт нь бохирдуулна гэж юу байх вэ дээ.

Ийм үлгэрт итгэх хүн ч ховор болсон. Хэрэглэж байгаа сайжруулсан түлш асуудалтай болоод л тэр.

Одоо эрхтэн дархтанууд агаарын бохирдлыг ард иргэд рүү чихэж суухынхаа оронд тал талаасаа зүтгээд аль болох эрчим хүч, дулааны эх үүсвэрээ нэмэгдүүлж, гэр хорооллоо барилгажуулж агаарын бохирдлыг бууруулахад хүчин чармайлтаа тавь. “Бүхнийг фронтод гэдэг шиг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөв хөрөнгөө зарцуул”. Тэгэхгүй бол нийслэлийнхэн тэр чигээрээ уушигны асуудалтай болцгоож байна.

Ер нь бол дүүжин тээвэр, Богдхан уулыг нүхэлж туннель барих, метротой болох зэргээс урьтаж хийх аминд тулсан асуудал бол агаарын бохирдолтой хийх тэмцэл болсон шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-16 66.181.161.51

машины хорт утаа

Avatar

zochin 2024-12-16 76.130.42.82

Utaa gargadag ailuud ni nemegdeed baihad nuluuluhgui geh yu baihav.Hoid taliig burhsen yandanguud bna.ed nariin bairshil ded butetsig ni shiidchih darga nar alga.Zuuh yandan yariad l suuj bna

Avatar

Иргэн 2024-12-16 139.5.216.173

сүүлийн 4 жил утаа эрчимжсэн үүнд Чойжилсүрэн хариуцлага хүлээ

Avatar

Зочин 2024-12-16 59.153.112.179

Одоо аягүй бол хотод суурьшсан айлуудыг машин шиг 10 жилээс дотогш байсан болно бүртгэнэ, иргэний бүртгэлд хязгаарлалт хийнэ гээд эхэлнэ дээ. Анх гайгүй эхэлснээ яагаад бүр дордов гэвэл эзэд нь одоо ч өндөр сэнтийдээ байгаа даа. Үнэндээ улам сайжруулах байтал шал дордсон. Аливаа асуудал яаж ханддагаа харуулж байна, ө/х сонгуулиас сонгуульд л амиа аргацааж байна. Одоо бүр хэн хариуцах нь ч бүдэг болгох санаатай. Засгийн газар юу хийж байнаа, хариуцахгүй юу айн…

Avatar

Нэргүй 2024-12-16 202.9.40.154

Утаа угтаа бол улс төрчдийн 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд шүү! Тэд хичнээн цахилгаан станц, хичнээн хэрэгждэггүй төслүүд, хичнээн орон сууцны мөнгийг үгүй хийх, үргүй зарцуулах, ил далд хулгайлах ажил хийсэн билээ.

Avatar

Allage 2024-12-16 66.181.185.91

ene bol avilfachdiim mongolin ard tumnii esreg hiij bui marginally allegations. allegations

Avatar

zochin 2024-12-16 43.228.129.139

hen pyazdaa tegeed utaa gargaad bgaan bee haha

Avatar

Нэргүй 2024-12-16 59.153.114.190

Түлш зуух чухал биш баймаар гол нь яндангаар гарах утааг шүүж хоруу чанарыг нь багасгах төхөөрөмж нь чухал санагдах юм зуух түлш тараах бус шүүлтүүр тараавал үр дүнтэй юм шиг

Avatar

Нэргүй 2024-12-16 202.126.89.173

АН-ынхан улстөржихдөө одоо ядуусыг ашиглаж байна. Та нар хэзээ гэр хорооллынхны талд байсан юм бэ?

Avatar

Нэргүй 2024-12-16 59.153.114.190

ууж идэх хоббитой төр засгийнханд утаа угаар падгүй байх оо харин ч өөрсдийгөө түнтийлгэх сайхан боломж болдог биз ганц энэ удаагийн засаг төр ч биш урд урдын төр засагт байсан нөхдүүдэд ч хамаатай санагдах

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.166.134

Судалгаагаар: утааны 80 гаруй хувийг гэр хорооллынхон гаргаж бна гэсэн ш дээ, чихэх хэрэггүй гээд юугаа балайраад бгаа ац вэ

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.176.222

gazriig ni chuluuluud naad sdaakuudaa unegui bairand oruulaachee

Avatar

Нэргүй 2024-12-16 202.9.47.20

Нутагт нь буцаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.177.232

ГЭР ХОРОЛОЛЫН ХӨЛҮ ГЭР ХӨЛДҮ МАШИН ГАМШИГИИН 70%

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.161.127

Гэр хороололын бүх айлууд машинтай. Өглөө хөлдүү машин асаахад утаа нь талийж өгнө. Бас галаа түлж гэрээ дулаацуулна гэхээр …

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.190.111

гэр хорооллыг нураа

Avatar

Зочин 2024-12-16 59.153.112.179

Дагаад нурчихваа…

Avatar

Нэргүй 2024-12-16 202.126.88.194

хяналтгаа алдсаан

Avatar

Нэргүй 2024-12-16 103.212.163.232

Энэ олон машины утаа гэж хүнд металлаар дүүрэн биз дээ. Үүнийгээ санаач …

Avatar

Zзочин 2024-12-16 59.153.113.38

Хорол дэндуу худлаа бичиж байна шуу яхотын хун амыг цоолох хэрэгтэй Эгэ талаар бодлого алга

Avatar

Нэргүй 2024-12-16 202.70.33.164

Хот яндангүй цахилгаанаар халдаг бол утаагүй болно, үүнийг энэ төр засаг хэрэгжүүлж чадахгүй удаж байна.

Avatar

зочин 2024-12-16 192.82.64.167

Ядаж дотоод орчныхоо агаарыг цэвэршүүлээч, ингэхийн тулд гипохлорт хүчлээр агаар цэвэршүүлдэг аппарат хэрэглээрэй бусад нь сайн биш шүү

Avatar

Х 2024-12-16 103.57.94.246

Галаа түлэхээ болиод хөлдөж үхэцгээ. Эсвэл хөдөө рүүгээ зайл.

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.177.232

ГЭР ХОРОЛОЛИН И100% БУРУУ

Avatar

зочин 2024-12-16 192.82.64.167

218.0 мянган айлыг 2 өдөр гал түлүүлэхгүй байгаад үз дээ. Тэгээд л хариу нь тодорхой.218-хан мянга жижиг тоо шүү дээ

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.176.62

Утааг шийдэхгүй бол Хүүк, Оюук, Нянбаагий, самарсайхон нар ажлаа хийж чаддаг хүндээ өгөөд ширээ сандлаа суллаа…

Avatar

Нэргүй 2024-12-16 103.57.93.118

Хүний гар хараад сурчихсан чам шиг новшнуудаас болж байна

Avatar

з 2024-12-16 202.126.90.183

машины утаагаа судлаач

Avatar

Нэргүй 2024-12-16 104.28.76.230

Хөдөөжилт

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.177.152

99 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй.Шилжилт хөдөлгөөний бодлого алдагдсны харгай.Хотын бодлого алдагдаж згээр л хүний амьжиргааны бүс болсон.Нутаг хошуундаа саяхныг болтол шороон замаар таваргаж явсан цүнх баригч нар хотын удирдлаганд очсны харгай л даа.

Avatar

Иргэн 2024-12-16 202.126.91.159

ЗГ, УИХ, Хувийн ААН, гадаад байгууллага, иргэн бүр нэг бодлогын доор хариуцлагатай ажиллаж байж утаанаас сална: чанга хууль, зөв санхүүжилт, тохирсон технологи, шийтгэл, байгууллага хоорондын уялдаа холбоо. Утааны нэрийн доор олон их наяд төгрөг идэж уулаа, үр дүн алга.

Avatar

zochin 2024-12-16 103.11.195.34

ORKuud hotoos zailchih yum bol ene zavaan utaa baihgui bolno, mun tugjrel baihgui bolno, stressgui Ulaanbaatar bolno, buh yumnii eh uusver bol soyolgui, buduuleg n**** tsarailsan ORKuud

Avatar

zochin 2024-12-16 64.119.31.179

Богд уулаа нүхлэхээ зогсоож утаагүй болго

Avatar

зочин 2024-12-16 103.57.94.202

Хотын түгжрэлийг багасгах утаа бохидлыг бууруулахыг хүсвэл эхний ээлжинд иргэдийн хот рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарла Хотоос харьцангуй алслагдсан дагуул хотууд буй болгох тэнд үйлдвэр аж ахуйн газруудыг нүүлгэн шилжүүлэх дэд бүтэц орон сууц болон бусад асуудлыг шийдэх зэргээс эхлэмээр Тэгээд одоогийн авч буй арга хэмжээнүүдийг улам эрчимжүүлэх

Avatar

өөө 2024-12-16 66.181.164.23

Нянбактерийн эхлүүлээд байгаа газар чөлөөлөлтийг овоохон явуулчихмаар байгаан, 7 буудал Чингэлтэйн газар чөлөөлсөн тэрүүхэн тэнд утаагүй байх жишээтэй

Avatar

Нэргүй 2024-12-16 202.9.40.234

Үмхий манж х***а зулбасгууд уих зг нам төриын эзлчх2р мнголыг эзлчлээ гэж бодож бвал эндүүрвээ. Зулбасгуудыг 34 жилиын л*****н хулгайд нь л*****н л***р болгноо. Гажиг шаарууд. Манж х***а Өлөн хулгайчуудыг пайзлж Дүүжилдгийн.

Avatar

Тогоо 2024-12-16 202.55.188.119

үндсэн хуулиуд ингэж заажээ. Төр нь ард түмнийхээ өмнө эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээнэ

Avatar

зочин 2024-12-16 103.57.94.202

Ардчилагч гэх луйварчид хүний эрх эрх чөлөө гэж жүжиглэж эх оронч мэт дүр эсгэн сайхан ярьна Бусдыг гүтгэнэ Хязгааргүй улс төржинө Иргэдийг үймээн самуунд уриална Гэвч өөрсдөө төрд гараад нийгмийн өмчийг идэж ууж цүдийх луйврын аргаар баяжихыг л бодно Төрд гарах бүрдээ эдийн засгийг унагаж төрийн данс улайлгана Гадаад дотоодын үлэмж өр зээлэнд живүүлж иргэдийн амьдралыг хүндрүүлнэ Баян хоосны ялгааг дэмжинэ Ядуус гуйлагчдын эгнээг өргөтгөнө Хөрш орнуудтай тогтоосон харилцааг таслахыг зорино

Avatar

Даваасүрэн 2024-12-16 59.153.115.35

За наад Улаанбаатарын утаанаас илүү мөнгө хэрэгтэй төсөл бол Хөвсгөлийн бяслагын үйлдвэр байгаа шүү. Бяслаг > Утаа > Метро > Туннел

Avatar

зочин 2024-12-16 103.57.94.202

Хөдөөний иргэд малаа устгаж хот рүү билчих боломжийг хэн буй болгосон билээ АН гэх бүлэг этгээдүүд Тэгээд л хот монгол гэрээр тэлж утаагаар хахаж эхлэсэн Ажилгүй архичид олширсон Хулгай луйвар ихссэнНийслэлийг сүйрүүлэх үндсийг эд нар тавьсан Анхнаас нь дагуул хотууд буй болгох зэрэг зохицуулалт хийсэн бол хот өнөөгийн энэ хүнд байдалд орохгүй байв Утааг бууруулах түгжрэл багасгах боломжтой бүхий л арга хэмжээ авч байгаа боловч үр дүн сайнгүй байна Муу хүнийг дагавал могойн хор гэгч энэ

Avatar

Нэргүй 2024-12-16 43.228.129.119

10 20 жил дэд бүтцээ хангалттай сайн төлөвлөж шийдвэрлэх боломж байсан ч шат шатандаа идсэн дарга цэрэг нарт бүгдэд хариуцлага тооцох хэрэгтэй. УГААРТАЖ БАЙНА……………….

Avatar

зочин 2024-12-16 59.153.115.130

Ямар ч хяналтгүй шилжилт хөдөлгөөн, хэт их механик өсөлтөөс үүдэж гэр хороолол зах замбараагүй нэмэгдэж, агаарын бохирдол, хотын түгжрэлийн үндэс суурь болсон нь үнэн, гэр хорооллыг устгахгүйгээр агаарын бохирдолыг шийдэх боломжгүй нь ч үнэн, орон сууцжуулах замаар гэр хорооллын асуудлыг шийдэж чадахгүй нь ч бас үнэн, тэгэхээр гэр хорооллоос салах ганц арга бол зүгээр л хугацаа заагаад албадан хотоос гаргах, өөр арга байхгүй, төр засаг гэж үнэхээр байгаа бол зориг гаргаж үүнийг хийхээс өөр аргаг

Avatar

Нэргүй 2024-12-16 202.126.89.167

Түүхий нүүрсээ түлвэл хор нь арай бага байх даа

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.177.232

ЗӨВХӨН ГЭР ХОРОЛОЛ СОХОР БИШ

Avatar

Нэргүй 2024-12-16 202.70.43.34

Монголын Хүн Ам Өсөх тусмаа Амьдрах гэж зовно….Хөдөөч Хотод ч амьдарч чадахгүй

Avatar

Нэргүй 2024-12-16 103.212.116.84

Хөдөөнийхөн малаа зарж Улаанбаатарт ирж шигэхээс өмнө хот маань утаа ч үгүй түгжрэлж ч үгүй байсан нь үнээн үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж