"Хуулиар олгосон эрх мэдэлгүй ажлын хэсэг, зөвлөл асуудлыг будилуулдаг"

"Хуулиар олгосон эрх мэдэлгүй ажлын хэсэг, зөвлөл асуудлыг будилуулдаг"

"Хуулиар олгосон эрх мэдэлгүй ажлын хэсэг, зөвлөл асуудлыг будилуулдаг"

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр /2024.12.16/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Ажлын хэсэг гарч, өнгөрсөн аравдугаар сард Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг шалгасан. Мөн иргэд, аж ахуйн нэгжийн өргөдөл гомдлоор НЗДТГ-ын газрын албатай холбоотой гомдол мэдээллийг шалгасан. Аль алиных нь дүгнэлт гарч, албан шаардлагуудыг газрын албан болон Боловсролын сайдад хүргүүлсэн. Нийслэлийн газрын албан дээр гэхэд, хилийн цэсийн маргаантай гэх компанид 2020 онд хотын дарга давхардуулж газар олгосон байсан. Энэ маргаан нь шүүхээр явж, таван удаагийн шийдвэр гарч, аж ахуйн нэгжид олгох нь зөв гэсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Газрын алба энэ асуудлыг шийдэхгүй байгаа. Манайд энэ талаар гомдол ирж, шалгахад, НЗДТГ-ын Зөвлөл гэгчээр хойшлуулж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй. Тэр Зөвлөл нь хуулиар эрх мэдэл байхгүй. Шүүхийн гаргасан шийдвэрийг нийтээрээ дагаж мөрдөх ёстой.

Энэ асуудлаар 2021 онд Ерөнхий сайд шийдвэр гаргаж байсан байна лээ. Энэ дагуу УИХ-ын хоёр байнгын хорооноос тогтоол гаргаж, давхардуулж газар олгохгүй байх үүрэг чиглэл өгсөн байдаг.

УИХ болон Засгийн газрын түвшинд үүрэг чиглэл өгч байсан ч харамсалтай нь биелүүлдэггүй. Өнөөдөр Үндсэн хуулиар эрх олж авсан төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг хэрэгжүүлдэггүй. Зөвлөл гацааж байна. Хуульд ямар ч ийм байгууллага байхгүй. Даргын баталсан журмаар эрх мэдлийг олж авдаггүй. УИХ-ын эрх мэдлийг нийслэлийн газрын албаны Зөвлөл булааж авсан гэсэн үг. Засгийн газрын үүрэг чиглэл, шийдвэрийг дунд шатны байгууллага хэрэгжүүлэхгүй, эрх мэдлийг нь булааж байна. Эрх мэдлийг хуулиар болон Үндсэн хуулиар олж авдаг. Тийм учраас би парламенттай хамтарч ажиллана. УИХ хууль тогтоох бүрэн эрх мэдлээ олж авах цаг нь болсон.

Мөн Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал байна. Ер нь 1992 оноос хойш 32 жилийн хугацаанд Засгийн газраас энэ сангийн зээл олгох дүрэм гээд 55 тогтоол гаргаж байжээ. Нийт 43 удаа өөрчилж, 26 удаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Сүүлдээ нэмэлт өөрчлөлт хийсээр байгаад хөл толгойн мэдэгдэхгүй хийдэл үүссэн байна. Үндэсний аудитын газраас 2022, 2023 онд "хязгаарлалттай сан" гэдэг дүгнэлт өгч байсан байна. Дээрээс нь манай хяналтаар гадаадад суралцсан 462 суралцагчийн 12.635 сая ам.долларын зээл, 159 суралцагчийн 2.941 сая ам.долларын хүүгийн авлагатай. Эндээс гэрээний үүргээ биелүүлээгүй 3.438 сая ам.долларын санхүүжилт авч, 137 зээлдэгчийн эргэн төлөлтийн график байхгүй. Сайдаас тушаал гарч, нэг ажлын хэсэг гарч ажилладаг. Хуулиар эрх мэдэл олоогүй ажлын хэсэг, зөвлөл маш их асуудлы будилуулж байна. Тиймээс П.Наранбаярт албан шаардлага хүргүүлсэн.

Төрийн тусгай сангуудыг татан буулгахгүй бол шударга бус байдлыг бий болгодог, алагчилдаг, хувийн ашиг сонирхол үүсэх уурхай нь болж байна. Албан шаардлагын хойноос явна. Төрийн хүнд суртлыг арилгах ёстой. Төрийн албыг цомхотгох, хүртээмжтэй ажиллах ёстой. Цаашдаа олон асуудал тодорхой болж, хариуцлага тооцох байх. Мөн Баянхонгор, Говь-Алтай, Ховд гэсэн гурван аймагт салбарын хяналт тавьж, улсын байцаагч нартай уулзлаа. Улсын хэмжээнд 1621 улсын байцаагч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны байцаагч нарын цахим сургалтыг амжилттай хийлээ. Мэргэжлийн хяналтыг татан буулгаж, салбарын яамдууд руу шилжүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-16 124.158.104.12

Хууль мэддэг боловсролтой Өнөрбаяр төрийн ажлыг зөв зохицуулж байна. МАН -д ийм хүн байдаггүй гэж ярьдаг нь үнэн. Хуулиар олгогдсон эрхтэй, эрхгүйгээ ч МАН-ынхан ойлгодоггүй гэдэг гэж АН -ынхан ярьдаг. Хууль дээдэлсэн засаглал амин
чухал хэрэгтэй. Монголд хүн засаглахгүй, хууль засагладаг болгох гэж Өнөрбаяр чардайж байна. Баяр хүргэе.

Avatar

зочин 2024-12-16 66.181.178.217

Үр дүнтэй мэдээлэл байна. Ер нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгадаг буруу болсон шүү.
Өнөрөө энэ агентлагийг байгуулж, нэг гарт базах хэрэгтэй. Харин чиг үүргийн давхардалтай татан буулгамаар яамд, агентлагуудыг буулгах хэрэгтэй.

Avatar

Нарнаа 2024-12-16 202.21.107.24

зөв л байна.төрийн л хүн байна.мэргэжлийн юм бна

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.177.71

Элбэгдоржын бөгсний алчуур муу н**ш

Avatar

Нэргүй 2024-12-16 27.253.251.147

элбэгдоржийн халуун хөнжил шүү чи

Avatar

Нэргүй 2024-12-16 192.82.64.167

Ажлаа хийж утаагаа янзлахгүй юм уу Өнөрөө

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.178.15

Улсын байцаагч төрийн хяналт гэж байдаггүй, ажилладгүй юмаа оркоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж