ЦЕГ: Хүн амины хэргийг 17 жилийн дараа илрүүлжээ

ЦЕГ: Хүн амины хэргийг 17 жилийн дараа илрүүлжээ

ЦЕГ: Хүн амины хэргийг 17 жилийн дараа илрүүлжээ
Хүний амь хөнөөсөн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас 17 жилийн дараа нөхөн илрүүлжээ. Тодруулбал, 2007 оны тавдугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын хойд жалганд эрэгтэй хүний цогцос шатсан байдалтай олдсон” гэх хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх хэргийг “Т” гэгч нь үйлдсэн болохыг 17 жилийн дараа нөхөн илрүүлсэн байна.
Сэжигтэн этгээд “Т”-г энэ оны арванхоёрдугаар сард яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.
Өнгөрөгч долоо хоногт 39200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 151 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл,
  • Хүний амь насыг хохироосон тав,
  • Бусдын биед халдаж, хохирол учруулсан 67
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурав,
  • Өмчлөх эрхийн эсрэг 52,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нэг,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг хоёр,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бусад төрөлд хамаарах дөрвөн гэмт хэрэг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-16 202.55.191.130

энэ доор бичсэн хүнийг олж шалгаач

Avatar

Мөнхбаяр...ШШГГ..... 2024-12-16 103.57.94.139

Хүн амины хэрэг, хүн алсан хүн хэзээ нэгэн цагт илэрдэг….Тайван байж чаддаггүй….Би үүнийг амьдрал дээрээ мэдэрч байдаг….Бурхан минь өршөөж хайрла!!!!!!..

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.181.192

Энэ нийгэм зэрлэгшиж буцаад адгуус төрөл рүүгээ явж бна. Эмэгтэй хүүхэд замаа алдвал тэр чигтээ л өнгөрдөг гэдэг юм даа. Энэ бол үнэн.

Avatar

Ган 2024-12-16 103.212.116.90

энэ 17 жилийн хооронд ямарч гэмгүй хүнд яаж ял тулгаж тамалсан бол
хүмүүс зөвхөн өнгөц хараад л цагдааг магтаад байдаг

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.160.50

хүний амь хөнөөгөөд 17 жил зугтсан хүн одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан сулрах бизээ

Avatar

Партизан 2024-12-16 66.181.181.71

манай цагдаа сайн шдээ. даанч дээр нь байгаа дарга нарыг нь улс төрийн томилгоог болих хэрэгтэй. зарим нэг аймгийн дарга нарыг шууд цүнх баригч нарын хамаатан садангийн хүнээс нь тавьдаг нөгөөх нь тэгээд очоод ажлаа мөрөөрөө хийж байгаа олон залуусын албанд итгэх итгэлийг мохоодог доо. цагдаа сайн боловсон хүчнээ алдаад дуусаж байгаа дөө

Avatar

Нэргүй 2024-12-16 203.91.115.55

Монголын цагдаа нар яаруу, адгуу хүмүүс биш юм.

Avatar

з 2024-12-16 202.126.90.183

бАЯР ХҮРГЭЕ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж