Нийслэлийн томоохон төслийн талаар Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өнөөдөр /2024.12.16/ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд, хотын дарга Х.Нямбаатар нарт гурван асуудлыг тавьж, нийт ард иргэд дунд хэлэлцүүлэг өрнүүлэх уриалгыг гаргаж байна. Нэгдүгээрт, Дархан цаазат Богд уулаа нүхлэхийн тулд их хэмжээний өр зээл тавьж, 1.4 тэрбум ам.доллар үрэх нь зөв үү. Монгол Улс өргөн уудам нутагтай орон. Газар нутаггүй улс шиг дархан цаазат уулаа нүхэлж, мөнгө үрэх зайлшгүй шаардлага байна уу. Үүний оронд Налайхын замыг дахин өргөтгөж, нэг талдаа 3-4 эгнээтэй болгож, Богд уулынхаа зүүн өвөрт очуулбал яасан юм бэ. Тэр их өр зээлийнхээ үлдсэн мөнгөөрөө Богд уулынхаа өвөрт ус, дулаан, дэд бүтцийг нь шийдэж, үйлдвэр үйлчилгээний газар барьвал нэг хэсэг хүн ам, амьдрах юм биш үү. Ингэж сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх нь хэр оновчтой вэ.
Хоёрт, Богд уулын баруун талаар асар их өр зээлээр тавьсан хурдны засмал замаар "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу очиж байна. Энэ их өр зээлээр нэг талдаа 3-4 эгнээтэй замыг Богд уулынхаа зүүн, баруун талаар тавьж, 20 минутын хот байгуулбал яасан юм бэ.
Дархан цаазат Богд уулаа нүхлэх эсэх асуудлаар УИХ дээр сонсгол явуулъя. Гуравт, тэр их өр зээлийн мөнгөөрөө одоо ТЭЗҮ хийж байгаа Шинэ Хархорум хот руу хурдны галт тэргийн зам барих нь илүү ашигтай. Энэ нь ирээдүйн үр ашигтай шийдвэр биш үү. Дөрөвт, Туул голын эрэгт ямар ч төлөвлөлтгүй авоигын том хаус, өндөр орон сууц барьчихсан шүү дээ. Яаж голын эрэг дагуу хурдны авто зам тавих юм бэ. Үүний оронд баруун тийш Баянцогт сум байршиж байсан газар руу авто зам дагуу хот байгуулах хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хамтарсан Засгийн газрын мега төслүүдийг ард иргэд дэмжиж байгаа. Хамгийн гол нь үр ашигтай, ажлын байр бий болгох ёстой. Монгол Улсын нийт ард түмэн дундаа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь сонсох хэрэгтэй. Улсынхаа энэ их өрийг бидний үр хойч хэрхэн төлж барах вэ. Эмгэнэлт явдал болох вий. Эх орны газар нутгаасаа тасдаж, өр зээлээ төлөх үү" гэв.
Нэргүй 2024-12-16 103.57.94.47
Богд уулаа нүхэлбэл лус савдаг нь хилэгнэнээ л гэх гээд байгаа хүн юмаа даа, кх кх кх
зочин 2024-12-16 202.21.100.210
Осоргарав өвгөн Эрдэнэбатын засгийн газар гарахад ард түмэн хандив Улсад өгөх ёстой гэж солиорсон, одоо Богд уулын талаар сэвж байна. Ийм төрлийн далдгануурт төр шагнаад байгаа нь буруу . Том шагналтай гавьяатай хүн болох гэж зүдрээд байдаг хэцүү юмаа. Ер нь Төр шагнал өгсөн хүнээрээ магтуулдаг эсвэл муу хэлүүлдэгээ болимоор байна. Ард түмэн төрийнхөө үйл хэрэгийг өөрсдөө сонгосон илчээрээ дамжуулаад , зоригтой шийдэмгий сайн зөв алхам хийхэд саад болохоо больцгоё.
Нэргүй 2024-12-16 103.57.94.47
Өвгөн болсох хойноо ийм шоу хийгээд яах нь вэ, чи !
Залуудаа улсын эдийн засгийн хөгжилд их гавьяа байгуул ж байж өнөөдрийн энэ хямралыг бий болгож дээ, чи !
зочин 2024-12-16 66.181.178.217
Дархан цаазтай Богд уулаа нүхлэхээс өөр гаргалгаа алга уу? Мунхагийн туйл юмаа
Зочин 2024-12-16 66.181.189.190
Богд уулаа нүхлээд гэр хорооллоос хотынхоо урд гаргавал зүгээр
Нэргүй 2024-12-16 202.179.26.3
Дөрвөн уулын дунд хашигдсан Улаанбаатар хот оо тэлэх хэрэгтэй
Дэлхий дээр манайхаас бусад бүх орон уулаа нүхлээд түнел гаргадаг.
Богд уулаа нүхлээд өвөр талруу нь тэлэх хэрэгтэй
Шинэ битгий хэл хуучин хотруугаа нүүхгүй ээ
очоод юу хийхийн ажил олдохгүй шүү дээ
Fff 2024-12-16 66.181.160.103
dandaa solioorood, hogjoh heregtei yum bg bz de
Нэргүй 2024-12-16 66.181.166.134
уул нүхлэхийн оронд төмөр замаа хотоос гаргаач ээ? хотын төвөөр хий, бензин тээвэрлэж бгаад нэг өдөр дэлбэрэх вий? Богд хан төмөр зам юу болсон бэ? төмөр замаа хуулаад оронд нь 6 эгнээ хурдны зам барь?
Нэргүй 2024-12-16 202.179.18.111
Ugaasaa ulger.Ene uvgun ch shoudah hereggui.
S 2024-12-16 59.153.113.20
SEXSDI80855877
Иргэн 2024-12-16 202.126.91.197
хуучин баянцогт хавьд гэдэг ёстой зөв санаачлага бна даа
Зочин 2024-12-16 57.128.179.210
их өр зээлийн мөнгөөрөө одоо ТЭЗҮ хийж байгаа Шинэ Хархорум хот руу хурдны галт тэргийн зам барих нь илүү ашигтай
Иргэн 2024-12-16 202.126.88.169
Эндхийн нүүрсний халтарууд, чинк бацаанууд энэ хуучин цагийн буурайгаас сурмаар юм их бна даа
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
Монголын Хүн Ам Өсөх тусмаа АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ, АЖИЛЛАХГҮЙ, ХӨДӨЛМӨРЛӨХ ДУРГҮЙ, Зүгээр сайхан бэлэн сайхнаас нь ШААРДЧИХААД, ГОМДОЛЛОЧИХООД, УУРЛАЧИХААД Сууж байдаг.
сонгогч 2024-12-16 202.9.47.41
АЖЛАА ЭРЭМБЛЭЖ СУРЦГАА….АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? эсвэл НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ УУ ? ….ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….ИРГЭДийг ТЭР НҮХЭЭР явуулахгүй хориглочихно……эдийн засаг сайжирвал тэр цагт хонгилоо ух…одоо цаг нь биш….100,000 иргэний гарын үсэг цуглуулмаар юм байна шүү…. 5.5 их наядыг 2025 оны төсвөөс хас….
Нэргүй 2024-12-16 202.126.91.198
5-р станцаа бариад өгөөчээ.Юун нүхлэх вэ. Улс орон чинь эрчим хүчний дутагдалтай явж ирсэн одоо бүр ганц станц нь амьсгаа нь тасарвал юун гэрэл гэгээ юун барилга байшин бүгд хөлдүүс болно шүү дээ…
зочин 2024-12-16 202.21.107.31
Утаанд амьдрах дуртай нь УБ-таа амьдараг.
Дургүй нь нүүгээд яваг . Энэ бол хамгийн хямд хамгийн зөв шийдвэр.
зочин 2024-12-16 124.158.108.26
хар хорин руу хурдны галт тэрэг бас л хэрэггүй дээ, өртгөө нөхөхгүй, хурдны зам зүгээр байх, уул нүхлэх хэрэггүй илүү зардал шүү
зочин 2024-12-16 66.181.177.86
Богд уулыг нүхлэж мөнгө зарах нь хайран үргүй зардал . ямар хэдэн зуун км үргэлжилсэн өндөр уултай нутаг биш тойроод явж болоод байхад шаардлага байхгүй. Тэгж л онгоцонд суухад хоцрох гээд байгаа юм бол эрт бос…Унтаахайнуудаа
Нэргүй 2024-12-16 202.126.89.155
1.4 тэрбум доллараар 40 000 мянган айлын орон сууц буюу дундаж 4 ам бүлтэй айл гэж тооцохоор 160 000 хүн орон сууцанд оруулж болох нь дээ!!!! Зурагт Дэнж 1000 5 буудал хүртэл айлууд бүгд байхгүй болно гэсэн үг
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
АЙЛЫГ ОРОН СУУЦАНД ОРУУЛЖ, "АМЬДРУУЛДАГ" УЛС БОЛСОНУУ ? ЯМАР САЙХАН ЮМБЭЭ ИЙМ БХАД ЭЗЭН ХИЧЭЭЖ ҮХСЭНЭЭ ХИЙХИЙН БЭ ХАХАХАХАХА
Нэргүй 2024-12-16 202.179.26.3
Орон сууц барьж болно оо
Эрчим хүчний эх үүсвэрээ хаанаас авах вэ хөө
ус,цахилгаан, дулаан, ариутгал татуурга гэх мэт
Зочин 2024-12-16 202.126.90.185
Угаасаа цаад талд нь юу ч байхгүй. Огт үр ашиггүй мөнгөө багтааж ядаж байгаа ажил. Мухар төмөр замууд (Гашуун сухайт) барьсан нөхдүүд төсвийн хөрөнгийг агаарт хийсгэсэн. Санаатай улсаа хорлон сүйтгэх юмдаа…
Нэргүй 2024-12-16 202.126.90.195
Ууландаа тунель барих нь зөв гэхдээ одоохондоо мөнгө санхүүгээсээ болоод шаардлаггүй тэр тусмаа хулгайч улстөрчидтэй үедээ бүүр ч хэрэггүй
Нэргүй 2024-12-16 192.82.66.172
уул нүхлэх мөнгөөрөө цахилгаан станцаа бариад өгөөчээ гуйж бна
Лантуу 2024-12-16 66.181.160.71
Тэр зөв санал байна.
Нэргүй 2024-12-16 202.131.230.162
Богд ууланд тунель гаргаснаар УБ хотын утаа тэр тунелээр гарч утаа сийрэгжинэ гэсэн яриа гарсан. Энэ яриа хир ш\у-ны үндэстэй вэ? Хэлж өгөөч . Үнэхээр тийм бол нүхлээд үзвэл яасан юм бэ?
зочин 2024-12-16 66.181.180.142
Уул нүхлэх яахав ээ , новшуудаа гэр хороололоор явж янз бүрийн юм түлж утаа тавиад байгаа айл өрхийг хотоос гаргаж Төв аймагт газар өгч хүчээр гарга мөн хотод утаа сагиулсан дизель машинуудыг хөдөлгөөннд орохыг хоригло, шинээр ЦС барьж гэр хороололыг яндангүй болгол доо ,түгжирэлээс өмнө утаанд үр хойч мин хордож дуусах нь
Нэргүй 2024-12-16 192.82.66.172
яагаад ухаа санаа нь уландаа гишгээд бна х***а болон элбэгдорж баяр сайханбилэг мэтийн х*******н шээсүүд мансууруулаад бна уу
Нэргүй 2024-12-16 178.174.229.45
OYUERDENE BUTEHGUI EE ESTOI HUDALCH BAAGII HUMUUSIIN ANHAARLIIG UUR TIISH ERGUULJ ULGER YARIJN ASUUDLAAS BULTAAD .. BOLOVSROLGUI HUNII TURH IIM BDAG
Нэргүй 2024-12-16 66.181.184.200
Яг зөв дэмжиж бна
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
Монгол улсын Тулгамдсан Асуудлууд болох, Ус, Эрчим Хүч, Байгаль ОРчин …гм асуудлуудыг Хэзээнээс л Гадаадын Зээл, Тусламжаар шийдэж өгдөг. Харин Монголчууд & Монгол Төр нь ТАТВАРЫН МӨНГӨӨ ҮРЖ ЯДАН, ЗҮГЭР Л ИДЭЖ ШАМШИГДУУЛДАГ.
ҮНЭН 2024-12-16 202.70.43.34
УУЛ НҮХЛЭЭД ТҮГЖРЭЛ АРИЛАХГҮЙ, УТАА Ч АРИЛАХГҮЙ, ЦАХИЛГААНТАЙ Ч БОЛОХГҮЙ ЮУ ҮНЭН ЭНЭ 3 ҮНЭН
о 2024-12-16 202.9.40.162
Ёстой үнэн, ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү. Мөнгөний шуламнуудаа савраа тат. Дэлхийд данстай Хайрхан шүү, та нар шиг чөтгөрүүд мэддэг ч юм биш.
ЧУХАЛЫН ДАРААЛАЛ 2024-12-16 202.70.43.34
Шинэ Нисэхрүү явах 20-30 минутын Хурдны зам нь байсаар байтал Уул Нүхэлж Тунель тавихыг ОЙЛГОДОГҮЙЭЭ………..Монгол улс улам ЦАХИМ-жаад байдаг ЦАХИЛГААНГҮЙ,
Нэргүй 2024-12-16 103.26.192.43
үнэн нүхлээд утаа тэр нүхээр гарахгүй түгжрэл буурахгүй – зөвхөн өр нэмэгдэнэ
Нэргүй 2024-12-16 103.212.116.84
Зайлаа цаашаа. Хаа газар иймэрхүү хөгжлийн чагтага болсон новшнууд байх юм
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
AGREE AGREE
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
AGREE 100%
Нэргүй 2024-12-16 103.168.34.98
Гуцоо утаандаа хордоод байж бх юмуу
Нэргүй 2024-12-16 202.21.109.7
заавал хотод амьдрах албатай юмуу. утаагүй газар Монголын өргөн уудам нутагт зөндөө байгаа.