Амралтын өдрүүдэд 3311 хүүхэд яаралтай түргэн тусламж авчээ

Амралтын өдрүүдэд 3311 хүүхэд яаралтай түргэн тусламж авчээ

Амралтын өдрүүдэд 3311 хүүхэд яаралтай түргэн тусламж авчээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.12.16/ танилцууллаа.


Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин өмнөх долоо хоногтой адил алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Амбулаторийн 110 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9788 тохиолдол илэрсэн буюу өнгөрсөн долоо хоногоос 0.9 хувиар өсчээ. Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 10688 дуудлага ирснээс 18.5 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өмнөх жилийн түргэн тусламжийн дуудлагын тооноос 68 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад одоогийн байдлаар 1636 ор дэлгэн ажиллаж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн төвд 3311 хүүхэд үзүүлсэн. Энэ тоо мөн өнгөрөгч долоо хоногоос 43 хувиар өссөн байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс томуугийн 20 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Эдгээр амбулаторит 3299 үзлэг хийгдсэнээс 211 хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштой байна.

Вирус судлалын тандалтаар 67.6 хувьд нь амьсгалын замын синцитиаль вирус, 16.9 хувьд нь томуугийн "H1N1" вирус, 15.5 хувьд нь "SARS-Cov-2" вирус илэрчээ. Нийт өвчлөгсдийн 80.5 хувийг 0-15 насныхан эзэлж байна. Үүний 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд байгаа юм. Илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийн тухайд:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Хоолой сөөх
  • Хамраас шингэн нус гоожих
  • Толгой, булчин өвдөх
  • Бие сульдах
  • Бөөлжих, суулгах шинж тэмдгүүд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 27 минутын өмнө 192.82.66.30

эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ огт авдаггүй маск зүүлгэдэггүй ханиадтай хүүхдээ гэрт нь эмчилдэггүй арчилж тордоггүй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.234

Манж х***а шаарууд нам төриыг эзрхсн гэсн шиг аврилж л******д яаадаг яаадаг гэчвээ тргууль яаан иын гэвчээ манжрахаад ард түмнд манж х***а өчүүхн төрө мэдрүүлх гсн бхда. Гажиг зулбасгууд лаларуудыг л***р зулбасаг болгноо. Манж х***а арга хэрэглх гэж ядцан шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж