Хан-Уул дүүргийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээний шилдгүүд тодорч, нийслэлийн тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа

Хан-Уул дүүргийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээний шилдгүүд тодорч, нийслэлийн тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа

Хан-Уул дүүргийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээний шилдгүүд тодорч, нийслэлийн тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, ур чадварыг хөгжүүлэх,  гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхлыг өрнүүлэх, цэцэрлэгийн орчин дахь биеийн тамир, сургалт хүмүүжлийн ажлын чанар үр нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн “Буянт-Ухаа” спортын цогцолборт энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тэмцээнд дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 18 цэцэрлэгийн 600 орчим гимнастикч хүүхдүүд, 150 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид, 2000 гаруй эцэг, эх, хөгжөөн дэмжигчид  оролцсон өргөн хэмжээний тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

  • “Шилдэг хувцаслалт” номинацид  Б.Баярмаа эрхлэгчтэй 65 дугаар цэцэрлэг
  • “Онцлох баг” номинаци буюу VI байрт В.Алтангэрэл эрхлэгчтэй 243 дугаар цэцэрлэг.
  1. Тэргүүн байрт Э.Батнавч эрхлэгчтэй 250 дугаар цэцэрлэг
  2. Дэд байрт Д.Туяа эрхлэгчтэй 223 дугаар цэцэрлэг
  3. Гутгаар байрт Л.Оюунцэцэг эрхлэгчтэй 144 дүгээр цэцэрлэгийн хамт олон  тус тус шалгарлаа.

Тус тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан шилдэг цэцэрлэгүүд Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болж, дүүргээ төлөөлөн оролцоно.

Тэмцээнд идэвхтэй оролцсон бяцхан тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж