Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өнөөдөр /2024.12.16/ 10:30 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу, Хайлааст, Шархад, Нэгдүгээр хороолол орчимд хамгийн их агаарын бохирдолтой байна.
Харин Налайх, Дамбадаржаа, орчимд их бохирдолтой гэж заажээ.
Агаарын чанарын индексийн тоон утга нь:
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг илэрхийлнэ.
Зочин 2024-12-16 139.5.217.95
энэ уутаа 30 жилийн өмнө ардчилсан хувьсгалаас эхэлсэн УБ хотод хамаагүй хөдөөнөөс айл шилжиж ирэхэд хууль журамтай байсан ардчиллын баатар Эва Броун өдөр болгон жагсаал зохион байгуулж монгол хүн хаана амьдрахаа заалгахгүй эх орныхоо хаач амьдарна гэж хууль гүи болгож хөдөөнөөс үхэр монгол бөөнөөр нүүж ирж ил бааж шээж модон жорлон барьж гал түлж агаар ус бохирдсон Эва одоо хаана баина зугтаагаад алга болсон хог чинь
Зочин 2024-12-16 59.153.113.245
байнга ийм байдаг хотын дарга тоохгүй бгаад бухимдаж бна
1 2024-12-16 202.21.115.165
Songonii malnuud hurteh estoigoo hurtej baigaa bailgui kk