Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд төрийн үйлчилгээний анхан шатны нэгж өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралт, гадна тохижилтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь эмчилгээ үйлчилгээний 18 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилттой 1 ариун цэврийн өрөө, энгийн 3 ариун цэврийн өрөөтэй, авто зогсоолтой 2 давхар барилга.
“Энхбуянт Манал” ӨЭМТ нь нийт 28 эмч сувилагч, ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр тус дүүргийн 16,25 дугаар хорооны 15081 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Төгс гранд” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Нью эрхэм” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024
Холбоотой мэдээ