Израилийн засгийн газар Голаны өндөрлөг дэх суурин газруудыг өргөжүүлэхийг дэмжих төлөвлөгөөг баталжээ. Ассадын дэглэм нуран унасны дараа Израиль, Сирийн хил дээр шинэ фронт нээгдсэн тул ийм алхам хийх шаардлагатай гэсэн тайлбарыг ерөнхий сайд Беньямин Нетаньяху өгсөн байна.
Израиль улс 1967 оны Зургаан өдрийн дайны үеэр Голаны өндөрлөгийг эзлэн авсан. Олон улсын хуулиар Голаны өндөрлөгийг хууль бусаар эзлэгдсэн гэж үздэг. Тэгвэл Нетаньяху тус бүс нутгийн хүн амыг хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байна. Голаны өндөрлөгт Израилийн 30 гаруй суурин байдаг бөгөөд 20 мянга орчим хүн амьдардаг.
Нетаньяху Ням гаригт мэдэгдэл хийхдээ “Израиль улс Сиритэй зөрчилдөх сонирхолгүй. Бид Сирийн талаарх бодлогоо бодит байдалд нийцүүлэн тодорхойлох болно” гэжээ. Мөн “Израиль улс Голаны өндөрлөгийг үргэлжлүүлэн хөгжүүлж, хүмүүсийг суурьшуулах болно” гэсэн юм.
Гэвч Израилийн ерөнхий сайд асан Эхуд Ольмерт ялгаатай мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Израилийг Голаны өндөрлөг рүү тэлэх ямар ч шалтгааныг олж харахгүй байна. Сиритэй сөргөлдөөнийг өргөжүүлэх сонирхолгүй байна, Сирийг эзлэн авч буй шинэ босогчдын эсрэг тэмцэх шаардлагагүй гэж Нетаньяху хэлсэн. Гэтэл яагаад яг эсрэгээр нь хийгээд байна вэ. Бидэнд шийдвэрлэх ёстой хангалттай олон асуудал байна” гэжээ.
Зочин 2024-12-16 103.168.34.100
Баруун сөнөөсээ
Зочин 2024-12-16 202.131.225.197
Эзлэн түрэмгийлэл хийж байна
Нэргүй 2024-12-16 95.99.118.211
Yamar tanil dur zurag ve!!!!
Нэргүй 2024-12-16 64.119.29.60
iim l novshnuuddaa