Гадаад өрийн хэмжээ 7.2 хувиар өсчээ

Гадаад өрийн хэмжээ 7.2 хувиар өсчээ

Гадаад өрийн хэмжээ 7.2 хувиар өсчээ

Монгол Улсын өр 2017 оноос хойш тасралтгүй өсчээ. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллартай тэнцэж байв. Үүний найман тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр, хоёр тэрбумыг Монголбанкны өр эзэлжээ. Мөн төрийн өмчит компаниудын гадаад болон дотоод өр 10 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан юм.

Гэтэл 2024 оны байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гадаад өрийн өсөлтөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл 16.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин Засгийн газрын гадаад өр 2024 оны эхний есөн сарын байдлаар  4.5 хувиар өсчээ.

Түүнчлэн Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт нэг их наяд төгрөг төлсөн байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувьтай тэнцэх тооцоолол гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-16 203.91.115.42

Ардчилсан намынхан АНУ-тай их холбоотой юм байж ОУВСангийн, Дэлхийн банкны ба АНУ-ын өгсөн зээлүүдийг хүчингүй болгох ёстой. ОХУ Монголын төлөх ёстой байсан аварга өрийг хүчингүй болгосон.

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.184.234

оюунэрдэнэ гэх н**ш үнэн дураараа тоглож байна дөө.

Avatar

dalaihuu 2024-12-16 66.181.164.23

Хятадын муж болоёооо ядаж л өлсөхгүй даарахгүй зовохгүй, улаа шагайсан хэдэн хүүхэд нь улс ч болж тоглож чадахгүйн байна яршиг

Avatar

Нэргүй 2024-12-16 202.126.90.185

Мухар төмөр замууд нь эдийн засгийн үр ашиггүй өр ихээр өсөхөд шууд нөлөөлж байна.

Avatar

Нэргүй 2024-12-16 202.9.40.234

Үмхий манж х***а зулбасгууд уих зг нам төриын эзлчх2р мнголыг эзлчлээ гэж бодож бвал эндүүрвээ. Зулбасгуудыг 34 жилиын л*****н хулгайд нь л*****н л***р болгноо. Гажиг шаарууд. Манж х***а Өлөн хулгайчуудыг пайзлж Дүүжилдгийн.

Avatar

Зочин 2024-12-16 203.91.115.55

Яагаад гэвэл энэ үеэс төсвийг тасралтгүйгээр жил болгон алдагдалтай батлаж ирсэн. Орлогыг зориуд хөөрөгдөнө. Цавчаагаар дүүрсэн төсвийн зардал батална. Ингэхээр зэрэг л улс орон өрд орж байгаа юм. Дараа жил Монгол улсын өр 3 тэрбум доллароор нэмэгдэж 39 тэрбум доллар болно.

Avatar

Нэргүй 2024-12-16 66.181.189.246

Тхх ямар сайндаа манай улсыг ану н нэгэн тинк танк хүрээлэнгээс хятадын өрийн урхинд орсон улс гэж зарлан тунхаглаж байхав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж