Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–УИХ-аас баталсан байсан Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар Засгийн газар төсвөө дахин боловсруулж, алдагдалгүй төсөв өргөн мэдүүлснийг УИХ-аар баталлаа. Дахин хэлэлцсэн төсөв дээр та ямар дүгнэлттэй байна вэ?
-Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 8-ны өдөр эцэслэн баталсан. Монгол Улсын төсвийн нийт зарлага 2022 онд 18 их наяд байсан бол ердөө гурван жилийн дараа буюу 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүрч, нийт дүнгээрээ 100 хувиар тэлсэн төсвийг баталсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэж үзээд хориг тавьсан. Ингээд анх удаагаа төсвийг хоёр дараалан хэлэлцэж байж 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр эцэслэн баталлаа. Дахин өргөн баригдсан төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 800, гадаадын зээл ашиглалтаас 700, урсгал зардлаас 700 тэрбум төгрөгийг танаж анхны хувилбараас 2.3 их наядын зардал танаж төсвөө алдагдалгүй баталсан. Энэ бол багагүй амжилт гэж дүгнэж байна. Гэхдээ анхнаасаа ийм боломж байсаар байхад Сангийн яам яагаад ашиглаагүй вэ. Ийм хариуцлагагүй төсөв оруулж ирээд УИХ-аар батлуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудлыг хэн ч хөндсөнгүй нь харамсалтай байна.
Төсөв бол төр оршин тогтнож буй гэдгийг тунхагладаг Үндсэн хуулийн дараа бичигдэх чухал бодлогын баримт. Гэтэл 2025 оны төсөвт хэн ингэж хариуцлагагүй хандав гэдэг асуудал ийнхүү бүрхэг өнгөрлөө.
Төсөв нь улс орныг хамгаалах, удирдах, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх зорилгоор санхүүгийн хуримтлалыг бий болгох зорилготой. Төр болон хуулийн этгээд, хувь иргэн бүрийн харилцаа татвар буюу төсвөөр дамжин хэрэгжиж байдаг. Үүнийг хууль тогтоомж хэлбэрт оруулж зохицуулж байгаа нь “төсвийн хууль” юм. Хэдийгээр төсөв алдагдалгүй баталлаа гэж алга ташиж болох боловч аж ахуй нэгж, хувь иргэн дээр ирж буй татварын дарамтыг хэн ч ам нээж сөхсөнгүй. 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хоёр их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо ирэх жил 7.5 их наяд төгрөгт хүрч дөрөв дахин нэмэгдэх нь. Хувь хүний орлогын татвар 1.2 их наядаас 2.9 их наяд төгрөгт хүрч 2.5 дахин өснө. Дотоодын барааны НӨАТ 1.5 их наядаас 3.4 их наяд төгрөгт хүрч хоёр дахин нэмэгдэх ажээ. Эндээс аж ахуй нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг харж болно. Ийнхүү ирэх оны төсөв эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумиж байгаа. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчийг “хаалгаа барих” хямралд хүргэхээр болжээ. Энэ талаар ам нээсэн гишүүн ховорхон байлаа. Харамсалтай байгаа биз. Өөрөөр хэлбэл, бодлого ярьдаг хүн УИХ-д маш цөөн байна.
-Төсвөө дахин хэлэлцэхдээ нүүрсний үнэ болоод экспортлох биет хэмжээнд өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр өөдрөг төсөөлөл хэвээр хадгалагдаж байх шиг байна. Үүнд өөрчлөлт оруулах ёстой байсан гэж үзэж байна уу?
-Мэдээж, хэт тэлсэн төсөв алдагдлаа бага харагдуулахын тулд орлогоо хийсвэрээр нэмж эдийн засгийн макро үзүүлэлтүүдээ өөдрөгөөр төсөөлөхөөс өөр аргагүй байдаг. Үүнийг 83 сая тн нүүрс 129 ам.доллароор экспортлох, эдийн засгийн өсөлтийг найман хувь, нийт экспорт 18.9 тэрбум ам.долларт хүргэх, инфляц зургаан хувьд тогтвортой барих, ДНБ-нийхээ хэмжээг 93 их наяд төгрөгт хүргэх зэрэг олон амлалтуудаас харж болно. Энэ нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсэж тодотгол хийж таарна. Урд хөршийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал хоёр дахь жилдээ үргэлжилж гангийн эрэлт эрс багассан, Хятадын гангийн экспортод бусад улсууд гаалийн татварын хэмжээгээ нэмэгдүүлсэн зэргийг тооцож чадсангүй.
–Энэ удаа батлагдсан төсвөөр хэмнэж болох зардлуудаа хэмнэж чадсан гэж харж байна уу?
-Төсвийн зардлыг танах хэд хэдэн суваг бий ч огт гар хүрсэнгүй. Энд орон нутгийн татаас, халамж, тусгай сангуудын зардлыг онцолмоор байна. Төсөв хэдийгээр хөрөнгийг бүс нутаг, нийгмийн давхрага хооронд дахин хуваарилах үүрэгтэй. Монгол Улсын нэгдсэн төсвийг батлах бүрийд аймгуудад татаас олгодог. Ирэх жил нийт 15 аймагт 445 тэрбум төгрөг хуваарилжээ. Улсаас татаас авч буй эдгээр аймгийн дарга нар ямар машин унадаг гэдгийг гадарлах байх. Ямар байр, саванд ажиллаж амьдардгийг ч мэдэх биз. Энэ аймгуудыг эдийн засгийг хувьд бие даалгах бодлого хэрэгтэй байна. Монгол Улс зах зээлийн нийгмийг сонгосон бол тэр зарчмаар явах ёстой.
Хэдий болтол нялх хүүхэд шиг арчаагүй явах ёстой юм бэ. Жил бүр татаасыг нь нэмэгдүүлэх биш танах ёстой гэж би боддог.
Ирэх онд халамжид гурван их наяд 562 тэрбум төгрөг зарцуулна. 2016 онд нийгмийн халамжийн сангаар дамжуулан зорилтот бүлэгт 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд ийнхүү 12 дахин нэмэгдэх нь тодорхой боллоо. Харамсалтай нь, халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд нэгээхэн ч байхгүй. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 11.7 их наяд төгрөг болж тав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, сайд нарын мэдэлд байж хяналтгүй шахам зарцуулдаг сангийн хөрөнгө ийн нэмэгджээ.
-Эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярилаа. Энэ бодлого төсвөөр дамжин хэрэгжиж байна уу?
-Төсвийн нийт орлогын 31 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөг, 2022 онд 4.3 их наядын ийн орлого олохоор тооцож байсан дүн, 2024 онд найман их наяд, ирэх жил 11.6 их наяд төгрөг болж жил ирэх тутам улам “хөөсөрчээ”. Ам нээх бүртээ эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч амьдрал дээр эдийн засаг уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжиж байна. Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн орлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх эсвэл гадаад өрийн хэмжээгээ нимгэлэхэд зориулдаг. Харин Монгол ийм чиглэлийн урсгал сөрж явна.
Нэргүй 2024-12-16 103.57.94.234
ХООСОН МЭДЭМХИЙРЭГЧ
зочин 2024-12-16 173.79.213.11
УИХ дээр юу болохгүй байгааг "ховлож" суух нь зөв өө, УИХ – ын ажлыг засах, залах, сайжруулах нь бүх гишүүний үүрэг. Улс орны, ард иргэдийн амжиргаа ямар байна, Их хурлын гишүүд, тэдний хэрэглээ, суудаг сандал, хурдаг өрөө тасалгаа, танхим ижил ойролцоо байхыг хуульчилаач, ядаж хуулийн төсөл боловсруулаад иргэддээ хандаач. Жишээ нь амжиргааны доод хэмжээ УИХ – ын гишүүний цалин, орлогын 1/3 – тэй тэнцүү байна, аймаг, нийслэлд засаг дарга, хурлын даргынхтай 1/3 – жишиг байна гэхчилэн.
Зочин 2024-12-16 66.181.187.57
Энэ булчирхай царайт тийм сайн амьтан биш гэсээн. Сангийн мөнгө гээд шүлс нь гоожиж байгааг хар
Гантулга 2024-12-16 103.212.116.105
Энэ бол улаан авлигч баагий ингээд яриад сууж байх. Нэлээн дээр үед АТГ-т баригдаад шоронд сууж байсан биз дээ
зочин 2024-12-16 103.57.94.202
Одоогийн засгийн газарт гурван намын төлөөлөл орсон Хамтарсан засгийн газар МАН-ын нөхдөд бүхнийг дангаар шийдэх эрх байхгүй Тэд хууль ёсоор төсвөө боловсруулаад УИХ-д өргөн барьсан Төсөвт ямар өөрчлөлт оруулах батлах эсэхээ УИХ өөрөө шийднэ Хориг тавих эсэхээ ерөнхийлэгч шийднэ Бүх зүйл хуулийн дагуу явж байна Засгийн газарт хариуцлага тооцох гэгч бол туйлшрал Улс төрийн самуун үүсгэх улс орныг тогтворгүй байдалд оруулах бас нэг хорон санаа Энэ нэг нөхөр энгэж бол байнга бусдыг өдөгч этгээд
Нэргүй 2024-12-16 202.126.89.173
4 жил болгон албан байгууллагад дотор засал хийж, шинэ тавилгууд ба компьютер худалдаж авдгаа болих ёстой.
зочин 2024-12-16 103.57.94.202
Монгол улс бид байнга хуучнаараа бүдүүлэг зэрлэг хэвээрээ байж болохгүй Манай өмнөд хөршид л гэхэд асар их өөрчлөлт бүтээн байгуулалт өрнүүлж эрс шинэчилэгдэж байна Тухайлбал бүх зүйл цахимжиж Дэлгүүрт байтугаа таксинд бэлэн мөнгөөр үйлчлэгээ үзүүлэхээ больсон байна Гэтэл бид хөрш орон атлаа хуучирч муудсан тавилга компьютраа солих гэлээ гэж шүүмжлээд л сууж байдаг Гадаадын хүн бүрт бид хоцрогдсон бохир бүдүүлэг зэрлэгээрээ гайхагдаж байна Ядаж контор саваа өөрчилж тэдний дайтай болгох хэрэгтэй
Ц 2024-12-16 66.181.187.205
солиод ажил дээрддэг билүү..авилгачид өөрсдийгөө шагнаадл..
Нэргүй 2024-12-16 203.91.115.55
1 сард төсвийг тодотгохгүй бол энэ улс сүйрнэ.
зочин 2024-12-16 103.57.94.202
чи яаж мэдээв Бүү солиор Манай эдийн засаг их эмзэг Үндсэндээ нүүрс зэс алт борлуулж төсвөө бүрдүүлдэг Ямар нэг өөрчлөлт бэрхшээл тохиолвол эрсдэл их Урьд өмнө ч ийм л байсан Ардчилагч гэх бүлэг хулгайчууд энэ мэт байдлыг ашиглан улс орныг сүйрүүлж нийгмийн өмчөөс хантал идэж уусан тохиолдол нэг биш удаа гарсан Гэхдээ бэрхшээл хүндрэлээс эмээгээд юу ч хийхгүй зүгээр сууж болохгүй Чи чам мэт нь үүнийг ажиглан бусдыг айлгах нийгмийг үймүүлэх санаатай хорон санаат хулгайч луйварчид
Зочин 2024-12-16 59.153.113.38
Орон нутгийн талаарх бодлогоо ундсээр нь оорчлоочээ Аймгуудад татаас огоод л бэлэнчлуулээд ходооний иргэд хотод шавж тугжрэл утааг шийдэх аргагуй болгож байна МАН их хурлаа хийж эдийн засгийн хувьсгал хийх цаг болсон Ажиллаж байгаа хумуусийнхээ татварыг нэмж тэдний зарим залхаж нэг мэдэхэд бугд гадагшаа дурвэх биз
зочин 2024-12-16 103.57.94.202
МАН үүнийг дангаар шийдэх боломжгүй УИХ-д ч Засгийн газарт ч суудал эрх тэнцүү Хамтарч ажиллаж байж улс орноо урагшлуулахаар шийдсэн Гэхдээ дээрх асуудал өргөс авах шиг хялбр зүйл биш Нилээд хугацаанд шургуу ажилласны дараа үр дүн өгч болзошгүй
zochin 2024-12-16 64.119.31.179
сан гэж иддэг мөнгө хэвээрээ юу
Нэргүй 2024-12-16 66.181.184.234
Монголын төрд э****з хурлийз нар даам болцон юм бишүү.
зочин 2024-12-16 139.5.216.175
Аймгуудыг бие даалгаж, тэнд бизнес эрхэлх орчинг бүрдүүлсэнээр УБ-ын төвлөрөл задрана. Орон нутагт ажлын байр, бизнес хийх боломж алга
Нэргүй 2024-12-16 66.181.178.15
Сангуудыг шалгаж хаахыг нь хаа.
Нэргүй 2024-12-16 202.9.46.68
Халамж гээд байгаа зардлын чинь 80 хувь нь хүүхдийн мөнгө шүү дээ. Халамж гэдгээ жаахан бодолтой ярьмаар байна
Иргэн 2024-12-16 66.181.189.192
бас тэтгэврийн санг оруулаад байгаа юм уу даа?
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
Монгол улсын Тулгамдсан Асуудлууд болох, Ус, Эрчим Хүч, Байгаль ОРчин …гм асуудлуудыг Хэзээнээс л Гадаадын Зээл, Тусламжаар шийдэж өгдөг. Харин Монголчууд & Монгол Төр нь ТАТВАРЫН МӨНГӨӨ ҮРЖ ЯДАН, ЗҮГЭР Л ИДЭЖ ШАМШИГДУУЛДАГ.