Эрдэнэхайхан суманд хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Эрдэнэхайхан суманд хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 26-ны өдөр тарваган тахлын нянгийн өсгөвөр илэрсэнтэй холбогдуулан Эрдэнэ,  Чандмань сумдын Засаг даргын захирамжаар “Тарваган тахал” өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлсэн байна. Тандалт судалгаа, хяналтын цэгийг ажлуулж, энэ сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар аймгийн Онцгой байдлын хэлтэс, Байгаль орчин аялал зуучлалын газар, Цагдаагийн байгууллагын албан хаагчид, 24 цагийн байнгын эргүүл шалгалтыг явуулж байгаа аж.
      
Мөн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн  36 настай, эрэгтэй Э өнгөрөгч сарын 31-ний өдөр хавханд орсон тарвага барих гэж байгаад хазуулжээ. Тэрээр хоёр өдөр дараалан халуурсан тул  сумын эмчид үзүүлэхэд 38 хэмийн халуунтай, суганы булчирхай томорсон, хөндүүртэй байсан тул тарваган тахлын шинж тэмдэгтэй гэж үзэн эмнэлэгт тусгаарласан байна. Аймгийн байгалийн голомтот халдварт өвчин, тандалтын газраас баг очиж ажиллан, шинжилгээ авсан аж. Тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, таван чиглэлд 20 хүн, 10 машинтай, аймгийн төвд төвд пост тус тус гарган ажиллаж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж