
Мөн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн 36 настай, эрэгтэй Э өнгөрөгч сарын 31-ний өдөр хавханд орсон тарвага барих гэж байгаад хазуулжээ. Тэрээр хоёр өдөр дараалан халуурсан тул сумын эмчид үзүүлэхэд 38 хэмийн халуунтай, суганы булчирхай томорсон, хөндүүртэй байсан тул тарваган тахлын шинж тэмдэгтэй гэж үзэн эмнэлэгт тусгаарласан байна. Аймгийн байгалийн голомтот халдварт өвчин, тандалтын газраас баг очиж ажиллан, шинжилгээ авсан аж. Тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, таван чиглэлд 20 хүн, 10 машинтай, аймгийн төвд төвд пост тус тус гарган ажиллаж байна.
П.Наран