Сурагчдын амралт удахгүй эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх зорилгоор амралт, жуулчны баазууд руу нийтийн тээврийн тусгай маршрут гаргавал үйлчлүүлэх үү гэдгийг нийслэлээс санал авч эхлээд байна. Өвлийн улиралд Улаанбаатар хот дахь агаарын бохирдол оргилдоо хүрч, ханиад томуу ч дээд цэгтээ тулдаг. Ийм үед цэвэр агаарт гарах нь хүн бүрийн эрүүл мэндэд тустай. Гэвч ажлын өдрүүдэд тэр бүр явах бололцоо муу. Тэгвэл сурагчдын өвлийн амралт нэг сар орчмын хугацаанд үргэлжлэх энэ үеэр нийтийн тээврийн автобусаар зорчин, дараах газрууд руу хүрэх боломж бүрдэж мэдэх нь. Тиймээс та дараах https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdFuvARHDLlQKvBw4acX6PU33L7FA3aw8E8KhgcMoKZoOVLiA/viewform линкээр нэвтэрч саналаа өгөөрэй.
Нийтдээ найман асуулттай санал асуулгыг явуулж эхлээд байна. Санал асуулгад аль газарт хүрэхийг хүсч буй, мөн нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчлэх ёстой юу, эсвэл тохирсон үнэ хөлсөө авах ёстой юу гэдгийг нэгбүрчлэн асууж байна. Мөн амралтын өдөр, ажлын өдрийн алинд нь очих боломжтой вэ гэдэг судалгааг ч авч буй. Тиймээс та саналаа өгч идэвхтэй оролцоорой.
1. Гэр бүлээрээ цэвэр агаартай, ой мод бүхий амралтын газрууд руу тусгай автобусаар үйлчилбэл та үйлчлүүлэх үү?
- Тийм
- Үгүй
- Амралтын өдрөөр очно
- Ажлын өдрөөр очих боломжтой
- Танд аль маршрут тохиромжтой байна вэ?
- Офицеруудын ордноос Тэрэлж “Жигүүр” гэр бүлийн амралт
- Сүхбаатарын талбайгаас Дугуй цагаан “Тохижилт бүхий талбай”
- Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз
- Сүхбаатарын талбайгаас Хандгайт “My house” амралтын газар
- Саппарогоос Найрамдал “Номун медикал” сувилал
- Яармагийн I буудлаас Жаргалантын ам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор
- Автобус явах цагийн давтамж хэд байвал тохиромжтой вэ?
- 30 минут тутам
- 45 минут тутам
- 1 цаг тутам
- 1 цаг 30 минут тутам
- 2 цаг тутам
- Автобус явж эхлэх болон буцах сүүлийн хугацаа ямар байвал тохиромжтой вэ?
- 10 цаг 00 минутаас 15 цаг 00 минут
- 10 цаг 00 минутаас 16 цаг 00 минут
- 11 цаг 00 минутаас 15 цаг 00 минут
- 11 цаг 00 минутаас 16 цаг 00 минут
- 11 цаг 00 минутаас 17 цаг 00 минут
- Та очоод дунжаар хэдэн цаг байх вэ?
- 30 минутаас 1 цаг
- 1-2 цаг
- 2-3 цаг
- 3 цагаас дээш
- Та хэдүүлээ агаарт гарах вэ?
- Ганцаараа
- 2
- 3
- 4
- 5-аас дээш
- Тусгай автобусны үйлчилгээний төлбөр хэдэн төгрөг байвал тохиромжтой вэ?
- үнэгүй
- 500 төгрөг
- 1000 төгрөг
- 1500 төгрөг
- 2000 төгрөг
- 2500-5000 төгрөг
Нэргүй 2024-12-15 66.181.176.39
Дээр бичигдсан бүх газарт утаа хүрдэг , утаатай байдаг Бага доромжлоорой
Нэргүй 2024-12-15 202.70.43.34
УТААГ үүсгээд байгаа АРД ИРГЭД нь өөрсдөө босоод Ажиллаж, Хөдөлөмөрлөхгүй л бол УТАА ҮҮРД дөөө
Нэргүй 2024-12-15 202.9.40.242
хүүе дэмжинэ
Нэргүй 2024-12-15 202.131.234.123
утаатай байлгах дуртай саадуудтай тэмцээч. 2000 онд л утааны хүүхдүүд агаарын чанарын станц суулгаад эхэлсэн шүү дээ.
Нэргүй 2024-12-15 66.181.180.19
z**l isdis min
Зочин 2024-12-15 66.181.184.200
Aрд түмэн минь гадагшаагаа тайланд хятад вьетнам яв. Дээр бичсэн газрууд руу явсанаас хямд тусна шүү.
зочин 2024-12-15 103.57.94.194
скай. ресорт цанын бааз нил утаан дунд байдаг биздээ.цанаар гулгах юм даа.ер нь хлтын ойролцоох газрууд утаа ихтэй .
Нэргүй 2024-12-15 66.181.176.39
өөрсдийн хамааралтай амралт ,сувилал Ресорт ын нэрнүүдийг оруулаад аа ,алхам тутамд нь бид мөнгө болж харагдах юм а
Нэргүй 2024-12-15 202.9.40.81
бүгд зөвшөөрч бнааа