Түгжрэлийг сааруулахын тулд 23:00 цаг хүртэл зохицуулалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2024.12.15-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг сааруулахын тулд 23:00 цаг хүртэл зохицуулалт хийж байна

Түгжрэлийг сааруулахын тулд 23:00 цаг хүртэл зохицуулалт хийж байна

Шинэ жилийн баяр дөхсөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж, түгжрэлтэй байх замуудын тоо эрс өссөн байна. Тодруулбал, зөвхөн ажлын өдрүүд гэхгүй амралтын өдрүүдэд ч ачаалал эрс өсчээ. Ингэхдээ Их тойруугийн гудамж замуудын ачаалал нэмэгдэж, босоо тэнхлэгийн төвлөрлийн бүсээс хойшоо задарч чадахгүй байгааг албаныхан хэлж байна. Энэ үеэр Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс 90 гаруй уулзварт биет зохицуулалт, гэрэл дохиогоор 4000 гаруй зохицуулалт хийж буй аж.

Оргил ачааллын үед 176 уулзварыг хяналтад авах ёстой ч 90 орчмыг хяналтад авч зохицуулалтад хийдэг. Өөрөөр хэлбэл, гадагшаагаа чиглэсэн хөдөлгөөний орон зай хэзээ гарна тэр орон зайнд нь тохирсон хөдөлгөөн бага, багаар оруулж төвлөрлийн бүсээс хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах хүртэл зохицуулалт хийж, ажиллаж буй аж. Энэ нь Их тойруу, Бага тойруу доторх түгжрэлийг сааруулахтай холбоотой хийж буй арга хэмжээ гэж ойлгож болох нь. Мөн гадагшаагаа чиглэсэн хөдөлгөөний орон зай гарахгүй байвал Их тойруу, Бага тойруу доторх түгжрэлийг зохицуулахад хүндрэлтэй юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт нийт 3 сая орчим зорчилт хийгддэг ч бүгд Их тойруу, Бага тойруу дотор хийгддэг гэдгийг албаныхан онцоллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж