Нийгмийн даатгалын сангаас энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 28,433 даатгуулагчид 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ. Энэ оны тухайд дөрвөн сангаас нийтдээ 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгагдсаны нэг нь ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмж багтаж буй юм. Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай байна. Одоогоор нийгмийн даатгалын байгууллага нь 2024 оны аравдугаар сар хүртэлх хугацааны тэтгэмжийг бүрэн олгоод байгаа бол арваннэг, арванхоёрдугаар сарын хуваарьт тэтгэмжүүд саатаж буй аж. Энэ нь ажил олгогчид хуулийн дагуу Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой юм байна. Аж ахуй нэгжүүдээс төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдийн тэтгэмжид санхүүжилт болгон зарцуулдаг.
Г.ХОРОЛ
Бадарч тахар 7 цагийн өмнө 66.181.190.112
Цэвэр луйвар чинь энэ байхгүй юу ! гайхамшигтай луйвар ! ажлаа нууцаар хийж байгаа мөртлөө мөнгө давхар цохьдог !
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.117.75
гэхдээ өчнөөн олон жил ндш төлчөөд яг аргагүйдсэн үeд авах гэхээр танай байгууллага өртэй байна, өрөө төлж байж аваарай гээд новшын юм байна лээ ш дээ. хэнд нь өгөөд хэнд нь өгдөггүй юм. тэгвэл би 18 наснаас хойш ндш 26 жил төлчөөд ганц удаа ажилгүйдлийн тэтгэмж авах гэхээр чадахгүй байгаа минь хэрэггүй төлж гэсэн харамслыг дотроо би авлаа
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.41.88
Ийм тэтгэмжийг зогсоох хэрэгтэй. Бөөн луйвар байдаг гэсэн.
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.40
Нам төрд шигдсн хулгайч манж х***а хог шааруудыг 34 жилиын хулгайд үтэр түргэн яллж нийгмиын доройтл-с чөлөөлдгиймаа.
Нэргүй 12 цагийн өмнө 139.5.216.38
Мэдээнээс үзэхэд манайд ажлын байрны захиалга өч төчнөөн байдаг боловч ажил хийх хүн олдохгүй байна л гээд байдаг биш бил үү?? Гэтэл "ажил идэвхтэй хайж байгаа" (хүн л тэтгэмж авах эрхтэй) гэх 28,433 хүн чинь хаагуур нь зөрөөд ийм тэтгэмж аваад сууж байдаг байнаа??? Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд чинь худал тодорхойлолт хийж өгөөд байдаг юм биш биз??? Шалгахад илүүдэхгүй байхаа!!!